НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
Эрүүл мэндийн салбарт хэрэглэж байгаа төлбөрийн аргыг боловсронгуй болгох, хувийн төлбөр тооцоог зохицуулаттай болгох, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаагхөхиүлэн дэмжих зэрэг асуудлыг бодлогын түвшинд анхаарах цаг болсныг судлаач дурьджээ. Тойм судалгаанд бүс нутгийн чиг хандлага, олон улсын судалгааны дүгнэлтүүд зэргийг Монголын бодлогын чиг, тоо баримттай харьцуулан цаашид анхаарах асуудлуудыг санал болгожээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/PolPaper_Health.pdf
Түлхүүр үг:эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн салбарын төсөв
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2007-11-12
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын эдийн засгийн хөгжлийн стратеги (2007-2015)
2007-11-12
Энэхүү “Оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх нь” (DELTA) хэмээх төслийг өмнө нь ННХ, Дэлхийн Банкнаас Зүүн Европт хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн хэрэгжүүлсэн юм. Үүний үндсэн санаа нь орон нутгийн хүн амын томоохон бүлгүүд, түүний дотор төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн хамтран хөгжлийн таатай нөхцөл, боломжуудыг шинжлэх, алсын хараа, зорилго, зорилтуудаа тодорхойлох, улмаар тэдгээрт хүрэхэд чиглэсэн тодорхой, ач холбогдол бүхий төсөл, алхмуудыг боловсруулж гаргахад оршиж байсан юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/bayanhongor_mon.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн хөгжлийн стратеги, DELTA төсөл Монголд, орон нутгийн хөгжил, орон нутгийн санүүжилт, орон нутгийн бизнес, сумын эдийн засгийн хөгжил, Баянхонгор сумын хөгжил
Хөтөлбөр:*
Шинэ
Дэлхий нийт иргэний нийгмийн бүлгүүдийн төсвийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлууд болоод цаашдын хүчин чармайлтад тус дөхөм болж, татварын бодлогод нөлөөлөлх чадварыг нь бэхжүүлэн, Засгийн газраа илүү хариуцлагатай байлгаж, иргэдийнхээ нэн ялангуяа эмзэг бүлгийнхний эрэлт хэрэгцээг илүүтэй хангадаг болгоход нь энэхүү гарын авлага тусална гэдэгт итгэлтэй байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/GuideTaxWork_mong.pdf
Түлхүүр үг:татварын чиглэлээр ажилладаг ТББ, татварын бодлого, улсын төсөв, төсвийн орлого зарлага, ТББ ба төсвийн үйл ажиллагаа, төрийн бус байгууллага ба мониторинг
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Өөрсдийн үйл ажиллагаанд төсвийн дүн шинжилгээг хамруулсан, эсвэл төсвийн дүн шинжилгээг ажлынхаа цөм болгосон хэдэн арван төрийн бус байгууллага өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байна. Ядуучуудын асуудлыг шийдвэрлэх, засаглалын тогтолцоог сайжруулахад төсвийн практик үйл ажиллагаа учир утгатай хувь нэмэр оруулж чадах нь тэдний хүчин чармайлтаар баталгаажиж байгаа юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/BudgetGuide_NGO_mong.pdf
Түлхүүр үг:улсын төсөв, төсвийн бодлого, төсвийн шинжилгээ, олон улсын төсвийн төсөл, засгийн газрын төсөв, төрийн бус байгууллага ба төсвийн мониторинг, төсөв боловсруулахад ТББ-ын оролцоо
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас хэрэгжүүлж буй Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл, Өрсөлдөх Чадвар төсөл 2004 оны сүүлээс Дэлхийн Эдийн Засгийн Форумтай (ДЭЗФ) хамтран ажиллаж Монголын бизнесийн манлайлагчдын дунд судалгаа явуулсаны үр дүнд Монгол Улс анх удаа ДЭЗФ-ын Өсөлтийн Өрсөлдөх Чадварын индексийн 2005-2006 оны жагсаалтад багтсаж Индекст орсон нийт 117 орноос 96 дугаар байранд жагссан байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/GlobalReport2006_pages.pdf
Түлхүүр үг:дэлхий дахины өрсөлдөх чадвар, Mонгол улсын өрсөлдөх чадвар, өрсөлдөх чадварын индекс, эдийн засгийн өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
МУ-ын ҮХЯ, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран хийсэн энэхүү үнэлгээг 2005 оны байдлаар гаргасан бөгөөд ННФ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн юм. Дэлхийн 155 улсын Аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын индексээрээ МУ доод хэсэгт буюу 148-р байранд Ботсвана, Этиоп, Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Тонга, Коморын арлууд, Мали улсуудын өмнө оржээ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/mgl20070629_book.pdf
Түлхүүр үг:Монгол улсын өрсөлдөх чадвар, аж үйлдвэрийн салбарын хөгжил, аж үйлдвэрийн салбарын бодлого, боловсруулах аж үйлдвэрийн салбар, ноос ноолуурын салбарын өрсөлдөх чадвар, арьс ширний салбарын өрсөлдөх чадвар, махны салбарын өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум, МУИС-ийн Эдийн Засгийн Сургуультай хамтран Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөг хоёр дахь жилдээ судалж байгаа ба 2006 оны шинэ судалгаагаар институцийн хөгжил эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх талаас нь авч судлан Бодлогын зөвлөмж гаргасан болно. Уг зөвлөмжид засаглалын чанарыг сайжруулах, өмчийн эрх, гэрээний биелэлт, авилгатай тэмцэхэд анхаарах хэрэгтэй санаануудыг судалгааны дүнд тулгуурлан бэлтгэжээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Index2006.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн эрх чөлөө, институцийн хөгжил, эдийн засгийн өсөлт, трансагцийн зардал, трансагцийн ойлголт, Mонгол дахь институцийн хөгжил, Mонголын эдийн засгийн өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумаас бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой сэдвүүдээр иргэдэд зориулсан гарын авлага боловсруулан гаргаж байгаа билээ. Энэхүү цуврал номын нэг болох “Иргэн ба татвар” гарын авлагыг Танд өргөн барьж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Irgen & Tatvar - mong.pdf
Түлхүүр үг:Иргэн ба татвар - Татвар төлөгчдөд зориулсан гарын авлага
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах