“Газрын шинэтгэлийн мониторинг” төслийн хоёр дахь үе шатны тайлан
Хоёр дахь үе шат нь газрын шинэтгэлийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан хууль тогтоомжуудыг төв, орон нутагт хэрэгжүүлэхэд гарч буй эрсдлүүд түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавруудыг судлах, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудал хэрхэн ил тод, шударга, тэгш явагдаж байгаа болон иргэдэд газартай холбогдсон мэдээлэл хир нээлттэй байгааг сонгож авсан газруудад тусгайлан гаргасан анкетийн асуулгаар санал асуулга явуулж, холбогдох дүн шинжилгээ хийх явдал байв. Мөн газрын талаархи хууль тогтоомжийг хэвшүүлэх явцад зөрчигдөж байгаа зүйл заалтуудыг тогтоон холбогдох дүн шинжилгээ хийх, улмаар цаашид гарч болзошгүй алдаа, дутагдлыг урьдчилан анхааруулж, ойлгуулах замаар газрын шинэтгэлийг үнэлэх нэг үзүүлэлт болсон нийгмийн тэгш байдлыг хангахад чиглэсэн, иргэдийнхээ эрх ашгийн төлөө үйлчилдэг механизмыг бүрдүүлэхэд оршино.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол