АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоотой эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд төр болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих чадавхыг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, оролцоотой болгох процессыг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хууль, түүнчлэн иргэний нийгмийн зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд голлон анхаарч ажиллаж байна.
Шинэ
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагуудын оролцсон сонгогчийн боловсролд зориулсан цуврал подкаст
Хэвлэн нийтэлсэнННФ
Он2024
ТөрөлПодкаст
Файл
Түлхүүр үгСонгогчийн боловсрол, УИХ-ын сонгуулийн ажиглалт, мониторинг
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2024-06-11
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ УИХ-ын сонгуульд мониторинг хийнэ
2024-06-11
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагууд 2024 оны Монгол Улсын Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл явцад (1) хэвлэл мэдээллийн мониторинг, (2) сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, (3) сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, (4) санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн дөрвөн асуудалд анхаарал хандуулж хяналт тавихын зэрэгцээ сонгогчдод мэдээлэл өгөх шууд утас ажиллуулах, сонгогчдын боловсролд хувь нэмэр оруулах бусад ажлыг санаачлан ажиллаж байна.
Хэвлэн нийтэлсэнННФ
Он2024
ТөрөлХэвлэлийн хурал - Видео
Файл
Түлхүүр үгСонгуулийн ажиглалт, мониторинг, УИХ-ын сонгууль
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2023-03-01
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020: Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт болон бусад анхаарал татсан асуудал
2023-03-01
2020 оны Улсын Их Хурал (УИХ)-ын сонгууль нь Ковид-19 халдварын тархалт дэлхий нийтийг түгшээн хүн амын эрүүл мэндээс гадна нийгэм, улс төр, эдийн засагт хүчтэй нөлөөлсөн онцгой нөхцөлд болж өнгөрснөөрөө онцлог байв. Энэ удаагийн ээлжит сонгуулиар ардчилсан сонгуулийн тогтмол, бүх нийтийн, тэгш байх гол зарчмуудад хамаатай цаашид маргаан мэтгэлцээн дагуулсаар байх магадлалтай, сургамж болохуйц асуудлууд нэлээд өрнөлөө. Эдгээрийн заримыг доор тоймлон тайлбарлав.
Хэвлэн нийтэлсэнННФ
Он2020
ТөрөлМэдээллийн хуудас
Файл/uploads/users/3093/files/Election%20General%20observation%20(1).pdf
Түлхүүр үгСонгууль, сонгох эрх, сонгогдох эрх,
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2013-08-13
Улсын Их Хурлын сонгууль 2012 - Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс хийсэн мониторинг
2013-08-13
Нээлттэй Нийгэм Форум 2012 онд “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” төрийн бус байгууллагуудын сүлжээнээс эрхлэн УИХ-ын сонгуульд хийсэн мониторинг болон ажиглалтын дүнгийн тайланг Та бүхний сонорт хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2013
ТөрөлМониторинг
Файл/uploads/site/1126/res_mat/OSF/Election Monitoring Report_pages.pdf
Түлхүүр үгУлсын Их Хурлын сонгууль 2012 - Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс хийсэн мониторинг
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2005-05-11
Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн хэвлэл мэдэээллийн мониторингийн хоёрдахь шатны дүн
2005-05-11
Глоб Интернэшнл ТББ нь үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжих чиглэлээр ажилладаг ба 2005 оны 5-р сарын 22-нд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд системтэй ажиглалт хийхээр хэвлэл мэдээллийн мониторинг төслийг хэрэгжүүлж байна.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2005
ТөрөлМониторинг
Файл/uploads/site/1126/res_mat/2ndreport_mn.pdf
Түлхүүр үгмониторинг, хэвлэл мэдээллийн мониторинг, ерөнхийлөгчийн сонгууль, сонгуулийн мониторинг, хэвлэлийн эрх чөлөө,
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Сонгуулийн кампанит ажилд төрийн эх үүсвэрийг урвуулан ашиглах, хэвлэл мэдээллийн тэнцвэргүй байдалд мониторинг хийх зорилгоор “2004 оны УИХын сонгуулийн кампанит ажлын санхүжилтийн мониторинг” төслийг Нээлттэй Нийгэм Форум, Сонгогчдын Боловсрол Төв болон Глоб Интернэйшнл зэрэг төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүллээ.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2004
ТөрөлМониторинг
Файл/uploads/site/1126/res_mat/ElectionMonitoring2004UIH.pdf
Түлхүүр үгсонгуулийн кампанит ажил, сонгуулийн кампанит ажлын мониторинг, сонгуулийн хууль, улс төрийн орчин, улс төрийн нам, улс төрийн санхүүжилт, сонгуулийн кампани
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь