НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
МУ-ын ҮХЯ, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран хийсэн энэхүү үнэлгээг 2005 оны байдлаар гаргасан бөгөөд ННФ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн юм. Дэлхийн 155 улсын Аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын индексээрээ МУ доод хэсэгт буюу 148-р байранд Ботсвана, Этиоп, Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Тонга, Коморын арлууд, Мали улсуудын өмнө оржээ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/mgl20070629_book.pdf
Түлхүүр үг:Монгол улсын өрсөлдөх чадвар, аж үйлдвэрийн салбарын хөгжил, аж үйлдвэрийн салбарын бодлого, боловсруулах аж үйлдвэрийн салбар, ноос ноолуурын салбарын өрсөлдөх чадвар, арьс ширний салбарын өрсөлдөх чадвар, махны салбарын өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум, МУИС-ийн Эдийн Засгийн Сургуультай хамтран Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөг хоёр дахь жилдээ судалж байгаа ба 2006 оны шинэ судалгаагаар институцийн хөгжил эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх талаас нь авч судлан Бодлогын зөвлөмж гаргасан болно. Уг зөвлөмжид засаглалын чанарыг сайжруулах, өмчийн эрх, гэрээний биелэлт, авилгатай тэмцэхэд анхаарах хэрэгтэй санаануудыг судалгааны дүнд тулгуурлан бэлтгэжээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Index2006.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн эрх чөлөө, институцийн хөгжил, эдийн засгийн өсөлт, трансагцийн зардал, трансагцийн ойлголт, Mонгол дахь институцийн хөгжил, Mонголын эдийн засгийн өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумаас бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой сэдвүүдээр иргэдэд зориулсан гарын авлага боловсруулан гаргаж байгаа билээ. Энэхүү цуврал номын нэг болох “Иргэн ба татвар” гарын авлагыг Танд өргөн барьж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Irgen & Tatvar - mong.pdf
Түлхүүр үг:Иргэн ба татвар - Татвар төлөгчдөд зориулсан гарын авлага
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2004-02-04
Монгол улсад хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг тодорхойлох судалгаа
2004-02-04
Судалгааны зорилго нь цаашид өсөх ирээдүйтэй үйлдвэрүүдийг дэмжих үүднээс дотоодод хувийн хөрөнгө оруулалт хийх аз турших капиталын санг Монгол Улсад байгуулах боломжийг судлах техник эдийн засгийн үндэслэлийн анхан шатны дүн шинжилгээг хийхэд оршиж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/FeasibilityEquityFund_mn.pdf
Түлхүүр үг:Монгол дахь хувийн хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын боломж, хувийн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, Монголд хөрөнгө оруулагчид
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах

