Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн хурал 2025 оны 5 дугаар сарын 22-нд боллоо. Хурлаар Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн барьсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг”-ийн төслийг хэлэлцэв. Хурлаас өрийн удирдлагын чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гарган УИХ-д хүргүүллээ.