АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоотой эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд төр болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих чадавхыг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, оролцоотой болгох процессыг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хууль, түүнчлэн иргэний нийгмийн зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд голлон анхаарч ажиллаж байна.
Шинэ
2020-02-05
ХУВЬ ХҮНИЙ НУУЦ ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛЖ БУЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БОЛОН ПРАКТИКИЙН СУДАЛГАА
2020-02-05
Энэхүү судалгааны хүрээнд хувь хүний нууц, холбогдох мэдээллийг хамгаалах харилцааг зохицуулж буй Монгол Улсын болон олон улсын эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик болон хувийн хэвшлийн байгууллагууд хувь хүний мэдээллийг хэрхэн цуглуулж, хадгалж, хамгаалж буй байдлыг судалсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/Privacy and Data Protection.pdf
Түлхүүр үг:ХУВЬ ХҮНИЙ НУУЦ ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛЖ БУЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БОЛОН ПРАКТИКИЙН СУДАЛГАА
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Энэхүү тайлан нь төрийн байгууллагууд нийтийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн үр ашигтай захиран зарцуулах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа болон төрд хяналт таних чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын хийж буй ажлыг олон нийтэд хүргэх, иргэний нийгмийн байгууллагууд харилцан бие биеэсээ суралцахад чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2014
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Monitoring Reports_2010_Inside Pages.pdf
Түлхүүр үг:Төрийн үйлчилгээний мониторинг VI: ТББ-уудын 2010 оны тайлангийн эмхтгэл
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрийн бус байгууллагуудад зориулан Mониторингийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн тавдахь удаагийн Мониторингийн тайланг Та бүхэнд танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2014
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Monitoring Reports_2009_Inside Pages.pdf
Түлхүүр үг:Төрийн үйлчилгээний мониторинг V: ТББ-уудын 2009 оны тайлангийн эмхтгэл
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Уг эмхтгэлд нийгмийн халамжийн үйлчилгээ, төрийн алба, үдийн цай хөтөлбөр, сурах бичгийн хүртээмж, сурагчдаас авч буй хууль бус төлбөр, лиценз, газар олголт зэрэг олон сэдвийг хамарсан мониторингийн төслийн тайланг хураангуйлан оруулсан бөгөөд тухайн сэдэв тус бүрийн хүрээнд олж илрүүлсэн алдаа дутагдлыг баримттай дэлгэн харуулж, учир шалтгааныг оновчтой тайлбарласны дээр хэрхэн засч залруулах талаар зөвлөмж боловсруулсныг энд толилуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/turiin_uilchilgeenii_monitoring.pdf
Түлхүүр үг:Төрийн үйлчилгээний мониторинг II
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2011-06-07
Төрийн нууцын тухай өнөөгийн хандлагыг өөрчлөх замаар иргэдийн мэдэх эрхийг хангах нь
2011-06-07
Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсад иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахад саад болж буй төрийн нууцын тухай ойлголт, хандлагыг (ялангуяа Төрийн болон Байгууллагын нууцын тухай хуулийн үзэл санаанд туссан) тодорхойлж, “төрийн нууц”, “байгууллагын нууц” хэмээх ойлголтыг тодорхойлоход ашиглаж болох шалгуур үзүүлэлтийгболовсруулахад чиглэгдэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/forum turiin nuutsiin tuhai 05 31.pdf
Түлхүүр үг:Төрийн нууцын тухай өнөөгийн хандлагыг өөрчлөх замаар иргэдийн мэдэх эрхийг хангах нь
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар төлөвшүүлэн хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болгох үүднээс Нээлттэй Нийгэм Форум, Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран энэхүү форумыг зохион байгуулсан бөгөөд форумын илтгэлийг хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:PDF
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Khariutslagatai%20tur-Sankhuugiin%20tuvlurul%20nut_uuruu%20ud_yos-2008(1).pdf
Түлхүүр үг:Хариуцлагатай төр: Санхүүгийн төвлөрөл, нутгийн өөрөө удирдах ёс
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь