Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ 2017 он
Цагдаагийн байгууллага-Хэрэглэгчийн үнэлгээ 2017 он
Цагдаагийн албаны үйл ажиллагаанд хэрэглэгчийн сэтгэл ханамж ямар байгааг судлах нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бодлогоо тодорхойлох, цагдаагийн албаны үйл ажиллагаанд бодитой үнэлэлт дүгнэлт өгөх, эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход онцгой ач холбогдолтой. тиймээс ч улс орнууд энэ чиглэлээр тогтмол хугацаанд үнэлгээ хийхийг чухалчлан үздэг. Манай улсын хувьд энэхүү судалгааг хөндлөнгийн байгууллагаар жил бүр хийлгэх үүргийг цагдаагийн байгууллагад хүлээлгэсэн бөгөөд сүүлийн 5 жилд тасралтгүй хийж байгаа ажээ. ННФ нь 2017 оны 9 дүгээр сард ЦЕГ-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ŠЦагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчийн үнэлгээ-2017š судалгааг санхүүжүүлж, техникийн туслалцаа үзүүлж ажиллалаа. Энэ удаагийн судалгааны онцлог нь анх удаа үндэсний хэмжээнд хийгдэж байгаагаас гадна олон улсын аргачлалын дагуу явагдаж байгаа явдал юм. Үүний зэрэгцээ цагдаагийн албаны шинэчлэл эхлээд 4 орчим жил болоод байгаа тул шинэчлэлийн үр нөлөөг үнэлэхэд тодорхой хувь нэмэр оруулах боломжтой.
МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН 2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН, ҮР АШИГ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ДҮНГЭЭС
"Ашгийн төлөө бус салбарын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал" Харьцуулсан судалгааны тойм
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж буй байдалд хийсэн дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2018
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2018/PoliticalFinanceinMongolia_Eng.pdf
Түлхүүр үг: Political Finance in Mongolia Assessment and recommendations Catalina Uribe Burcher and Fernando Casal Bértoa Political