Инфляци гэж үнийн төвшний ерөнхий өсөлтийг хэлнэ. Харин эдийн засгийн хэт хурдан өсөлтийг энгийнээр хэлбэл эдийн засгийн бодит хүчин чадал нь бараа, үйлчилгээний эрэлтийн хурдыг гүйцэж чадахгүй байгааг хэлнэ. Монгол Улс инфляцийн үе шатандаа явж байна уу? Эдийн засаг нь хэт хурдацтай өсөж байна уу? Дүгнэлт хийхээс өмнө гол шинж тэмдгийг авч үзье. Эдгээр гол шинж тэмдгүүдэд: (i) инфляцийн өсөлт, ялангуяа арилжаалагддаггүй зүйлс, (ii) харилцах дансны алдагдал нэмэгдэж байгаа байдал; (iii) мөнгө болон хөрвөх эд хөрөнгийн өсөлт их байгаа, болон (iv) эдийн засаг дахь хөгжлийн саад тотгорууд нэмэгдэж байгаа зэрэг орно. Эдгээр шинж тэмдгүүд Монгол улсад байна уу? - шинжилж үзнэ.
Зохиогч Дэлхийн Банк
Хэвлэн нийтэлсэн Дэлхийн Банк
Он 2007
Төрөл pdf
ФАЙЛЫН ТӨРӨЛ PDF инфляци, эдийн засгийн өсөлт, Монгол дахь инфляцийн өсөлт, үнийн төвшний өсөлт, эдийн засгийн хэт өсөлт
Хөтөлбөр: *
Шинэ
2023-01-17
“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2023-01-17
Үзсэн: 9233
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна.
Оюуны Инноваци ТББ нь хуульч, эрх зүйч, судлаач нарт зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар дэлгэрүүлэн хэлэлцэх, түгээх, салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, сонирхолтой яриа өрнүүлэх зорилго бүхий LegalTalks подкастыг 2019 оны 9 сараас эхлэн хүргэж эхэлсэн бөгөөд нийт 20 дугаарыг нийтэлжээ.
Нээлттэй Нийгэм Форум 2018 оноос эхлэн ШүүхийН шийдвэр судалгаа төслийг хэрэгжүүлж 50 гаруй судалгааны төслийг дэмжин хэрэгжүүлээд байна. Энэхүү хамтарсан подкастын цувралаар Шүүхийн шийдвэр судалгаа цувралд нийтлэгдсэн судалгаанаас сорчлон хүргэхээр бэлдлээ.
ЗохиогчНээлттэй нийгэм форум
Хэвлэн нийтэлсэнОюуны Инноваци ТББ
Он2023
ТөрөлСудалгааны тойм
Файл
Түлхүүр үгШүүхийн шийдвэр судалгаа, Сэтгэл санааны хохирол, хохирлын тогтолцоо, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2023-01-13
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР АВЧ ҮЗЭХ НЬ
2023-01-13
Үзсэн: 12952
Монгол Улс эрх зүйн зохицуулалтын чанарыг дээшлүүлэх, энэ
үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хууль
тогтоомжид эрчимтэй шинэчлэл хийж байгаагийн дотор 2015 онд
батлагдсан Хууль тогтоомжийн тухай хууль онцгой байр суурь эзэлнэ.
Тус хуулиар хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах
эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлсний үндсэн
дээр үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төсөл боловсруулах, улмаар
хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх, холбогдон гарах зардлын тооцоо
хийх, төсөл боловсруулах явцдаа иргэн, төр, төрийн бус байгууллагаас
санал авах үйл явцыг нарийвчлан зохицуулсан байдаг.
ЗохиогчСудлаач: С.Оюунтуяа, МУИС-ийн докторант, хуульч
Хэвлэн нийтэлсэнHээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлСУДАЛГААНЫ ТАЙЛАН
Файл/uploads/users/3093/files/Law%20of%20Making%20Law_Web.pdf
Түлхүүр үгХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР АВЧ ҮЗЭХ НЬ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд
Эрүүгийн хуулийг шинэчилсэн найруулж, 2015
оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан ба
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс даган
мөрдөж байна. Тус шинэчлэлийн хүрээнд
шинээр хамгаалах шаардлагатай үнэт зүйлсийг
Эрүүгийн хуульд тусгаж хүний эрх, эрх чөлөө,
халдашгүй байдлыг жинхэнэ утгаар хамгаалах
хууль эрх зүйн баталгаатай орчин бүрдүүлэхийг
зорьсон билээ.
ЗохиогчСУДАЛГААНЫ ТОЙМ БОЛОВСРУУЛСАН: С.Байгалмаа, ХЭҮТ САНАЛ, ШҮҮМЖ ӨГСӨН: ННФ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2021
ТөрөлСудалгааны Тойм
Файл/uploads/users/3093/files/RS23_New%20Crime.pdf
Түлхүүр үгШИНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжид шинээр тусгагдсан кибер аюулгүй байдал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг ойлголтууд, улмаар кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх бусад улс орны зохицуулалт, гэмт хэргийг мөрдөн шалган тогтоож, шийдвэрлэж буй практикийг харьцуулан судалсан сонирхолтой тайланг уншигчдадаа толилуулж байна. Тус судалгааг Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн судлаач нар хийж гүйцэтгэсэн болно.
ЗохиогчӨмгөөллийн “Фиделитас Партнерс” ХХН
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлСудалгаа
Файл/uploads/users/3093/files/kiber%20gemt%20hereg_%20last_edit%20Otgoo.pdf
Түлхүүр үгЭрүүгийн эрх зүйн шинэтгэл, цахим гэмт хэрэг, кибер гэмт хэрэг, гэмт хэрэг
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум нь эрх зүйн шинэчлэлийн үйл явцыг бодлогын хэлэлцүүлэг, судалгаагаар дэмжиж ажиллахыг зорьдог билээ. Энэ хүрээнд хүний эрхэд суурилсан, шударга процесс бүхий эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Эрүүгийн процесс ба Хүний эрх” цуврал 6 хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ЗохиогчНээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлЧухал сэдэв
Файл/uploads/users/3093/files/Chuhal%20sedev%201_Last.pdf
Түлхүүр үгЭрүүгийн хууль, эрүүгийн эрх зүйн шинэтгэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, түүний шинжийг онол, практикийн түвшинд авч үзэж, гадаад орны туршлага, өөрийн орны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, зөвлөмж, санал боловсрууллаа.
ЗохиогчБ.Алтангэрэл
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлСудалгаа
Файл/uploads/users/3093/files/Zorchih%20erh_Edit%20Last%20Otgoo.pdf
Түлхүүр үгЭрүүгийн эрх зүйн шинэчлэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
ЗохиогчБ.Хонгорзул, Ж.Содномдаржаа, С.Сүхчулуун
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлСудалгаа
Файл/uploads/users/3093/files/OSF_Report-8_FINAL.pdf
Түлхүүр үгШүүхийн шийдвэрийн судалгаа - 8, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цуврал эмхэтгэлийн 7 дох дугаарт иргэний шүүхийн тодорхой төрлийн хэрэг маргаан шийдвэрлэсэн шийдвэрийг судалсан гурван судалгааны тайланг эмхэтгэн багтаасан байна.
Зохиогч1. Б.Хонгорзул, Б.Доржпагма 2. М.Сувд, Д.Эрдэнэчимэг, М.Ариунаа 3. Б.Энхбаяр, Б.Досжан
Хэвлэн нийтэлсэнНээлттэй нийгэм форум
Он2022
ТөрөлСудалгаа
Файл/uploads/users/3093/files/OSF_Report%207%20Final.pdf
Түлхүүр үгШүүхийн шийдвэр судалгаа - 7, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Манай улс 2015 оны Эрүүгийн хуульд заналхийлэх буюу хүний хувийн халдашгүй чөлөөтэй байх эрх, бусад эрхэд заналхийлэл, сүрдүүлэх явдлыг гэмт хэрэг хэмээн зүйлчлэн тусгаж, эрүүгийн хариуцлага тооцох болсон бөгөөд 2017-2020 онд нийт 163 заналхийлэх гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шинэ төрлийн энэхүү гэмт хэргийн талаар иргэд олон нийт, ялангуяа залуучууд, өсвөр насны хүүхдүүдэд мэдээлэл хүргэх зорилгоор Нээллтэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Хөгжлийн эрх зүйн төв ТББ ажиллаж байгаа бөгөөд тэдний хийсэн зохиомж.
ЗохиогчХөгжлийн эрх зүй ТББ
Хэвлэн нийтэлсэн
Он2022
ТөрөлВидео
Файл
Түлхүүр үг
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь
Шинэ
2022-10-24
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс улсын төсвийн төлөвлөлтийн асуудлаар хийсэн хэлэлцүүлгийн дүнг хүргэж байна.
2022-10-24
Үзсэн: 10349
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл нь ээлжит хэлэлцүүлгээ “Монгол Улсын төсвийн төлөвлөлт” сэдвээр хийж, үр дүнг уншигч Та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр улсын төсвийн төлөвлөлтөд тулгарч буй асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төлөвлөлтийг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар, Сангийн яам болон холбогдох бусад төрийн байгууллагын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.
ЗохиогчНээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл
Хэвлэн нийтэлсэн
Он2022
ТөрөлТӨСВИЙН ШИНЖИЛГЭЭ
Файл/uploads/users/3093/files/1_OSF_Tusviin%20shinjilgee2022-FINAL_4.pdf
Түлхүүр үгТөсвийн зөвлөл, улсын төсөв, төсвийн төлөвлөлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах