АНУ-ын Азийн Сан Сант-Марал сантай хамтран 2006 оны 3-р сард авлигын талаархи иргэд, олон нийтийн хандлагыг тодорхойлох зорилгоор Авлигын түвшин тогтоох анхны судалгааг хийсэн бөгөөд үүнээс хойш 2009 оны 9-р сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 8 удаагийн судалгаа явуулаад байна. Авлигын түвшин тогтоох судалгаа нь хагас жил тутам хийгдсэн бөгөөд судалгаа бүрт ижил асуулгыг ашигласан. 2006 оны 3-р сард ахны суурь судалгааг 1000 хүний дунд хийсэн бөгөөд үүнээс хойш хийгдсэн 5 удаагийн судалгаа болон 8 дахь судалгааны хувьд ерөнхий чиг хандлага тогтоох зорилготой байсан тул түүврийн хэмжээг 600 хүртэл бууруулсан. Ийнхүү түүврийн тоог бууруулсан нь судалгааны үр дүнд гарах стандарт алдааг төдийлөн нэмэгдүүлээгүй бөгөөд судалгааны алдаа ойролцоогоор +/-3% байсан. 2009 оны 3-р сард судалгааны үр дүнг баталгаажуулах үүднээс түүврийн хэмжээг дахин 1000 болгон нэмэгдүүлсэн бөгөөд судалгааны үр дүн, ерөнхий чиг хандлага зөв байгаа нь уг судалгаагаар батлагдсан юм.
Хөдөлмөрийн зах зээл ба нийгмийн эмзэг байдал /2009 оны II хагас жилийн тайлан/
Европын Холбооны байгаль орчинтой холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам
Европын Холбооны байгаль орчинтой холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам
Хэвлэн нийтэлсэн: Монголын Хөгжлийн Хүрээлэн, Монгол улсын Шинжлэх Ухааны Академи
Он: 2007
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-13.pdf
Түлхүүр үг: байгаль орчин, агаарын бохирдол, европын хороо, агаарын чанар, байгаль орчны хууль
Хэвлэн нийтэлсэн: Азийн сан
Он: 2009
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-11.pdf
Түлхүүр үг: авлига, авлигын түвшин, авлигын судалгаа, авлигатай тэнцэх газар, авлигийн хууль, хээл хахууль