АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоотой эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд төр болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих чадавхыг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, оролцоотой болгох процессыг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хууль, түүнчлэн иргэний нийгмийн зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд голлон анхаарч ажиллаж байна.
Шинэ
Э.Хишигбайгаль, Б.Энхцэцэг нарын 2023 онд гүйцэтгэсэн “Сонгуулийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт” судалгааны тайланг толилуулж байна. Тус судалгаа нь эрүүгийн хууль тогтоомжоор иргэний улс төрийн суурь эрхийн нэг болох сонгох, сонгогдох эрхийг хамгаалсан байдал, зөрчигдсөн эрхийг сэргээхэд эрх зүйн орчин болон хууль сахиулах, хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөг тоймлон авч үзсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/SonguuliinGemtHeregShiidwerlelt_OSF.pdf
Түлхүүр үг:Сонгуулийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт, бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагуудын оролцсон сонгогчийн боловсролд зориулсан цуврал подкаст
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Подкаст
Файл татах:
Түлхүүр үг:Сонгогчийн боловсрол, УИХ-ын сонгуулийн ажиглалт, мониторинг
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2024-06-11
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ УИХ-ын сонгуульд мониторинг хийнэ
2024-06-11
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагууд 2024 оны Монгол Улсын Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл явцад (1) хэвлэл мэдээллийн мониторинг, (2) сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, (3) сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, (4) санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн дөрвөн асуудалд анхаарал хандуулж хяналт тавихын зэрэгцээ сонгогчдод мэдээлэл өгөх шууд утас ажиллуулах, сонгогчдын боловсролд хувь нэмэр оруулах бусад ажлыг санаачлан ажиллаж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Хэвлэлийн хурал - Видео
Файл татах:
Түлхүүр үг:Сонгуулийн ажиглалт, мониторинг, УИХ-ын сонгууль
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Энэхүү бодлогын цувралд намын дотоод ардчиллын талаарх олон талт ойлголтоос нэр дэвшигчийг тодруулах процессыг онцлон авч үзлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_41_final%20soft(1).pdf
Түлхүүр үг:улс төрийн намын тухай хууль, сонгууль, улс төрийн санхүүжилт
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Сонгуулийн чухам ямар тогтолцоотой байвал зохихыг Монголын ард түмэн өөрсдөө шийдэх учир эл тайлан холимог тогтолцоог таашаах, эс таашаахад бус харин уг тогтолцооны ямар загварууд байх боломжтой, тэдгээрээс үүсэж болох нөлөө, үр дагаврыг ерөнхийд нь болон Монгол Улсын нөхцөлийг авч үзэж тайлбарлахыг зорьсон болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Mixed%20Election%20System_Mong_Pages.pdf
Түлхүүр үг:сонгуулийн систем, холимог тогтолцоо
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2023-03-01
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020: Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт болон бусад анхаарал татсан асуудал
2023-03-01
2020 оны Улсын Их Хурал (УИХ)-ын сонгууль нь Ковид-19 халдварын тархалт дэлхий нийтийг түгшээн хүн амын эрүүл мэндээс гадна нийгэм, улс төр, эдийн засагт хүчтэй нөлөөлсөн онцгой нөхцөлд болж өнгөрснөөрөө онцлог байв. Энэ удаагийн ээлжит сонгуулиар ардчилсан сонгуулийн тогтмол, бүх нийтийн, тэгш байх гол зарчмуудад хамаатай цаашид маргаан мэтгэлцээн дагуулсаар байх магадлалтай, сургамж болохуйц асуудлууд нэлээд өрнөлөө. Эдгээрийн заримыг доор тоймлон тайлбарлав.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2020
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/users/3093/files/Election%20General%20observation%20(1).pdf
Түлхүүр үг:Сонгууль, сонгох эрх, сонгогдох эрх,
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Монгол Улсын Үндсэн Хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөд улс төрийн намын төлөвшил, намын системийн хөгжлийг чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хэд хэдэн заалт багтсан билээ. Тэдгээрээс “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” хэмээх заалтыг энэ удаагийн Чухал сэдвээр онцолж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3092/files/Chukhal%20sedev_Political%20Party-1.pdf
Түлхүүр үг:БОДЛОГЫН НАМЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
“Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд яригдаж, басхүү маргаан дагуулж буй зарим асуудлуудыг авч үзэж, иргэд болон бусад оролцогч
талуудын байр суурь, хандлагыг тодруулах зорилгоор энэхүү судалгаа хийгдсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/PoliticalPartiesLaw.pdf
Түлхүүр үг:Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн зарим асуудал
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2020-06-22
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ 2020 СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ХИЙСЭН МОНИТОРИНГИЙН ТАЙЛАН
2020-06-22
Энэхүү тайланд сонгогчдын нэрийн
жагсаалтад хийсэн мониторингийн үр дүнг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Мониторинг
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Election%202020_MediaMonitoring%20(1).pdf
Түлхүүр үг:МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ 2020 СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ХИЙСЭН МОНИТОРИНГИЙН ТАЙЛАН
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2020-05-08
КОВИД-19 ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН НӨХЦӨЛД СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛСАН СОЛОНГОС УЛСЫН ТУРШЛАГААС СУРАЛЦАХ НЬ.
2020-05-08
Бодлогын асуудлал цувралын 30 дахь дугаараар цар тахлын нөхцөлд сонгуулиа амжилттай зохион байгуулсан Солонгос Улсын туршлагаас хуваалцаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/COVIDBod.Asuudal_30.pdf
Түлхүүр үг:КОВИД-19 ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН НӨХЦӨЛД СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛСАН СОЛОНГОС УЛСЫН ТУРШЛАГААС СУРАЛЦАХ НЬ.
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь