ИРГЭНИЙ БОЛОВСРОЛД
Ардчилал, хүний эрх, сайн засаглалын тухай мэдлэг, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцох арга зам, боломжуудыг таниулсан гарын авлага, инфографик, видео материал зэрийг эндээс үзэж болно.СЭДВҮҮД
Шинэ
Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжид шинээр тусгагдсан кибер аюулгүй байдал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг ойлголтууд, улмаар кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх бусад улс орны зохицуулалт, гэмт хэргийг мөрдөн шалган тогтоож, шийдвэрлэж буй практикийг харьцуулан судалсан сонирхолтой тайланг уншигчдадаа толилуулж байна. Тус судалгааг Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн судлаач нар хийж гүйцэтгэсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/kiber%20gemt%20hereg_%20last_edit%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэтгэл, цахим гэмт хэрэг, кибер гэмт хэрэг, гэмт хэрэг
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум нь эрх зүйн шинэчлэлийн үйл явцыг бодлогын хэлэлцүүлэг, судалгаагаар дэмжиж ажиллахыг зорьдог билээ. Энэ хүрээнд хүний эрхэд суурилсан, шударга процесс бүхий эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Эрүүгийн процесс ба Хүний эрх” цуврал 6 хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3093/files/Chuhal%20sedev%201_Last.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн хууль, эрүүгийн эрх зүйн шинэтгэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-8_FINAL.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 8, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цуврал эмхэтгэлийн 7 дох дугаарт иргэний шүүхийн тодорхой төрлийн хэрэг маргаан шийдвэрлэсэн шийдвэрийг судалсан гурван судалгааны тайланг эмхэтгэн багтаасан байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй нийгэм форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report%207%20Final.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа - 7, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Цагдаагийн албаны тухай хуулийн тодорхой ажиллагаа явуулах зохицуулалтын хэрэгжилтэд үнэлгээ хийж, тулгамдсан асуудлыг тодруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Tsagdaagiin-albanii-tuhai-huuliin.pdf
Түлхүүр үг:Хууль сахиулах ажиллагаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2022-10-20
Иргэний нийгмийнхэнд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны сургалтын гарын авлагатай танилцана уу
2022-10-20
Цахим халдлага гэж юу вэ?
Цахим халдлага нь хэрэглэгчийн хувийн болон нууц мэдээллийг олзлон авч ашиг хонжоо олоход ашиглах зорилготой гэмт үйлдэл юм. Ихэнх цахим халдлага компьютерын сүлжээ, системд халдах, эсвэл хэрэглэгчийг сэрэмж алдуулан мэдээллээ задлахад түлхэх гэсэн хоёр арга замаар үйлддэгдэг.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/users/3093/files/%D0%9A%D0%B8%D0%B1%D0%B5%D1%80%20%D0%B1%D1%83%D1%8E%D1%83%20%D1%86%D0%B0%D1%85%D0%B8%D0%BC%20%D0%B0%D1%8E%D1%83%D0%BB%D0%B3%D2%AF%D0%B9%20%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B0%D0%BB%20%D0%B3%D1%8D%D0%B6%20%D1%8E%D1%83%20%D0%B2%D1%8D.pdf
Түлхүүр үг:Иргэний нийгмийнхэнд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны сургалтын гарын авлагатай танилцана уу?
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь
Шинэ
Монгол Улсын Шүүхийн индекс нь шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн үр нөлөөг хараат бусаар үнэлж, аливаа ухралтаас сэргийлэх, хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлох зорилготой хоёр жил тутамд хэрэгжих судалгаа юм. Шүүхийн индекс нь (1) шүүхийн үйл ажиллагааны төлөв байдлыг олон талаас бодитойгоор үнэлэх; (2) шалгуур үзүүлэлтийн оноонд үндэслэн шүүхийн тулгамдсан асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлохыг эрмэлзэх; (3) төлөв байдал, тулгамдсан асуудлын үндсэн дээр шүүхийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг хандлагыг тодорхойлоход чухал хэрэгсэл болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/ShuukIndex2021.pdf
Түлхүүр үг:Шүүх, Шүүхийн индекс, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү дугаараас:
- Дуусгавар болсон актад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх (харьцуулсан эрх зүйн судалгаа) – Хуудас 9
- Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал) – Хуудас 111
- Сонгуулийн маргаан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн шинжилгээ – Хуудас 193 гэсэн сэдвүүдээр сонгон судалсныг хүлээн авна уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Report-6_edited_web%20(2).pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 6, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэ удаагийн шүүхийн шийдвэрийн судалгааны цувралд МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ШИНЭЭР ТУСГАСАН
ГЭМТ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ШҮҮХИЙН ПРАКТИК ЗАНАЛХИЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ БА ӨРСӨЛДӨХ ХЭМ ХЭМЖЭЭ болон ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР
ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ гэсэн сэдвүүд багтлаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Court%20Series%205_Web.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 5, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум 2021 оноос шүүхийн шийдвэрийн
судалгааны чанарыг дээшлүүлэх зорилгоор Редакцын
зөвлөлтэй хамтран ажиллаж, нийт гурван удаагийн цувралаар
шүүхийн шийдвэрийн есөн тайланг нийтийн хүртээл болгоод
байна. Pедактор С.Билгүүний эрхлэн гаргаж буй энэ удаагийн
дугаарт эдийн бус хохирлын талаар судалсан дөрвөн судалгааг
танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Court%20Series%204_Web.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 4, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

