АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоотой эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд төр болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих чадавхыг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, оролцоотой болгох процессыг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хууль, түүнчлэн иргэний нийгмийн зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд голлон анхаарч ажиллаж байна.
Шинэ
2023-03-01
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020: Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт болон бусад анхаарал татсан асуудал
2023-03-01
2020 оны Улсын Их Хурал (УИХ)-ын сонгууль нь Ковид-19 халдварын тархалт дэлхий нийтийг түгшээн хүн амын эрүүл мэндээс гадна нийгэм, улс төр, эдийн засагт хүчтэй нөлөөлсөн онцгой нөхцөлд болж өнгөрснөөрөө онцлог байв. Энэ удаагийн ээлжит сонгуулиар ардчилсан сонгуулийн тогтмол, бүх нийтийн, тэгш байх гол зарчмуудад хамаатай цаашид маргаан мэтгэлцээн дагуулсаар байх магадлалтай, сургамж болохуйц асуудлууд нэлээд өрнөлөө. Эдгээрийн заримыг доор тоймлон тайлбарлав.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2020
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/users/3093/files/Election%20General%20observation%20(1).pdf
Түлхүүр үг:Сонгууль, сонгох эрх, сонгогдох эрх,
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Энэхүү тайлан нь төрийн байгууллагууд нийтийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн үр ашигтай захиран зарцуулах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа болон төрд хяналт таних чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын хийж буй ажлыг олон нийтэд хүргэх, иргэний нийгмийн байгууллагууд харилцан бие биеэсээ суралцахад чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2014
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Monitoring Reports_2010_Inside Pages.pdf
Түлхүүр үг:Төрийн үйлчилгээний мониторинг VI: ТББ-уудын 2010 оны тайлангийн эмхтгэл
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Ашгийн бус удирдахуйн асуудлаарх Төв болон Зүүн Европын Ажлын хэсэг нь 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш ашгийн бус байгууллагын удирдлагын зөвлөлүүдэд тулгарч буй сорилт, бэрхшээлийг судалж байгаа билээ. Есөн орны мэргэжилтэн, практик ажилтан нарыг эгнээндээ багтаасан тус Ажлын хэсэг нь Төв болон Зүүн Европын (ТЗЕ) ашгийн бус хийгээд төрийн бус байгууллагууд (ТББ)-ын удирдлага, зохион байгуулалтыг онцлог талаас нь судалж байгаа юм.им
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-7.pdf
Түлхүүр үг:төрийн бус байгууллагын удирдлага, ТББ-ын удирдахуйн зарчим, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, Монголын ТББ, ТББ-ын санхүүжилт, ТББ-ын удирдах зөвлөл, ТББ-ын дүрэм
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Иргэний нийгмийн оролцоог сайжруулахад нэгдүгээрт, эрх ашиг нь хөндөгдөж буй иргэд, сонирхогч талуудын бодлогын үйл явцад оролцох эрхийг хангах, хоёрдугаарт, бодлогын яриа хэлэлцээр, түншлэлийн үр нөлөө бүхий механизмыг бий болгох, бэхжүүлэх нь эрх зүйн орчин, институтчиллын түвшинд суурь нөхцөл юм. Энэ үүднээс УИХ, Засгийн газар, ИТХ-ын түвшинд дүн шинжилгээг хийсэн.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/NGOParticipationOdgerel.pdf
Түлхүүр үг:ТББ-ын оролцооны механизм, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, бодлого боловсруулах шийдвэр гаргах үйл явц, иргэдийн оролцоо, бодлого боловсруулахад ТББ оролцох нь, Монголын ТББ-ууд
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Энэхүү гарын авлага нь мониторингийн тухай үндсэн ойлголт, мониторинг хийх аргачлал, түүний гол үр дүн болох тайланг бичих, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар өгүүлэх бөгөөд энгийн ойлгомжтой ашиглахад хялбар болсон байх хэмээн найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Monitoring_handbook_mon.pdf
Түлхүүр үг:ТББ ба мониторинг, мониторингийн аргачлал, мониторингийн үндсэн ойлголт, төрийн үйлчилгээнд мониторинг хийх, мониторингийн тайлан, мониторингийн төсөл, Монголын ТББ-ууд
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь