Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн хамгаалах нь: Асуудал ба шийдэл - Чухал сэдэв
Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн хамгаалах эрх зүйн боломж Монгол Улсад нээгдсэнээс хойш 8 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийтийн ашиг сонирхлыг сэргээн хамгаалахад захиргааны хэргийн шүүх түүчээлэх үүргийг гүйцэтгэн олон чухал хэрэг маргааныг шийдвэрлээд байна. Өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил, алдаа оноогоо шүүн ярилцаж, нийтийн ашиг сонирхлыг сахин хамгаалах үйл ажиллагааг улам өргөжүүлэн, шинэ түвшинд гарган хөгжүүлэх цаг үе ирээд байна.
Захиргааны хэргийн шүүх үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Дээд шүүх, ННФ хамтран “Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн хамгаалах нь: Асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 4 сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр төрийн бус байгууллага, хуульчдын зүгээс дэвшүүлсэн санал, шийдлийг нэгтгэн Та бүхэнд толилуулж байна.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол