АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоотой эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд төр болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих чадавхыг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, оролцоотой болгох процессыг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хууль, түүнчлэн иргэний нийгмийн зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд голлон анхаарч ажиллаж байна.
Шинэ
“Сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” нээлттэй ярилцлагын бэлтгэл ажлын хүрээнд бид 1990-ээд оноос хойш Монголд явагдсан УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой мэдээлэл, материалыг эргэн сөхөхийн зэрэгцээ дэлхийн улс орнуудын туршлагаас судлан энэхүү тайланг бэлтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2003
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Media and Elections Report final.pdf
Түлхүүр үг:сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, сонгууль, кампанит ажил, улс төр, парламент, улсын их хурал, УИХ,
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь