Газрын тосны салбарын санхүүгийн хяналт шалгалтын үр нөлөө
Газрын тосны салбарт хийгдэж буй санхүүгийн хяналт шалгалтын хэрэгжилтийн байдлаас үзэхэд манай улс газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу авах ёстой орлогоо бүрэн гүйцэд авч чадаж буй эсэх нь эргэлзээтэй байгааг энэхүү судалгааны дүн харуулж байна. Газрын тосны хайгуул, олборлолтоос төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нь бүтээгдэхүүн хуваах гэрээт компаниудын тухайн жилийн хөрөнгө оруулалт, хийж гүйцэтгэсэн ажил, өртөг нөхөх зардал, экспортын орлогоос хамааралтай. Газрын тосны тухай хуулийн дагуу гэрээлэгчийн санхүүгийн тайлан тооцоог АМГТГ болон төрийн аудитын байгууллага 2 шатлалаар хянаж, тухайн жилийн орлого төвлөрүүлэлтийн үнэн зөв байдлыг баталгаажуулдаг. Харин энэхүү санхүүгийн хяналтыг бүрэн гүйцэд явуулахад шаардлагатай зарим журам, аргачлал өнөөг хүртэл батлагдаагүйгээс хяналт шалгалтын хугацаа хойшилж, аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж он дараалан хэрэгжихгүй явсаар өнөөг хүрчээ.
Иймд ННФ-аас газрын тосны гэрээлэгчийн үйл ажиллагаанд тавих санхүүгийн хяналт шалгалтын хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Газрын тосны салбарын хяналт, шалгалтын тогтолцоо, үр нөлөө судалгааг хийгээд байна.
Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга: Олон Улсын зөвлөх бүлгийн тайлан
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CitizenTax.pdf
Түлхүүр үг: citizen and tax, tax laws in Mongolia, Mongolian tax law, business and tax, taxpayers, rights and duties of a taxpayer, authorities tax, excise tax, customs duty, tax type