АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоотой эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд төр болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих чадавхыг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, оролцоотой болгох процессыг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хууль, түүнчлэн иргэний нийгмийн зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд голлон анхаарч ажиллаж байна.
Шинэ
Э.Хишигбайгаль, Б.Энхцэцэг нарын 2023 онд гүйцэтгэсэн “Сонгуулийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт” судалгааны тайланг толилуулж байна. Тус судалгаа нь эрүүгийн хууль тогтоомжоор иргэний улс төрийн суурь эрхийн нэг болох сонгох, сонгогдох эрхийг хамгаалсан байдал, зөрчигдсөн эрхийг сэргээхэд эрх зүйн орчин болон хууль сахиулах, хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөг тоймлон авч үзсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/SonguuliinGemtHeregShiidwerlelt_OSF.pdf
Түлхүүр үг:Сонгуулийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт, бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү бодлогын шинжилгээнд парламентын цөөнхийн эрхийг баталгаажуулах асуудлыг (1) намын бүлэг байгуулах; (2) намын бүлгийн болон намын бүлэг үүсгэх хэмжээнд төлөөлөлгүй намууд, түүнчлэн бие даагчид хууль тогтоох үйл ажиллагаанд хэрхэн үр нөлөөтэй оролцох боломжтойг манай улсын холбогдох хууль тогтоомж болон олон улсын туршлагын хүрээнд авч үзлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_44%20_final%20soft.pdf
Түлхүүр үг:Парламентын цөөнхийн эрх, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд цөөнхийн оролцоо
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2024-04-12
Монгол Улсын Аудитын дээд байгууллагын бие даасан байдлыг сайжруулах нь: Ерөнхий аудиторын томилгоо
2024-04-12
Энэхүү бодлогын цувралд Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилохдоо УИХ-ын даргын нэр дэвшүүлсний үндсэн дээр томилж байгаа нь дээр дурдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаатай нийцэхгүй байгаа болон аудитын томилгоотой холбоотой бусад тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийснийг танилцуулжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_42_final%20soft%20(1).pdf
Түлхүүр үг:Хараат бус институци, аудитын тогтолцоо, томилгоо, бодлогын асуудал
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2020-02-05
ХУВЬ ХҮНИЙ НУУЦ ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛЖ БУЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БОЛОН ПРАКТИКИЙН СУДАЛГАА
2020-02-05
Энэхүү судалгааны хүрээнд хувь хүний нууц, холбогдох мэдээллийг хамгаалах харилцааг зохицуулж буй Монгол Улсын болон олон улсын эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик болон хувийн хэвшлийн байгууллагууд хувь хүний мэдээллийг хэрхэн цуглуулж, хадгалж, хамгаалж буй байдлыг судалсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/Privacy and Data Protection.pdf
Түлхүүр үг:ХУВЬ ХҮНИЙ НУУЦ ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛЖ БУЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БОЛОН ПРАКТИКИЙН СУДАЛГАА
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар төлөвшүүлэн хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болгох үүднээс Нээлттэй Нийгэм Форум, Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран энэхүү форумыг зохион байгуулсан бөгөөд форумын илтгэлийг хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:PDF
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Khariutslagatai%20tur-Sankhuugiin%20tuvlurul%20nut_uuruu%20ud_yos-2008(1).pdf
Түлхүүр үг:Хариуцлагатай төр: Санхүүгийн төвлөрөл, нутгийн өөрөө удирдах ёс
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2007-09-07
Парламентад бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь
2007-09-07
Монголын ард түмний хөгжил цэцэглэлт, төр засгийн нээлттэй байдал, төр иргэн хоёрын хооронд түншлэлийн харилцааг бэхжүүлэхээс ихээхэн шалтгаалах ба бодлого боловсруулах үйл явцад иргэдийн идэвхтэй оролцоог хангах боломжийг бүрдүүлж өгснөөр иргэдийн төрд итгэх итгэл дээшлэх юм. Энэ нь аливаа улс орны төр засгийн анхаарлын төвд байдаг асуудал юм. Манай Парламентын хувьд иргэдийн зүгээс үзүүлэх итгэл ус агаар мэт дутагдаж байгаагаас гадна Засгийн газрын хувьд иргэдтэй холбох ил тод, тайлагнах механизм хөгжлийн шатандаа байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/CitizenParticipationTamir.pdf
Түлхүүр үг:хууль боловсруулах үйл явц, парламентын олон нийттэй харилцах суваг, иргэдийн оролцоо, иргэдийн оролцооны механизм, бодлого боловсруулахад иргэдийн оролцох нь, Монгол, хуулийн төсөл боловсруулах үе шат
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь