Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх “Төсвийн Зөвлөл”-ийн тухай
Төрийн төсөв, санхүүд тавих хяналтыг сайжруулах, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, бодлого шийдвэрт иргэдийн дуу хоолойг тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг Нээлттэй Нийгэм Форумаас санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулаад байна. Төсвийн Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрдэж буй бөгөөд иргэд нийтийн төсөв, сан хөмрөгийг удирдахад мэдээлэлтэй оролцох, хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх үндсэн дээр нийтийн сан хөмрөгийн оновчтой зарцуулалтыг дэмжих зорилгыг дэвшүүлэн ажиллах юм. “Төсвийн Зөвлөл” нь манай улсын төсөв, санхүүгийн асуудлаар тогтмол хэлэлцэн, бодлогын шинжилгээ хийж, үр дүнг бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, олон нийтэд хүргэх юм.
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Н.Энхбаяр- Эдийн засагч
Н.Дорждарь- Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол Улс дахь менежер
А.Батпүрэв- “Санхүүгийн хүртээмж-хөгжил” ТББ-ын Үүсгэн байгуулагч, гишүүн
Л.Болормаа- Санхүүч, “BFAS” санхүүгийн зөвлөх үйлчилгээний компанийн Гүйцэтгэх Захирал
С.Боргил- Санхүүч, “Сэргэлт Консалтинг Групп” компанийн захирал
Г.Бумчимэг- Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал
П.Эрдэнэжаргал- Нээлттэй Нийгэм Форумын Гүйцэтгэх захирал
Д.Оюунбадам-Төсвийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны дэлгэрэнгүй тайлан
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны хураангуй
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Файлын төрөл: doc
Файл: /uploads/site/1126/res_mat/2015/Final copy of Comments on TT Draft Agreement Final.docx
Түлхүүр үг: