Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж
Нээлттэй Нийгэм Форум болон Төлсөн Авсанаа Нийтэл (ТАН) иргэний нийгмийн эвсэл хамтран Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөлд оруулах санал, зөвлөмж боловсруулах хэлэлцүүлгийг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ТАН эвслийн гишүүн байгууллагуудаас гадна Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга (ОҮИТБС)-ын Ажлын алба, Уул уурхайн яамны холбогдох мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 20 гаруй хүн оролцож, хуулийн төсөлтэй холбоотой санал шүүмжлэлийг өрнүүллээ. Энэхүү санал, зөвлөмжийг боловсруулахдаа манай улс 2006 онд нэгдэн орж, олон улсын өмнө хэрэгжүүлэх үүрэг, амлалт авсан ОҮИТБС-ын стандарттай хуулийн төслийг харьцуулан судаллаа. Түүнчлэн ОҮИТБС-ыг хэрэгжүүлж ирсэн одоогийн практик, хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулсан болно.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


