АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоотой эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд төр болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих чадавхыг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, оролцоотой болгох процессыг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хууль, түүнчлэн иргэний нийгмийн зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд голлон анхаарч ажиллаж байна.
Шинэ
Та энэхүү мэдээллийн хуудаснаас
- Нийтийн сонсгол гэж юу вэ?
- Нийтийн сонсгол энгийн хэлэлцүүлгээс юугаараа ялгаатай вэ?
- Нийтийн сонсголыг Монгол Улсын ямар хууль тогтоомжид тусган зохицуулж байгаа вэ?
- Ямар нөхцөлд зайлшгүй сонсгол хийхийг хуульчилсан байдаг вэ? Хэн санаачилж, зохион байгуулах вэ?
- Сонсголын үйл явц ба дараалал зэрэг асуултуудад хариулт авах боломжтой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/users/3093/files/NNF.pdf
Түлхүүр үг:“НИЙТИЙН СОНСГОЛ”-ын тухай нийтлэг тохиолддог асуултуудын хариулт
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2011-09-26
Нээлттэй сонсгол: Бодлого боловсруулах үйл явцад оролцох иргэдийн гарын авлага
2011-09-26
Нээлттэй сонсгол гэж юу болох, түүнд хэрхэн үр бүтээлтэй оролцох талаар иргэдэд зориулсан гарын авлага бэлтгэн Та бүхэнд толилуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/PublicHearing.pdf
Түлхүүр үг:Нээлттэй сонсгол: Бодлого боловсруулах үйл явцад оролцох иргэдийн гарын авлага
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь