Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл (2024 оны 10 сард нийтэлсэн хувилбар)-д өгөх ННФ-ын санал
Үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор хуран цуглах нь иргэний оролцооны нэг хэлбэр, ардчилсан нийгэм дэх иргэдийн үндсэн эрхийн нэг юм. Жагсаал, цуглаан хийхэд төрөөс тусгайлан зохицуулалт хийж оролцох шаардлагагүй бөгөөд учир нь “олон нийтийн арга хэмжээ, цуглааны хяналтыг цагдаагийн үйл ажиллагааны хуулиар, харин эдгээртэй холбоотой эрхийг захиргааны ерөнхий хуулиар зохицуулж болох тул жагсаал, цуглааны асуудлаар тусгайлсан хууль гаргах зайлшгүй шаардлага байхгүй”.[1] Тайвнаар жагсаж цуглах зэрэг суурь эрхээ эдлэх явцад нийтийн хэв журамд аюултай байдал бүрдэх аваас төрийн оролцоо шаардлагатай болох хэдий ч энэ тохиолдолд ч гэсэн төр зөвхөн хуульд тодорхой заасан үндэслэл, журмын дагуу оролцох боломжтой[2] тул дэлхийн ихэнх улс жагсаал, цуглааны тусгайлсан хууль батлан, хэрэгжүүлж байна. Улмаар тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй холбоотой аливаа хууль, журам нь мөн чанартаа иргэд жагсаж, цуглах эрхээ хэрхэн эдлэх тухай бус, харин энэ эрхээ эдлэхэд төр хэрхэн оролцох тухай зохицуулалт юм.
Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны дэлгэрэнгүй тайлан
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны хураангуй
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Файлын төрөл: doc
Файл: /uploads/site/1126/res_mat/2015/Final copy of Comments on TT Draft Agreement Final.docx
Түлхүүр үг: