ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх талаарх Монголын боловсролын салбарын бодлогын арга хэмжээ, бэлэн байдал
Энэхүү судалгааны хүрээнд ХДХВ болон ДОХ-оос сэргийлэх чиглэлээр Монголын боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд бодлогын арга хэмжээ, салбарын бэлэн байдал гэсэн шалгууруудын дагуу үнэлгээ хийлээ. Бодлогын арга хэмжээ нь одоо хэрэгжиж буй ХДХВ болон ДОХ-оос сэргийлэх боловсролын бодлого, хөтөлбөрт хамаарах шалгуур бөгөөд үүнд эрүүл мэндийн албан ба албан бус сургалтын хөтөлбөрийн хүртээмж, сурах бичгийн хангамж болон чанар, багшийн хангамж зэрэг асуудлыг хамруулан авч үзлээ. Салбарын бэлэн байдал нь ХДХВ/ДОХ-оос сэргийлэх чанартай сайн боловсролыг үр дүнтэй хэрэгжүүлэх бодлогын орчинд хамаарах шалгуур бөгөөд үүнд салбарын судалгаа шинжилгээ, салбар хоорондын зохицуулалтын чадавхи, мөн сургууль, ажлын байр болон олон нийтэд түшиглэн ХДХВ/ ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг дэмжсэн ээлтэй орчин бүрдүүлэх асуудлыг багтаалаа.
Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК - Засаглалын үнэлгээ
Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны дэлгэрэнгүй тайлан
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны хураангуй
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Файлын төрөл: doc
Файл: /uploads/site/1126/res_mat/2015/Final copy of Comments on TT Draft Agreement Final.docx
Түлхүүр үг: