Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь
Гадаад хэлээр үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулахад тухайн хэлний өндөр мэдлэг, ур чадвар шаардагдаад зогсохгүй тухайн бодлогын баримт бичгийг зориулан бичиж байгаа бодлогод оролцогч байх зайлшгүй шаардлагатай байдаг. Бодлогод оролцогчид болох бодлогын зөвлөхүүдэд, эдгээрийн хамт бодлогын судлаачид, шинжээч нарт энэ номыг зориуллаа. Бодлого боловсруулах үйл явцад оролцож буй эдгээр хүмүүсийн хэрэглэдэг арга барил, зорилго, харилцан ойлголцол, хэл болон харилцааны хэрэгсэл зэргийг бодлогын зөвлөхүүд гэдэгт багтаан ойлгоно. Үүнээс гадна бодлого боловсруулахад оролцох таны оролцоонд тухайн орон нутгийн өвөрмөц нөхцөл байдал мөн нөлөөлдөг. Нийгмийн иймэрхүү арга барилыг1 хэрэглэн бүтээгдсэн энэ ном нь бодлогод оролцогчид, бодлого боловсруулах үйл явц болон бодлогын баримт бичгийн тухай ихээхэн мэдээллийг багтаасан хэдий ч энэ бүх мэдээллийг та орон нутгийн нөхцөлдөө шууд хэрэглэж болно гэсэн үг биш. Энэ номонд байгаа мэдээллийг өөрийн нөхцөл байдалтай холбон ашиглаж чадвал бодлогын баримт бичгийг зохиогчийн хувьд та илүү их дэмжлэгийг энэ номоос олж авч чадна. Энэ бүхнээс үзэхэд энэхүү гарын авлага үйл ажиллагаанд тань тус болох боломжтой.
Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга: Олон Улсын зөвлөх бүлгийн тайлан
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CitizenTax.pdf
Түлхүүр үг: citizen and tax, tax laws in Mongolia, Mongolian tax law, business and tax, taxpayers, rights and duties of a taxpayer, authorities tax, excise tax, customs duty, tax type

