НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тохиолдож болох аливаа сөрөг нөлөөллөөс ангид байхын тулд зайлшгүй анхааран авч үзвэл зохих асуудлуудыг багтаасан энэхүү товч зөвлөмжийг ННФ-аас боловсруулан гаргаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-106.pdf
Түлхүүр үг:Хөгжлийн банкийг тойрсон тулгамдсан асуудлууд
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
The guidebook aims at providing you - the citizen that works with NGOs in any connection with complex information on tax and tax-related issuesin
a simple, comprehensive and interesting way.
Хэвлэн нийтэлсэн:Open Society Forum
Он:2004
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/NGO & TAX - english1.pdf
Түлхүүр үг:Non Governmental Organizations and Tax
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү гарын авлагад хувийн санхүүгийн зорилгоо тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, олсон орлогоо хэрхэн хадгалж арвижуулах боломж буюу төрөл бүрийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тухай өгүүлэх болно. Түүнчлэн бизнесээ санхүүжүүлэх мөнгө хэрэгтэй байгаа бол санхүүгийн ямар төрлийн байгууллагын, ямар үйлчилгээг ашиглаж болох тухай, мөн өөрт буй мөнгөө аль нэг компаний үйл ажиллагаанд хөрөнгө оруулах замаар арвижуулахыг хүсч байвал юу анхаарах талаар өгүүлнэ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-44.pdf
Түлхүүр үг:санхүү төлөвлөлт, санхүүгийн хэрэгсэл, санхүүгийн байгууллага, санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, иргэдийн санхүүгийн төлөвлөлт, санхүүгийн зах зээл, даатгалын зуучлагч, даатгал, үнэт цаасны зах зээл, даатгалын төрөл, зээл, мөнгөн хадгаламж, хадгаламж зээлийн хоршоо
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү улирлын тайланд дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг үргэлжлүүлэн судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-26.pdf
Түлхүүр үг:дэлхийн эдийн засгийн хямрал, эдийн засгийн хямрал ба Монгол, банк санхүүгийн салбар, мөнгөний бодлого, засгийн газрын төсөв сангийн бодлого
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2010-01-27
Хөдөлмөрийн зах зээл ба нийгмийн эмзэг байдал /2009 оны II хагас жилийн тайлан/
2010-01-27
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-16.pdf
Түлхүүр үг:дэлхийн эдийн засгийн хямрал, хөдөлмөрийн зах зээл, ядуурал, албан бус хөдөлмөр эрхлэлт, монголын эдийн засгийн хямрал
Хөтөлбөр:*
Шинэ
Энэхүү улирлын тайланд дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг үргэлжлүүлэн судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-5.pdf
Түлхүүр үг:дэлхийн эдийн засгийн хямрал, монголын эдийн засгийн хямрал, өрхийн орлого зарлага, эдийн засгийн бодлогын асуудал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хэрэглэгчийн итгэлийн индекс 36.7 байгаа нь Улаанбаатар хотод хэрэглэгчийн итгэл муу байгааг харуулж байна. Ерөнхий индексийн утга ийм бага байгаа нь ялангуяа өнөөгийн байдалд хэрэглэгчид туйлын итгэл муутай (12.9) байгаатай холбоотой. Хэрэглэгчид ирэх зургаан сарын хугацаанд эдийн засгийн байдал дээрдэх боловч эдийн засгийн идэвх сул, уналттай хэвээр байна гэж үзэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/ConsumerReport.pdf
Түлхүүр үг:хэрэглэгчийн итгэлийн индекс, худалдан авах чадвар, өрхийн орлого зарлага, ажил эрхлэлт, ажилгүйдэл
Хөтөлбөр:*
Шинэ
2009-05-15
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тойм-2008: Эдийн засаг дахь төрийн оролцоо
2009-05-15
2008 оны эдийн засгийн эрх чөлөөний тойм судалгааны гол зорилго нь Монголын эдийн засаг дахь төрийн оролцоог дэлхийн практиктай харьцуулан судалж, түүний зохицуулалт буюу эрх зүйн орчин, макро эдийн засгийн бодлого (төсвийн орлого, зарлагын бодлого, мөнгөний бодлого болон хөрөнгийн зах зээлийн зохицуулалт), аж ахуйн салбарууд дахь төрийн оролцоо (уул уурхай, гадаад худалдаа, бүс нутгийн хөгжил, аж үйлдвэр, хөдөө аж ахуй) гэсэн чиглэлээр судалгаа хийн, үр дүнг үндэслэн төрийн оролцоог төгөлдөржүүлэх бодлогын зөвлөмжийг гаргахад чиглэгдэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/EconoFreedom_2008.pdf
Түлхүүр үг:эдийн засаг дахь төрийн оролцоо, эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн өсөлт, монголын өрсөлдөх чадвар, аж ахуйн салбарууд дахь төрийн оролцоо, макро эдийн засаг дахь төрийн оролцоо, эдийн засгийн бодлого
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны өнөөгийн орчин нөхцөл, энд гардаг авлигын эрсдэл, оролцогч талууд хийгээд тэдгээрийн чадавхийн талаар хийсэн энэхүү судалгааны тайланд худалдан авах тогтолцоог боловсронгуй болгох үүднээс авч хэрэгжүүлвэл зохих бодлогын шинжтэй арга хэмжээний тухай судлаачийн дүгнэлт, санал зөвлөмжийг боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/procurement.pdf
Түлхүүр үг:авлига, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай, авлигийн хууль, хээл хахууль
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Инфляцийг “зөөлрүүлэх” зорилготой богино хугацааны бодлогын арга хэмжээ, дунд хугацаандаа үр дүнгээ өгөх цаашдын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих дунд хугацааны бодлого урт хугацаандаа эдийн засгийн бүтцийг байгаль орчин болон гадны зах зээлээс аль болох хараат бус болгон өөрчлөхөд чиглэсэн харилцан уялдаатай бодлого авч хэрэгжүүлбэл үр дүнгээ өгөх болно гэж ННФ-ын бодлогын судлаач, СЭЗДС-ийн Экономикс, эконометриксийн тэнхмийн эрхлэгч, доктор Ц.Батсүх судалгаанд тулгуурлан дүгнэлт гаргажээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/inflation_analysis.pdf
Түлхүүр үг:Монгол улсын инфляци, инфляцийн эсрэг эдийн засгийн бодлого, мөнгөний нийлүүлэлт, төсвийн цалингийн өсөлт, Монголын эдийн засгийн бүтэц, гадаад худалдааны тэнцэл, макро эдийн засгийн бодлого, дотоодын нийт бүтээгдэхүүн
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах