Монголд эрдсийн сан байгуулах шаардлага, арга зам
Байгалийн баялаг ихтэй улс оронд тус баялгийг зохистой хэлбэрээр удирдахгүй тохиолдолд эдийн засгийн бусад салбарт сөрөг нөлөө үзүүлэх, цөөн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс эдийн засаг хэт хамааралтай болох зэрэг сөрөг үр дагавар авчирдаг. Цаашилбал авилга, хээл хахууль цэцэглэх, нийгмийн баялгийн үр шимийг цөөн хүн хүртэх, ядуурал нэмэгдэх аюул бодитой байдгийг олон улс орны хөгжлийн жишээ гэрчилнэ. Улмаар нийгэмд зөрчилдөөн үүсэх, ардчиллын үнэт зүйлс алдагдах явдал гарах боломжтой. Байгалийн баялгаа Монгол улс зохистой ашиглаж, боловсрол, эрүүл мэндийн салбараа хөгжүүлж, эдийн засгийн цаашдын хөгжлийн дэд бүтцийг бүтээхэд тус салбараас орж ирэх орлогын удирдлагын асуудал хамгийн чухал. Энэ чиглэлд өөрсдийн хувь нэмрээ оруулах үүднээс төр засаг эрдэс баялгийн салбараас олох хөрөнгө мөнгийг хамгийн оновчтойгоор хэрхэн хуваарилах боломжтой талаар Нээлттэй Нийгэм Форумаас цуврал уулзалт, судалгаа зэрэг арга хэмжээ явуулж байгаагийн нэг нь энэхүү судалгааны тайлан юм.
Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК - Засаглалын үнэлгээ
Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны дэлгэрэнгүй тайлан
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны хураангуй
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Файлын төрөл: doc
Файл: /uploads/site/1126/res_mat/2015/Final copy of Comments on TT Draft Agreement Final.docx
Түлхүүр үг: