Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар ба орон нутгийн чиг үүргийн хуваарилалт
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт саяхан танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн эрх зүйн шинэчлэл нь салбарынхны дунд олон жил маргаан дэгдээн яригдсаар буй орон нутгийн харилцааны асуудлыг шийдэж чадах болов уу?
Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргийн давхардал, тодорхойгүй байдлаас үүдэн орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч, нутгийн захиргаа, иргэдийн дунд үл ойлголцол үүсэх нь нийтлэг. Тэгвэл энэхүү судалгаагаар газрын хэвлийн баялаг ашиглах тухай шийдвэр гаргах тогтолцоо, түүнд оролцогч талуудын чиг үүргийн хуваарилалт, төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн зохистой оролцооны түвшнийг Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн харилцан шүтэлцээнд авч үзэн тодорхойлохыг зорив.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол