Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 8
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн холбогдолтой ном зүй
Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн холбогдолтой ном зүй
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Book printed by BCI.pdf
Түлхүүр үг: бэлчээрийн мал аж ахуйн эдийн засаг, мал аж ахуйн салбар, мал аж ахуйн санхүүжилт, мал аж ахуйн маркетинг