Улсын Их Хурлын ээлжит гурав дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь 2000 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон МАХН-ын мөрийн хөтөлбөрт үндэслэн ирэх дөрвөн жилд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилт нь:
• эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, өндөр өсөлтийг хангах;
• экспортын баримжаатай эдийн засгийн бодлого явуулж, тогтвортой өндөр өсөлтийг хангах ;
• боловсрол, соёлыг дээдлэн хөгжлийн гол тулгуур - хүнээ хөгжүүлэх;
• нийгмийн баялаг, орлогын хуваарилалтыг боловсронгуй болгон нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар амьдралын түвшинг дээшлүүлэх;
• бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлуулан хэрэгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, амьдралын түвшний зөрүүг багасгах; Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төрийн бодлогыг Монгол орныхоо өвөрмөц онцлогт тохируулан боловсруулж үр дүнтэй хэрэгжүүлэх, өндөр чадавхитай, хариуцлагатай сайн засаглал тогтооход оршино.
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2018
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2018/PoliticalFinanceinMongolia_Eng.pdf
Түлхүүр үг: Political Finance in Mongolia Assessment and recommendations Catalina Uribe Burcher and Fernando Casal Bértoa Political