Дөрвөн заяа: 2021 оны Монголын зураглал - Сценари
2021 оны Монголын зураглал
-------------------------------------------------------------------------------------------------------
Сценари буюу зураглал нь тохиож болох ирээдүйн тухай өгүүлэмж юм. Бид ирээдүйг урьдчилан хэлж чадахгүй ч ирээдүйн талаар сайтар тунгаан бодож чадна. Сценари нь энэхүү ирээдүйн талаарх биеллээ олж болохуйц, санаа сэдэл өдөөхүйц, утга авцалдаатай төсөөлөл боловсруулах, улмаар түүний үр дагаврыг авч үзэх арга юм. Бидний ирээдүй ямар ч байж болох бөгөөд бид, бидний үр хүүхэд бидний хүлээж байснаас тэс өөр ертөнцөд амьдарч мэдэх юм гэдгийг сценариуд харуулдаг.
Сүүлийн жилүүдэд бид нэг зүйлийг тодорхой мэдэх болсон. Энэ бол Монгол Улс асар их эрдэс баялагтай... Гэхдээ хариултыг нь хэлж мэдэхгүй олон асуулт байна. Баялаг маань хэр эрэлт хэрэгцээтэй байх, үнэ нь хэрхэх, баялгийнхаа ашиг тусыг нийтээрээ хүртэж чадах уу, эсвэл нийгмийн цөөн хэсгийн олз болоод өнгөрөх үү, олсон орлогоо бид үрэн таран хийчих үү, эсвэл ухаалгаар зарцуулж хөгжил дэвшилд хүрэх үү гэх мэт.
Иймээс бид бүхний цаашид хийх аливаа сонголтоос хамааран биднийг ямар ирээдүй хүлээж байж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор эдгээр сценарийг боловсрууллаа.
2003-2004 онд Нээлттэй Нийгэм Форум “Эдийн засгийн хөгжлийн ирээдүйн дүр зураг” боловсруулж тухайн үед улс орон маань эдийн засгийн ямар ямар сорилттой тулгарч буй талаар олон нийтэд танилцуулж байв. Бид дээрх туршлагадаа үндэслэн энэ удаа уул уурхайгаас орох орлогоо хэрхэн зарцуулахаас хамааруулан “2021оны Монголын зураглал” сценариуд боловсруулахаар шийдсэн юм. Энэхүү үйл ажиллагаа сонирхогч талуудын өргөн оролцоонд тулгуурласан бөгөөд хувийн болон төр, иргэний нийгмийн салбарын 30 орчим төлөөлөл гурван ч удаа 1-2 өдрөөр уулзалт зохион байгуулж, баг болон ажиллаж эдгээр сценарийг боловсрууллаа. Мөн стратеги төлөвлөх, сценари боловсруулах чиглэлээр зөвлөлгөө өгдөг “Скилфул мийнз” инк., орлогын ил тод байдлын асуудлаар олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Орлогын ажиглалт хүрээлэн” зэрэг байгууллагын зөвлөхүүд үнэтэй дэмжлэг үзүүлсэн юм.
Сценари боловсруулахад “хөдөлгөгч хүчин” буюу шийдвэрлэх нөлөө үзүүлэгч хүчин зүйлсийг оновчтой тодорхойлох нь нэн чухал. Манай орны хувьд эрдэс баялгаа зохистой ашиглаж, түүнээс олох орлогыг зөв зарцуулах явдал улс орны цаашдын хөгжилд тэргүүлэх нөлөөтэй гэж сценари боловсруулагчид үзсэний дагуу баялгаасаа орлого авч чадах эсэх, чадсан нөхцөлд хэрхэн зарцуулахаас хамаарч дөрвөн өөр ирээдүйн дүр зураг гарсан юм.
Эдгээр сценарийг боловсруулахдаа бид өөрсдөөс хамаарах дотоод хүчин зүйлсэд илүү анхаарал хандуулж, харин гадаад хүчин зүйлсийг харьцангуй тогтвортой, дөрвөн сценарийн хувьд ижил байхаар төсөөлсөн юм. Тухайлбал, ашигт малтмалын үнэ ерөнхийдөө тогтвортой өндөр байх ч 2018 – 2019 онд огцом буурах нөхцөлд тулгуурлалаа.
Сценари боловсруулагчид дөрвөн багт хуваагдаж эдгээр сценарийг нарийвчлан бичсэн нь өнөөдөр ийнхүү уншигч олны хүртээл болж байна. Эдгээр сценари нь Заяа гэх залуу бүсгүй, түүний гэр бүл, найз нөхдийн амьдралын дөрвөн өөр түүх бөгөөд улс орон баялгаа хэрхэн ашиглахаас хамаарч жирийн монгол хүн дөрвөн өөр сценарид хэрхэн амьдрах тухай өгүүлж байгаа юм.
Сценариудыг уншихдаа прогноз биш гэдгийг санах нь чухал. Сценари бичигчид ирээдүй яг ийм, тэр ч байтугай иймэрхүү байна гэж хэлж байгаа юм биш. Иймээс эрхэм уншигч Та эдгээр сценарийг дотоод зөрчилгүй, үнэмшилтэй, эргэцүүлэл төрүүлэхүйц болж чадсан эсэхийг нь цэгнэж уншаарай.
Сценари 1: Зоргоор нь орхисон бол илүү байх хувь заяа
Өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 31. Хорвоод мэндлээд 37 нас хүрч буй Заяа бүсгүй өнөө орой Шинэ жилийн баяраа тэмдэглэхээр бэлтгэж суугаа ч түүнд баяр хөөрийн сэтгэл өчүүхэн ч үгүй. Заяагийнх амьдралаа төвхнүүлж чадаагүй, өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж буй 800 гаруй мянган гэр бүлийн нэг...
Сценари 2:Өгөөмөрт найдсан Монгол Заяа
Нар нэлээд дээр хөөрсөн ч Улаанбаатарын дээгүүр нүүгэлтэх бараан үүлсийн цаанаас мэдэгдэхтэй үгүйтэй ёлтойно. Хаврын хавсарга борчуудын гэгдэх шавар шавхай болсон хорооллоос хог шороо хуйлруулан дэгдэж хотын төвийн гял цял болсон өндөр өндөр шилэн барилгуудыг хормын төдийд халтартуулах нь харамсмаар...
Сценари 3: Өмнөговийн Ногоон картны эзэн Заяа
Өнөөдөр 2021 оны долоодугаар сарын 11. Агаарын хэм сүүлийн зуун жилд тохиолдоогүй өндөрт хүрч халуун шатна гэж цаг уурчдын урьдчилан анхааруулсан энэ өдрийн бага үдэд Их Монгол улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойнууд давхацсан Үндэсний их баяр наадам “Оюутолгой” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ.
Сценари 4:Их хувь заяатай орны иргэн Заяа
Арваадхан жилийн өмнө Австрали л өнөөдрийн Монгол шиг зөв бодлоготой байсан санагдана. Монголчууд өнгөрсөн хугацаанд уул уурхайгаас олж байгаа их баялагтаа тун хэрсүү бодлого барихыг чармайсны үр дүн гарлаа. Улс төрийн байдал жаахан л эвгүй өөрчлөгдөхөд Латин Америк, Араб, Азербайжаны араас орох гээд мөн ч их зовоосон доо...
Capacity Building for integrated regional development planning, Mongolia
Capacity Building for integrated regional development planning, Mongolia
Хэвлэн нийтэлсэн: Ministry of Finance and Economy of Mongolia
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-170.pdf
Түлхүүр үг: technical assistance in Mongolia by ADB, country strategy ADB, market economy, regional development planning in Mongolia
Хэвлэн нийтэлсэн: Central Asian Resource Initiative
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-172.pdf
Түлхүүр үг: Internal democracy of Mongolian political parties, political parties in Mongolia, democracy in Mongolia, political parties, resources, internal democracy of parties,
Хэвлэн нийтэлсэн:
Он: 1999
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-137.pdf
Түлхүүр үг: коррупци, хэвлэл мэдээлэл, авилга, хэвлэл мэдээлэл ба авилга, хэвлэл мэдээллийн авилга, сэтгүүлчийн ёс зүй, хэвлэл мэдээллийн эрх чөлөө
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-108.pdf
Түлхүүр үг: хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн нийтлэл, мэдээ мэдээлэл, хэвлэл мэдээллийн хязгаарлалт, хэвлэл мэдээллийг хамгаалах, хэвлэлийн тойм, нийтлэл, сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, олон нийтийн хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн тухай хууль, мэдээний нууц, хэвлэл мэдээллийг шүүх
Хэвлэн нийтэлсэн: Монголын эмэгтэйчүүдийн холбоо
Он: 2009
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-110.pdf
Түлхүүр үг: жижиг зээл, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр, жижиг зээлийн үйлчилгээ, эмэгтэйчүүдийн жижиг зээлийн сан, монголын эмэгтэйчүүдийн холбоо, зээлийн үйлчилгээ, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, жижиг зээлийн сан, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт
Хэвлэн нийтэлсэн: Монгол Банк
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-111.pdf
Түлхүүр үг: бичил санхүү, монгол улсын санхүүгийн салбар, бичил санхүүгийн үйлчилгээ, албан бус сектор, бичил бизнес, бичид бизнес эрхлэгчид, бичил санхүүгийн орчин, жижиг бизнес эрхлэгч, бичил санхүүгийн үйл ажиллагаа
Хэвлэн нийтэлсэн: Стандарчлал, хэмжилгүйн үндэсний төв
Он: 1998
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-112.pdf
Түлхүүр үг: боловсролын стандартын тогтолцоо, бага дунд боловсрол, боловсролын салбар, боловсролын стандарт, дунд сургуулийн боловсрол, бага дунд сургуулийн боловсрол, бүрэн дунд боловсролын агуулгын стандарт, бүрэн дунд боловсролын стандарт, монгол улсын боловсролын салбар, монголын боловсролын салбар, монголын боловсролын стандарт