Нууцын зэрэглэлтэй стратегийн ордуудын жагсаалт (2006.12.01)

A- A A+
Нууцын зэрэглэлтэй стратегийн ордуудын жагсаалт (2006.12.01)

Нууцын зэрэглэлтэй стратегийн ордуудын жагсаалт (2006.12.01)

Засгийн газрын хуралдаанаар нууцын зэрэглэлд хамааруулж хэлэлцсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын жагсаалтыг  “ЗМ” сонинд /¹286/ нийтлэгдснээр толилуулж байна. Манай улсад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд 683 байдгаас 49-ийг нь стратегийн ач холбогдолтой гэсэн ангилалд хамааруулах саналыг Засгийн газраас гаргасан байна. Эдгээрийн долоог нь өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нэмсэн хэмээн тус сонинд мэдээлжээ. Эдгээр нь Хөөтийн хонхор, Хөөт, Налайх, Алаг тогоо, Зээгт, Могойн гол, Сайхны орд аж. Ордуудыг тодорхойлохдоо стратегийн ач холбогдол бухий ашигт малтмалын ордод хамааруулах шалгуур үзүүлэлт болох  ашиг малтмалын төрөл, нөөцийн хэмжээ, түүний үнэлгээний төвшин, агуулга, чанарын үзүүлэлт, ордын уул техникийн нөхцөл, ашиглалтын технологи, уурхайн хүчин чадал, жилийн борлуулалт, хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл,  жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргийг гол болгосон аж.

Улс орны эдийн засгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц томоохон ордод Оюу толгой, Таван толгой, Төмөртэй, бүс нутгийн хөгжилд нөлөөлөхүйц орд Мөнгөн өндөр, Баян-Айраг, Гацуурт, Цагаан суварга, Төмөр толгой, Нарийн сухайт, Улаан овоо, Өвдөг худаг, Төгрөг нуур, Цагаан даваа, Өгүзэр, Улаан уул, Бүрэнхаан, Улаан, цав зэргийг оруулжээ. Эдгээр ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулснаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн ордын хувьд төрийн оролцоо 50 хүртэл, төсвийн бус хөрөнгөөр хайгуул хийсэн ордод 34 хүртэл хувь байх юм.

Засгийн газраас санал болгож буй стратегийн ордын жагсаалт 

¹

Ордын нэр

Байршил

Тайлбар

Чулуун нүүрс

1

Таван толгой

Өмнөговь, Цогтцэций

Одоо орон нутгийн өмчит хувьцаат компани хэсэгчлэн ашиглаж байгаа

2

Улаан-Овоо

Сэлэнгэ, Зэлтэр

 

3

Баянтээг

Өвөрхангай, Нарийнтээл

Одоо хувьцаат компани ашиглаж байгаа

4

Нүүрст хотгор

Увс, Бөхмөрөн

Одоо хувьцаат компани ашиглаж байгаа

5

Хар тарвагатай

Увс, Өмнөговь

Одоо хувьцаат компани ашиглаж байгаа

Хүрэн нүүрс

6

Өвдөг худаг

Дундговь, Өндөршил

7

Өвдөг худаг

Дундговь, Баянжаргалан

8

Цайдам нуур

Төв, Баянжаргалан

Нөөцийн зэрэг с2-оос доош үнэлэгдсэн

9

Адуунчулуун

Дорнод, Хэрлэн

Одоо хувьцаат компани ашиглаж байгаа

10

Багануур

Улаанбаатар, Багануур

Одоо хувьцаат компани ашиглаж байгаа

11

Шивээ-Овоо

Говьсүмбэр, Шивээговь

Одоо хувьцаат компани ашиглаж байгаа

12

Тэвшийн говь

Дундговь, Сайнцагаан

Одоо хувьцаат компани ашиглаж байгаа

13

Цайдам

Сүхбаатар, Баруун-Урт

Одоо хувьцаат компани ашиглаж байгаа

14

Чандган тал

Хэнтий, Мөрөн

Одоо хувьцаат компани ашиглаж байгаа

15

Төгрөг нуур

Төв, Баянжаргалан

16

Хөөтийн хонхор

Дундговь, Баянжаргалан

17

Хөөт

Дундговь, Баянжаргалан

18

Налайх

Улаанбаатар, Налайх

19

Алаг тогоо

Дорноговь, Даланжаргалан

20

Зээгт

Говь-Алтай, Чандмань

21

Могойн гол

Хөвсгөл, Цэцэрлэг

22

Сайхан-Овоо

Булган, Сайхан

Алт

23

Тавт

Булган, Тэшиг

Хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийгдсэн

24

Наран толгой

Төв, Жаргалант

Одоо бага хүчин чадлаар ашиглаж байгаа

Төмрийн хүдэр

25

Төмөртэй

Сэлэнгэ, Хүдэр

26

Төмөр толгой

Дархан-Уул, Хонгор

27

Баргилт

Хэнтий, Дархан

Уран

28

Мардай

Дорнод, Дашбалбар

29

Дорнод

Дорнод, Дашбалбар

30

Гурван булаг

Дорнод, Дашбалбар

Мөнгө

31

Мөнгөн өндөр

Хэнтий, Өмнөдэлгэр

Цайр, хар тугалга

32

Улаан

Дорнод, Дашбалбар

33

Цав

Дорнод, Чойбалсан

Зэс молибдени

34

Оюу толгой

Өмнөговь, Ханбогд

Хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуулыг нь хийсэн байгаа

35

Цагаан суварга

Дорноговь, Мандах

Хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийгдсэн

36

Хөх Адар

Баян-Өлгий, Толбо

Хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийгдэж байгаа

Цагаан тугалга, гянтболд

37

Баян давааны бүлэг орд

Төв, Эрдэнэ

38

Жанчивлангийн бүлэг орд

Төв, Эрдэнэ

39

Цагаан даваа

Төв, Баянчандмань

40

Улаан уул

Баян-Өлгий, Улаан хус

Пироп

41

Шаврын царам

Архангай, Тариат

Чулуун давс

42

Шүдэн Уул

Увс, Давст

Циолит, гөлтгөнө

43

Цагаан цав

Дорноговь, Сайхандулаан,

Циолит

44

Ширээ Уул

Дундговь, Дэлгэрхангай

Гөлтгөнө

Фосфорит

45

Бүрэнхаан

Хөвсгөл, Алаг Эрдэнэ

46

Манхан Уул

Хөвсгөл, Алаг Эрдэнэ

47

Онгилог нуур

Хөвсгөл, Алаг Эрдэнэ

Газрын ховор элемент

48

Лугийн гол

Дорноговь, Хатанбулаг

Нөөцийн зэрэг с-2-оос доош үнэлэгдсэн

Жонш

49

Хонгор

Дорноговь,
Аланжаргалан, Айраг