Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол Улсын хүүхэд бүр заавал бөгөөд үнэ төлбөргүйгээр эзэмшихээр хуульчлагдсан суурь боловсролд сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулахад тохиолдож буй бэрхшээл, түүнийг арилгах нөлөө бүхий хууль эрх зүйн болон бодлогын хүрээний зохицуулалт, хэрэгжилтийн түвшний арга хэмжээг Нээлттэй Нийгэм Форумын бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судлаач Л. Золбаатар судаллаа. Судалгаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэсэн гурван том тогтолцооны зааг огтолцол дээр орших энэ асуудлыг гурван салбарын бодлогын уялдуулах замаар илүү оновчтойгоор шийдвэрлэх боломжтойг дурьджээ. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн төрөл түвшинг оношлон тогтоох байгууллага байхгүй, тусгай хэрэгцээт боловсролын багш нар бэлтгэгдээгүй, нийгмийн халамжийн тэтгэмж нь хүүхдийн бэрхшээлийн төрлөөс бус түүний эцэг эхийн орлогын түвшнээр тогтоогдож байгаа зэрэг системийн шинжтэй асуудлуудаас гадна эцэг эх, багшийн хандлага, сургуулийн төсөв санхүү зэргээс болоод сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол эзэмших боломж тун хязгаарлагдамал байгаа нь энэхүү судалгаагаар харагджээ.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл


