АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоотой эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд төр болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих чадавхыг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, оролцоотой болгох процессыг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хууль, түүнчлэн иргэний нийгмийн зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд голлон анхаарч ажиллаж байна.
Шинэ
Монгол Улсын Үндсэн Хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөд улс төрийн намын төлөвшил, намын системийн хөгжлийг чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хэд хэдэн заалт багтсан билээ. Тэдгээрээс арван есдүгээр зүйлийн хоёрт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” хэмээх заалтыг энэ удаагийн Чухал сэдвээр онцолж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3092/files/Chukhal%20sedev_Political%20Party-2.pdf
Түлхүүр үг:ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХ БА УЛС ТӨРИЙН НАМЫН ХАТУУ ГИШҮҮНЧЛЭЛ
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Та энэхүү мэдээллийн хуудаснаас
- Нийтийн сонсгол гэж юу вэ?
- Нийтийн сонсгол энгийн хэлэлцүүлгээс юугаараа ялгаатай вэ?
- Нийтийн сонсголыг Монгол Улсын ямар хууль тогтоомжид тусган зохицуулж байгаа вэ?
- Ямар нөхцөлд зайлшгүй сонсгол хийхийг хуульчилсан байдаг вэ? Хэн санаачилж, зохион байгуулах вэ?
- Сонсголын үйл явц ба дараалал зэрэг асуултуудад хариулт авах боломжтой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/users/3093/files/NNF.pdf
Түлхүүр үг:“НИЙТИЙН СОНСГОЛ”-ын тухай нийтлэг тохиолддог асуултуудын хариулт
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Энэхүү цахим гарын авлага нь:
1. Нийслэл хотоо товч танилцуулахуй
2. Хотын хөгжилд оролцох нь
3. Тулгаа төсөвт оролцсон нь
4. Мэдэх эрхээ хэрэгжүүлж хотоо удирдахад оролцсон нь
5. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалсан нь
6. Өргөдөл гомдол, санал хүсэлт нь иргэдийн оролцооны нэг чухал хэлбэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Хэвлэн нийтэлсэн:Энэхүү гарын авлага нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан болон Нээлттэй Нийгэм Форум хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд бүтээгдэв.
Он:2016
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2016/Guideline/NHI.html
Түлхүүр үг:Нийслэлийн Хариуцлагатай Иргэн
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Энэхүү тайлан нь төрийн байгууллагууд нийтийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн үр ашигтай захиран зарцуулах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа болон төрд хяналт таних чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын хийж буй ажлыг олон нийтэд хүргэх, иргэний нийгмийн байгууллагууд харилцан бие биеэсээ суралцахад чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2014
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Monitoring Reports_2010_Inside Pages.pdf
Түлхүүр үг:Төрийн үйлчилгээний мониторинг VI: ТББ-уудын 2010 оны тайлангийн эмхтгэл
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрийн бус байгууллагуудад зориулан Mониторингийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн тавдахь удаагийн Мониторингийн тайланг Та бүхэнд танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2014
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Monitoring Reports_2009_Inside Pages.pdf
Түлхүүр үг:Төрийн үйлчилгээний мониторинг V: ТББ-уудын 2009 оны тайлангийн эмхтгэл
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2011-09-26
Нээлттэй сонсгол: Бодлого боловсруулах үйл явцад оролцох иргэдийн гарын авлага
2011-09-26
Нээлттэй сонсгол гэж юу болох, түүнд хэрхэн үр бүтээлтэй оролцох талаар иргэдэд зориулсан гарын авлага бэлтгэн Та бүхэнд толилуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/PublicHearing.pdf
Түлхүүр үг:Нээлттэй сонсгол: Бодлого боловсруулах үйл явцад оролцох иргэдийн гарын авлага
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Ашгийн бус удирдахуйн асуудлаарх Төв болон Зүүн Европын Ажлын хэсэг нь 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш ашгийн бус байгууллагын удирдлагын зөвлөлүүдэд тулгарч буй сорилт, бэрхшээлийг судалж байгаа билээ. Есөн орны мэргэжилтэн, практик ажилтан нарыг эгнээндээ багтаасан тус Ажлын хэсэг нь Төв болон Зүүн Европын (ТЗЕ) ашгийн бус хийгээд төрийн бус байгууллагууд (ТББ)-ын удирдлага, зохион байгуулалтыг онцлог талаас нь судалж байгаа юм.им
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-7.pdf
Түлхүүр үг:төрийн бус байгууллагын удирдлага, ТББ-ын удирдахуйн зарчим, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, Монголын ТББ, ТББ-ын санхүүжилт, ТББ-ын удирдах зөвлөл, ТББ-ын дүрэм
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2007-09-07
Парламентад бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь
2007-09-07
Монголын ард түмний хөгжил цэцэглэлт, төр засгийн нээлттэй байдал, төр иргэн хоёрын хооронд түншлэлийн харилцааг бэхжүүлэхээс ихээхэн шалтгаалах ба бодлого боловсруулах үйл явцад иргэдийн идэвхтэй оролцоог хангах боломжийг бүрдүүлж өгснөөр иргэдийн төрд итгэх итгэл дээшлэх юм. Энэ нь аливаа улс орны төр засгийн анхаарлын төвд байдаг асуудал юм. Манай Парламентын хувьд иргэдийн зүгээс үзүүлэх итгэл ус агаар мэт дутагдаж байгаагаас гадна Засгийн газрын хувьд иргэдтэй холбох ил тод, тайлагнах механизм хөгжлийн шатандаа байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/CitizenParticipationTamir.pdf
Түлхүүр үг:хууль боловсруулах үйл явц, парламентын олон нийттэй харилцах суваг, иргэдийн оролцоо, иргэдийн оролцооны механизм, бодлого боловсруулахад иргэдийн оролцох нь, Монгол, хуулийн төсөл боловсруулах үе шат
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь