Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ
Нээлттэй Нийгэм Форум нь эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд бодлогын судалгаа, шинжилгээ ач холбогдолтой хэмээн үзэж, эрүүгийн шинэ хууль тогтоомжийн хүрээнд бодлогын 30 гаруй судалгааг олны хүртээл болгосон билээ. Энэ удаа 2015 оны Эрүүгийн хуульд туссан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн зохицуулалтад хийсэн судалгааг толилуулж байна. Тус судалгааны ажлыг Б.Түмэндэмбэрэл ахлагчтай судалгааны баг гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг жил тутам өсөж байгаагийн зэрэгцээ хуулийн үйлчлэлд бүх хууль сахиулагч хамардаггүй, мөн бусад улсын адил хууль сахиулагчийн гэр бүл, ойр дотнын хүний эрх ашгийг хамгаалах хэрэгцээ буй эсэхийг харгалзан үзэх эсэх зэрэг олон асуудлыг судалгаандаа хөндсөн юм. Бусад улс орны хууль тогтоомжид хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хувьд хууль сахиулагчийн шаардлага хууль ёсны байсан эсэх гэсэн шаардлагыг тогтоодог нь чухал зарчим бөгөөд манай хууль тогтоомжид энэ асуудал зохицуулагдаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй болохыг судалгаанд дүгнэсэн.
Түүнчлэн судалгааны хүрээнд Монгол Улсад тодорхойлоогүй ойлголт болох хууль сахиулах үйл ажиллагаа, хууль сахиулагч гэдэг нэр томьёог тодорхойлохыг зорьсноос гадна хууль сахиулагчдаас практик судалгаа авсан нь онцлууштай байна.
МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН 2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН, ҮР АШИГ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ДҮНГЭЭС
"Ашгийн төлөө бус салбарын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал" Харьцуулсан судалгааны тойм
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж буй байдалд хийсэн дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2018
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2018/PoliticalFinanceinMongolia_Eng.pdf
Түлхүүр үг: Political Finance in Mongolia Assessment and recommendations Catalina Uribe Burcher and Fernando Casal Bértoa Political