Шүүхийн шийдвэрийн ил тод байдал – Мониторингийн тайлан
Шүүхийн шийдвэрийн цахим сангийн эхлэл тавигдаж, нийтэд мэдээлэл түгээдэг болоод 10 жилийн нүүр үзсэн хэдий ч шүүхийн шийдвэрүүд цаг хугацаандаа нийтийн хүртээл болж тэр бүр чадахгүй байна. Монгол Улсын нийт шүүхийн хэмжээнд хэрэг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн тал нь тухайн жилдээ багтаж мэдээллийн санд орохгүй байгаа нь мэдээллийн ил тод байдал бүрэн хангагдаагүйг илтгэнэ.
Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн хөтөлбөр шүүхийн шийдвэрийн цахим сангийн мэдээллийн бүрэн бүтэн болон нээлттэй байдалд мониторинг хийх төслийг санаачлан, орон нутгийн төрийн бус байгууллагууд, бие даасан судлаачид, хууль зүйн сургуулийн багш эрдэмтэд зэрэг олон талын туршлага, чадавхтай багуудтай хэрэгжүүллээ.
Гурван багийн хэрэгжүүлсэн мониторингийн тайланг нэгтгэн танилцуулж буй энэхүү тайлан нь салбар эрх зүйн хүрээнд шүүхийн шийдвэрийн ил тод байдлыг хангахтай холбоотой тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаарх санал зөвлөмжийг нэгтгэн толилуулж буйгаараа онцлог юм.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл


