ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
"Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөө"-ний Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр Дархан-Уул аймгийн ИТХ- ын дэргэдэх Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, чадавх, үр нөлөөг үнэлэх мониторинг хийлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/13_Irgenii zuvluliin uil ajillagaa.pdf
Түлхүүр үг:Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа Дархан-Уул аймагт хийсэн ажиглалтын дүн
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөгчид,
бие даасан судлаачид хамтран 2016 оны 10, 11 дүгээр сард Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх
тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Оролцогчид хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах
харилцааг бүрэн дүүрэн дэмжсэнийг тэмдэглээд хэлэлцүүлгийн явцад гарсан хуулийн төслийн нэр
томьёо, зүйл заалтын логик дэс дараалал, төслийн эх бичвэр, техник шаардлага, утга найруулгын
холбогдолтой санал шүүмжийг нэгтгэн танилцуулж байна
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2016
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/LAW_Review_12.pdf
Түлхүүр үг:Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж №12
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хүнс эвсэл, Байгаль орчны хуульчдын холбоо ТББ-ууд хамтран 2014-2015 онд
“Цагаан будааны импорт, хэрэглэгчдийн аюулгүй, чанартай, баталгаат хүнс хэрэглэх
эрхийг хэрэгжүүлэх төрийн хяналт”-д мониторинг хийлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2016
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_monitoring_6.pdf
Түлхүүр үг:Хүнсний аюулгүй байдал: Цагаан будааны чанарт тавих төрийн хяналт - Монитор №6
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2016-02-11
Цагдаагийн байгууллагын шинэчлэл: Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа
2016-02-11
ННФ нь цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан аймаг, нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтаны үйл ажиллагаанд үнэлэлт өгөх зорилгоор ТББ-уудад моиторингийн тэтгэлэг олгосон билээ. Энэ хүрээнд бэлтгэсэн цуврал монитор танд хүрч байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/users/3092/files/%2305_Tsagdaagiin%20baiguullagiin%20shinechlel.pdf
Түлхүүр үг:Цагдаагийн байгууллагын шинэчлэл: Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа - Монитор №5
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2016-02-11
Цагдаагийн байгууллагын шинэчлэл: Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа
2016-02-11
Мониторингийн хүрээнд цуглуулсан мэдээлэлд тулгуурлан
цагдаагийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх хүрээнд ИЗ, ОНЦА-ы
үйл ажиллагааг эрчимжүүлэх,
тулгарч буй хүндрэл бэрхшээлийг
засаж сайжруулах зөвлөмжийг
боловсруулан энэхүү Бодлогын
асуудлаар олон нийтэд хүргэж
байна. Мониторинг тус бүрийн
дэлгэрэнгүй тайланг www.forum.
mn цахим хуудаснаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2016
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/Tsagdaagiin%20chinechlel_XXIII.pdf
Түлхүүр үг:Цагдаагийн байгууллагын шинэчлэл: Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа - Бодлогын асуудал №23
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - UNIVERSAL PERIODIC REVIEW) - т зориулсан мэдээллийн хуудастай танилцана уу. Энэхүү асуудлаар ХЭФ-ын гишүүн Хүчирхийллийн эсрэг үндэсний төв мэдээлэл бэлтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/UPR Domestic violence Mon.pdf
Түлхүүр үг:Гэр бүлийн хүчирхийлэл - Хохирогч хамгаалал
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - UNIVERSAL PERIODIC REVIEW)-т зориулсан бэлтгэсэн мэдээллийн хуудастай танилцана уу. Энэхүү асуудлаар ХЭФ-ын гишүүн Хүний эрх хөгжил төв ТББ мэдээлэл бэлтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015//UPR Env Mon.pdf
Түлхүүр үг:БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛЭХ ЭРХ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - UNIVERSAL PERIODIC REVIEW)-т зориулан бэлтгэсэн мэдээллийн хуудастай танилцана уу. Энэхүү асуудлаар ХЭФ-ын гишүүн Глоб Интернэшнл төв ТББ мэдээлэл бэлтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/UPR FOE Mon.pdf
Түлхүүр үг:ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
ХДХВ, ДОХ-ын халдвартай хүмүүсийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн албан тушаалтнуудын мэдлэг, хандлага сул, мэдээлэл хангалтгүй, тогтвор суурьшилтай ажилладаггүй зэрэг нийтлэг дутагдал байна. Дэлгэрүүлж мэдээллийн хуудаснаас уншина уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/UPR HIV Mon.pdf
Түлхүүр үг:ХДХВ, ДОХ-ТОЙ ХҮМҮҮСИЙН ЭСРЭГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - UNIVERSAL PERIODIC REVIEW) - т зориулсан мэдээллийн хуудастай танилцана уу. Энэхүү асуудлаар ХЭФ-ын гишүүн Хүйсийн тэгш эрхийн төв, Хүний эрх хөгжил төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Үндсэн уртраг ТББ-ууд хамтран бэлтгэв.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/UPR Legal Reform Mon.pdf
Түлхүүр үг:ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих