Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага үр нөлөөтэй оролцох нь
Хүний эрхийн үндэсний байгууллагаас иргэний нийгмийн байгууллагатай харилцах харилцаа нь түүний бие даасан, олон талт байдлыг хамгаалахад тусалдаг болохыг Парисын зарчимд хүлээн зөвшөөрсөн байдаг. Товчхон үгүүлэхэд, Хүний эрхийн үндэсний байгууллагаас тухайн нийгэмд чиглэсэн хамгийн бодит, үр дүнтэй үйл ажиллагааны гол хөшүүрэг нь иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах явдал юм.
Иймд энэхүү судалгаагаар Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблейн 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 48/134 тоот тогтоолоор баталсан Хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрх зүйн байдлын талаарх зарчим буюу Парисын зарчмын үзэл санаа, агуулгын дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс ба иргэний нийгмийн байгууллага хоорондын бодитой, үр дүнтэй, олон талт үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмж гаргахыг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн: UNDP
Он: 2010
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-48.pdf
Түлхүүр үг: human development, human rights, life expectancy, adult literacy, gross enrollment, income, migration, poverty, remittance, building the capabilities of women, gender equality, sexuality, human development report Mongolia, human development index of Mongolia


