Монгол Улсын Аудитын дээд байгууллагын бие даасан байдлыг сайжруулах нь: Ерөнхий аудиторын томилгоо
2019 онд Үндсэн хуульд туссан өөрчлөлтөд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заажээ. Энэ байгууллага нь төрийн аудитын байгууллага юм. Тогтолцооны хувьд Монгол улс ганцаарчилсан удирдлагатай Ерөнхий аудиторын загварыг нэвтрүүлсэн. Ийм загварын институцийн хараат бус байдлыг хангахад Ерөнхий аудиторын томилгоо нь шууд нөлөө бүхий чухал асуудал байдаг.
Энэхүү бодлогын цувралд Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилохдоо УИХ-ын даргын нэр дэвшүүлсний үндсэн дээр томилж байгаа нь дээр дурдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаатай нийцэхгүй байгаа болон аудитын томилгоотой холбоотой бусад тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийснийг танилцуулжээ. Түүнчлэн Ерөнхий аудиторын тогтолцоотой зарим улсын туршлагыг харьцуулан, Монгол Улсад төрийн аудитын байгууллагын хараат бус сайжруулахад ямар арга хэмжээ шаардлагатай талаар зөвлөмж толилуулсан байна.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол