Форум подкаст №1 Монгол Улсын Шүүхийн индекс 2023

A- A A+
Форум подкаст №1 Монгол Улсын Шүүхийн индекс 2023

Форум подкаст №1 - Монгол Улсын Шүүхийн индекс 2023 - Текст (Чимэгэ ашиглав.)

Эхлэл: Хөгжим 

Хөтлөгч: Сайн байцгаана уу? ННФ-аас үйл ажиллагааныхаа мэдээллийг олон нийтэд хүргэх сувгуудаа аудио, видео ярилцлагын төрлөөр нэмж байна. Бид ННФ дээр хийгддэг судалгаануудын хүрээнд болон нийгэм, цаг үеийн тулгамдсан, сонирхолтой асуудлуудаар салбарын мэргэжилтнүүд, судлаачидтай ярилцаж байхаар төлөвлөөд байгаа юм. Өнөөдөр бид эхний дугаараараа “Монгол Улсын шүүхийн индекс 2023” судалгааны хүрээнд ярилцахад бэлэн болоод байна. Энэ хүрээнд ярилцахаар бид зочдоо урьсан байна.

ННФ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, судалгааны багт ажилласан “Оюуны-Инноваци” ТББ-ын хуульч, судлаач П.Баттулга, “Тунгаахуй өгөгдлийн урлан”-ийн гүйцэтгэх захирал Э.Тунгалаг нар маань ярилцахад бэлэн болоод байна.

Хөтлөгч: Эхний асуултаа би П.Бадамрагчаа менежерээс асууя. Монгол Улсын шүүхийн 2023 оны индексийн дүн 100 онооноос 53,22 оноо авсан гэж гарсан байна. Үүнийг салбарын биш, дээр нь судалгааны аргачлалыг сайн мэдэхгүй хүн сурагчийн сурлагын голч дүнгийн оноонд ч хүрэхгүй байна шүү дээ гэж харахаар байна. Эндээс яриагаа эхэлье гэж бодож байна?

ННФ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа: За баярлалаа. ННФ 2021 оноос хойш энэ судалгааг хэрэгжүүлээд явж байна. Өнөөдөр бид нар 2 дахь удаагийн буюу магадгүй яг энэ индексийн судалгааны хувьд хамгийн өндөр ач холбогдолтой, харьцуулалт хийх боломжтой үе шатандаа ирчихсэн явж байна. 100 оноо гэдэг бол ер нь боломжгүй оноо гэж хэлж болно. Яагаад гэхлээр төгс, бүх зүйлээрээ төгс байж 100 оноонд хүрнэ. Тэгэхээр энэ бол ер нь боломжгүй оноо гэж хэлж болно.Аль болох бид үүнд хэр ойртож байна вэ гэдгээр үнэлэх ёстой байх. Тэгэхээр 53,22 гэдэг бол бас боломжийн оноо юм уу гэж би хувьдаа бодож байна. Өнгөрсөн 2 жилийн өмнөхөөс ямар ч байсан 1,28 гэсэн оноогоор ахицтай гарч байгаа нь том зургаараа бид нар нэг жижигхэн алхам урагшилсан байна. Гэхдээ индексийн онооны хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр нэгдсэн оноондоо биш, энэ оноог бүрдүүлж байгаа арынх нь олон хэмжигдэхүүн, дэд хэмжигдэхүүн, задаргаа үзүүлэлтүүдийг маш сайн харах нь чухал байдаг. Монгол Улсын хувьд энэ шүүхийн индексээ бид нар яг үндэсний хэмжээний индекс болгож байгаагийн хамгийн гол ач холбогдол нь олон талаас нь харах боломж гэж харж байгаа юм. Энэ олон тал гэдэг нь манай судалгааны багийнхны хувьд нэршсэн хэмжигдэхүүн гэдэг үг юм.Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, шүүх нь байгууллага болохын хувьд нөгөө гүйцэтгэх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдлүүдтэйгээ эн тэнцүү байж чадаж байна уу? Шүүхийн нээлттэй ил тод байдлын асуудлыг 2 дахид нь харж байна. Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг харж байна. Шүүхийн дэд бүтэц, нөөцийн асуудал, шүүхийн  ёс зүй, хариуцлагын асуудал, тэгээд шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа буюу үйлчилгээний байгууллага болохынхоо хувьд хэр хурдан шуурхай, ээлтэй үйлчилгээтэй байна вэ гэдгийг харсан. Ийм 6 үндсэн хэмжигдэхүүн болгон маань тусдаа оноо аваад явдаг. Энэ онооны нийлбэр түрүүний хэлсэн нэгдсэн оноо болоод явж байгаа. Энэ зургаа маань дахиад дотроо 42 болж задарч байгаа. Тэгэхээр энэ бүх задаргаан дээр л гол нь энэ индексийн гол үр дүнгүүд гарч байна. Үүнийг уншиж байгаа, манай тайлантай танилцаж байгаа хүмүүс илүү анхаарч дэлгэрүүлж үзээсэй гэсэн хүсэл байна.

Хөтлөгч: Тэгэхээр 6 хэмжигдэхүүн гэж байна. Яг энэ оноог 52,22 байлгахад дээш нь татахад нөлөөлж байгаа яг ямар хэмжигдэхүүн байна? 6 хэмжигдэхүүнээс бүр их доош нь татаж байгаа ямар хэмжигдэхүүн байна вэ?

П.Бадамрагчаа: Яг ерөнхий дүнгээр нь ороод харах юм бол шүүхэд итгэх олон нийтийн итгэл ер нь жаахан буурсан.  Энэ буурсан үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад 4,77 оноогоор буурсан. Энэ нь бусад 6 үзүүлэлттэйгээ харьцуулбал хамгийн ихээр буурсан байгаа юм. Тэгээд дээрээс нь үндсэн ерөнхий оноо нь 48,4 гэсэн ийм оноотой байгаад байгаа юм. Харин маш их өндөр, сайн, дээш нь татахад хувь нэмэртэй байсан оноо нь юу вэ гэхээр шүүгчийн ёс зүй ба хариуцлагын тогтолцоог үнэлсэн үнэлгээ бол бараг 13 оноогоор дээшээ явчихсан. Өмнө нь 2021 онд 45 байсан оноо маань ингээд 58 болж өсөөд гараад ирж байгаа нь яг индексийн ерөнхий оноонд эерэг нөлөө үзүүлсэн. Ийм оноо болж байгаа юм.

Хөтлөгч: Тэгэхээр энэ оноонуудаар яаж хэмждэг вэ? П.Баттулгаас асууя. Судалгааны аргачлал нь яг юу вэ?

"Оюуны-Инноваци" ТББ-ын судлаач, хуульч П.Баттулга: Ерөнхий оноог гаргахад 3 эх сурвалжаас мэдээлэл цуглуулах ажлыг хийдэг. 1 дүгээрт нь иргэд, олон нийтээс авч байгаа төсөөллийн санал асуулга юм. Үүнийг нийтдээ 21 аймаг, 330 сумын төлөөлөл оролцуулсан. Түүврийн аргаар 2007 иргэнээс санал асуулга энэ удаад авсан. За зөвхөн иргэдээс санал асуулга аваад индексийн оноог гаргах нь өөрөө бас учир дутагдалтай байдаг. Яагаад гэвэл тэнд хэт өрөөсгөл, буруу ойлголт юм уу эсвэл хэт туйлширсан хандлага гарах магадлалтай. Иргэд өөрийнхөө хүрээнд авч байгаа мэдлэг, хэвлэл мэдээллээр авч байгаа мэдээллээсээ хамаараад хэт савлагаатай оноо өгөх, тийм магадлал өндөр байдаг учраас энэ байдлыг бууруулах, аль болох бодитой индексийн оноо гаргахын тулд энэ салбарт ажилладаг хуулийн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Ер нь бол индексийг гаргахад шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч гэсэн хүмүүсээс бас асуумж авч, 2 дахь эх сурвалж маань гарч ирж байгаа юм.  Энэ удаагийн индексийг гаргахад нийтдээ 400 гаруй хуулийн салбарын мэргэжилтэн оролцож, асуумжид хариулт илгээсэн байна. За дараагийн нэг эх сурвалж нь бол статистик мэдээлэл, тоон мэдээллүүдэд үндэслэж оноог гаргадаг. Бид нар бол санал асуулга авахдаа тухайн дэд хэмжигдэхүүн дээр аль болох иргэдээс болон мэргэжилтнүүдээс аль болох зэрэг асуух байдлаар, аль аль нь талаас нь асуух байдлаар индексийг гаргахыг хичээсэн. Мэдээж зарим асуулт дээр бол зөвхөн иргэдээс авсан санал асуулга ч байгаа л даа. Энэ тохиолдолд яаж байна вэ гэхээр жишээлбэл иргэд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх гэдэг асуултын хүрээнд олон нийт 30%-тай байна гэж хариулахад мэргэжилтнүүд, энэ салбарт ажилладаг хүмүүс үүнийг арай илүү, 60 оноогоор үнэлэх юм бол энэ 2-ын дунджийг 50, 50% гэж үзээд 2-т хуваагаад индексийн хэмжигдэхүүн маань ерөнхийдөө гарч байна. За үүн дээр захиргааны мэдээлэл ороод ирэх юм бол тэнцүү. 33, 33 хувиар нь хувьчлаад оноо, дундажлаад гарах жишээтэй. Тэгэхээр бид нар индексийг бодитой болгохын тулд оноог үнэнд дөхөхүйц хэмжээнд гаргахын тулд л энэ 3 төрлийн эх сурвалжаас мэдээллээ цуглуулж индексээ гаргаж байгаа гэсэн үг.

Хөтлөгч: Энэ хэр хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал вэ? Олон Улсын түвшинд ч юм уу?

П.Баттулга: Анх 2021 онд индексийг гаргахдаа бид нар маш олон судалгаануудыг хийж байсан. За бусад энэ индексүүдийг гаргахдаа ер нь яаж гаргаж байна  гэдэг ч юм уу, энэ олон төрлийн судалгааг аваад үзэхэд ерөнхийдөө санал асуулга гэдэг зүйл угаасаа зайлшгүй байдаг. Тэр нь түрүүний миний хэлсэнчлэн иргэдээс авна, тэгээд тухайн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс авдаг.  За бүр дэлхий даяар явж байгаа судалгаанууд бол зөвхөн иргэдээс аваад гаргачихдаг индексүүд байх жишээтэй. Манай Монгол Улсын хэмжээнд бид нар өөрсдөө дотооддоо шүүхийнхээ индексийг гаргаж байгаа учраас үүн дээр бид нар үндэснийхээ хэмжээний давуу талаа ашиглаад мэргэжилтнүүдээ энд оруулж ирж байгаагаараа, харьцуулж үнэлж байгаагаараа ач холбогдолтой юм. Тэгээд мэдээж 3 дахь нь бол саяын миний хэлсэн захиргааны мэдээлэл буюу статистик тоон мэдээлэлд үндэслэдэг. Энэ бол ерөөсөө л индексийг гаргадаг гол 3 эх сурвалж юм. Олон Улсын хувьд индексүүдтэй харьцуулахад манай энэ захиргааны мэдээлэл буюу монгол хэл дээр гарч байгаа энэ олон датаг бид нар маш нарийвчилж, захиргааны мэдээллийн боловсруулалт дээр манай судалгааны баг бас нэлээн ажилладаг. Энэ маань манай судалгааны хувьд их  том давуу тал. Цэвэр төсөөллийн судалгаа биш, илүү fact base буюу баримтад суурилж байгаагаараа үндэснийхээ түвшинд хийж байгаа гол ач холбогдол нь байдаг. Судалгааны багийн хувьд мэдээллийн энэ боловсруулалт тал дээр хамгийн их  хүчин зүтгэл гаргадаг, шинэ шинэлэг олон аргуудыг бас авч ашиглаад явж байгаа.

П.Бадамрагчаа: Аналитикал талаасаа бол энэ захиргааны мэдээллийн боловсруулалт байх шүү тийм ээ?

П.Баттулга: Тийм. Ер нь бол энэ бүх  хэмжигдэхүүн дээрээ захиргааны мэдээллийг ашиглах бас боломжгүй. Жишээлбэл одоо юу гэдэг юм хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг энэ зарчим, үзэл санаа яаж хэрэгжиж байна вэ гэдгийг бид нар шууд захиргааны мэдээлэлд үндэслээд, гаргах боломжгүй. Тэгэхээр шүүх гэдэг бол өөрөө нэг талаасаа үйлчилгээний байгууллага гэж түрүүн хэлсэн. Тэгэхээр иргэд бас тэрийг ер нь юу гэж хардаг юм, юу гэж бодож явдаг юм гэдэг бол зайлшгүй харгалзан үзэх ёстой зүйл. Тийм учраас энэ дээр бол иргэдийн төсөөллийн ч юм уу санал асуулга орж ирдэг. Иргэдээс санал авахдаа бид нар сүүлийн 24 сарын хугацаанд шүүхээр үйлчлүүлсэн үү үйлчлүүлээгүй юу гэдгийг асуудаг. Түүгээр нь бас ангилаад гаргадаг байхгүй юу. Тэгэхээр шүүхээр огт үйлчлүүлж байгаагүй хүмүүсээс авч байгаа санал асуулга биш, ядаж бас нэг шүүхээр ороод үзсэн, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд ороод үзчихсэн ч юм уу, тийм хүмүүс орж ирж байгаа учраас юу ч мэдэхгүй хүмүүсээс асууж байгаа хэрэг бас биш юм.  Тэр төлөөллийг бас түүврийн аргаар сонгож оруулдаг.

Хөтлөгч: Тунгалагаас асууя. Энэ бүх судалгааны 6 хэмжигдэхүүн 42 дэд хэмжигдэхүүний мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр харуулах тал дээр Тунгаахуй өгөгдлийн урлан ажилладаг. Тэгэхээр ийм ойлгомжтой болгоод гаргаад ирсэн энэ өгөгдөлтэй хүмүүс яаж танилцаж, яаж ашиглах вэ?

"Тунгаахуй" өгөгдлийн урлангийн захирал Э.Тунгалаг: За баярлалаа. Шүүхийн индекс судалгаа нь маш олон онцлогтой судалгаа гэж миний зүгээс харж байна. 1 дүгээрт ер нь шүүхийн салбарын үйл ажиллагааг ингээд бодитой тоогоор, ийм бэлэн тоог хүмүүст бэлдэж өгч байгаагаараа маш онцлогтой. Шүүх болон эрх зүйн салбарт ийм тоон өгөгдөл бий болгохоос гадна ер нь судалгааны салбарт ч гэсэн их онцлогтой судалгаа болж гарч ирж байгаа юм. Яагаад гэхээр бид нар 1 дүгээрт түрүүн хэлсэнчлэн маш их бэлтгэл ажлууд, аргачлал дээр маш их ажилласан. Дээрээс нь анхнаасаа бид хэд энэ тайлангаа илүү хүртээмжтэй болгохын тулд өгөгдлийг нь түрүүн хэлсэн санал асуулгуудын өгөгдөл, индексийн өгөгдлүүдийг ер нь нээлттэй байлгая гэж тохиролцож, илүү ,хүртээмжтэй, ялангуяа өгөгдөл гэдэг хэлбэрээр нь хүртээмжтэй болгоход илүү анхаарсан. За дээрээс нь бас нэг анхаарсан зүйл нь энэ тайлангийн дизайн буюу шүүхийн индексийн энэ үр дүнгүүдийг харуулсан өгөгдлийн дүрслэл дээр бас анхаарч ажилласан. Тэгэхээр энэхүү судалгаа маань ингээд ийм ийм, өөрийн гэсэн, одоо брэндтэй гэх юм уу, өөрийн гэсэн өгөгдлийн дүрслэлтэй, агуулгатай, аргачлалтай, за тэгээд ард нь мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа учраас өгөгдлүүд нь нээлттэй буюу зөвхөн судалгаа гэхээсээ илүү судалгаанаас гадна шүүхийн одоо үйл ажиллагааг хэмжсэн энэ бүх тоон өгөгдлүүд нээлттэй болж байгаагаараа маш онцлогтой. За бид хэд яаж энэ өгөгдлөө нээсэн бэ гэхээр одоо энэ тайлан дээр байгаа шүүхийг хэмжсэн 50 хэдэн оноо, 60 хэдэн оноо гээд, тэр бүх оноонууд маань задгай, нээлттэй өгөгдлийн форматтай буюу одоо excel дээр байна уу бусад төлбөргүй нээлттэй өгөгдлийн форматаар нээлттэй тавигдсан байгаа. Энэ бүх нээлттэй өгөгдлүүд маань judindex.forum.mn гэх сайт дээр нээлттэй байгаа. Тэгэхээр шүүхийн индекс, ер нь Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байгаа юм, эсвэл шүүх дотроо шүүхийн ил тод байдал нь ямар байдаг юм, дэд бүтэц нь ямар байдаг юм, олон нийт ер нь шүүхэд хэр итгэдэг юм ч юм уу нарийвчилсан мэдээлэл хэрвээ хүмүүст хэрэг боллоо гэж бодоход тэр мэдээллийг тайлангаас харахаас гадна түрүүн хэлсэнчлэн веб сайт руу хандаад нээлттэй өгөгдөл хэлбэрээр нь татаж аваад, өөрөө түүн дээр дахиж боловсруулалт хийдэг ч юм уу, эсвэл өөрөө тэрхүү нээлттэй өгөгдлийг ашиглаад өөр янз бүрийн дүрслэлүүд хийдэг ч юм уу, өөрийнхөө судалгаан дээр судалгааныхаа өгөгдөл болгож ашиглах боломжтой. PDF тайлан эсвэл PDF номоос бид нар нэг тоо авах гэж шивж л ажил болдог шүү дээ. Тэгэхээр тийм ажил ерөөсөө болгохгүйгээр тэнд байгаа нээлттэй өгөгдлийг шууд машин унших форматаар нь аваад тэгээд боловсруулалт хийх бүрэн боломжтой гэсэн үг. Тэгээд индексийн эдгээр онооноос гадна тэр мэргэжилтнүүдийн санал асуулга олон нийтийн санал асуулга хоёулаа бас нээлттэй өгөгдөл хэлбэрээр байршчихсан байгаа. Тэгэхээр санал асуулгад оролцсон хүмүүсийн хэдэн хувь нь тэр асуултад юу гэж хариулсан юм, яг хэдэн хүн нь юу гэж хариулсан юм гэдэг задгай тоог бас тэндээс харах боломжтой. Тэгэхээр нөгөө демо график мэдээллийг бас шүүгээд харах боломжтой. Тэрийг зөвхөн шүүхийн тухай гэхээс илүү өөрийнхөө бусад судалгаа, бусад ,ажилдаа задгай өгөгдлийг ашиглах бүрэн боломжтой гэсэн үг.

Хөтлөгч: За баярлалаа. Тэгэхээр энэ шалгуур үзүүлэлтүүдийн хэмжигдэхүүнүүдийг 21 оны шүүхийн индекстэй харьцуулж харвал ямар өөрчлөлт гарсан байгаа бол? Ерөнхийдөө 21 оноос хойш Шүүхийн тухай хууль батлагдсаны дараа энэ судалгааны дүн бас танилцуулагдаж байна.

П.Бадамрагчаа: Ерөнхийдөө яг энэ харьцуулалтын талаасаа бол бас их сонирхолтой дүр зураг гарч байна. Түрүүн би бас ярьсан. Хамгийн өндөр өсөлттэй, тэгээд хамгийн их бууралттай гэх юм бол ингээд 2 хэмжигдэхүүн гарч байгаа. Шүүхийн нээлттэй ил тод байдлын хувьд гэхэд өнгөрсөн 21 оны хувьд хамгийн өндөр буюу 60,3 оноотой байсан бол бүр илүү нэмэгдээд 65,71 оноо буюу 3,41 гээд бас нэлээн өндөр өсөлттэй гараад ирсэн. Тэгэхээр энэ утгаараа шүүх эрх мэдлийн хүрээний хувьд бол ил тод байдлын асуудал бас харьцангуй бэхжээд явж байгаа гэж харж болохоор. Гэтэл шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, дэд бүтэц, нөөцийн асуудал, тэгээд шүүхийн үр ашигтай үйл ажиллагааны хувьд ойролцоогоор 1 1,03 1,3 оноогоор бууралттай байгаа нь бас анхаарал татаж байна. Үүнийг дотор нь задлаад, яг энэ үндсэн хэмжигдэхүүн дотор дахиад 6, 7, 8 дэд хэмжигдэхүүн байгаа учраас алин дээр нь бууралт гараад байна гэдгийг дахиад задлаад харах юм бол арай өөр дүр зураг харагдаж байгаа. Үүнийг манай бодлого боловсруулж буй, яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс нь уншаад үзэх юм бол илүү ойлгомжтой болох байх аа. Гэхдээ бид нар үүнийг зөвхөн мэргэжилтнүүдийн хүрээнд аваад үлдэх биш олон нийт ч гэсэн яг шүүхийн талаар илүү бодитой мэдээлэл аваасай гэдэг үүднээс энэ тайлангаа бас олон нийтэд аль болох хүртээмжтэй байлгах тал дээр нэлээн анхаарч байна.Тэгээд энэ дүрслэлийн тал дээрээ ч гэсэн бас нэлээн ач холбогдол өгч ажилласан. 2 жил 2 удаагийн судалгаа дараалаад ер нь бол шүүхийн дэд бүтэц нөөцийн асуудал бол хамгийн бага оноотой явж байгаа. 43 орчим оноотой. Эндээс бид нар нөгөө 6 үндсэн хэмжигдэхүүнээсээ ингээд энэ нь авчихаж байгаа юм. Тэгэнгүүт 42 дэд хэмжигдэхүүн гээд дотроо задарна. Эндээсээ хамгийн багыг нь гээд аваад харах юм бол нөгөө эрсдэлийн удирдлагын тогтолцоо, шүүхийн мэдээлэл, технологийн асуудал, шүүхийн захиргааны үйлчилгээ гээд эргээд л нөгөө шүүхийн захиргаа, хүний нөөцтэй холбоотой энэ асуудлууд бас ингээд дутагдалтай, анхаарах шаардлагатай асуудлууд хэвээрээ байгаа нь харагдаж байна. За эрсдэлийн удирдлагын тогтолцоо гэдэг бол ер нь шүүхэд, шүүхийн үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн байдлаар гэнэтийн үйл явдлууд болох, жишээ нь маш өндөр ачаалалтай, том, асар олон холбогдогчтой хэргүүд орж ирвэл яах юм. Дээрээс нь шүүхийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлүүдийг яаж manage хийж байгаа юм гэдэг асуудлууд гарч ирж байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд жишээ нь олны анхаарал татсан шүүх хуралдаанууд шүүхийн бус байр танхимуудад явдаг. Дээрээс нь шүүх хуралдааныг хэвийн үйл ажиллагааг нь хангахын тулд шүүхийн тамгын газруудаас нэлээн их сорилтууд гарч байгааг олон нийт харсан байх. Магадгүй энэ оноо гарч ирэхэд эдгээр ажиглалтууд бас нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. За хамгийн өндөр оноог аваад үзэх юм бол ил тод байдалтай холбоотой оноонууд нэлээн өндөр явж байгаа. За өнгөрсөн 2021 оны индекс дээр ч гэсэн яг тийм дүр зурагтай байсан ч гэсэн бэхжээд л явж байна л даа. Шүүхийн шийдвэрийн ил тод байдал, шүүх хуралдааны нээлттэй байдал дээр нэмэгдээд ороод ирсэн хамгийн том зүйл нь өмнө нь дурдсанчлан шүүгчтэй холбоотой гомдлын мэдээллийн ил тод байдал өндөр оноотой гараад ирчихсэн байгаа юм. Эдгээр оноонууд өндөр байгаа нь бид нар үүнийгээ илүү бэхжүүлээд, энэ индексийн чинь оноонд эерэг үзүүлэлт үзүүлээд байна шүү гэдгийг харах боломжтой л гэж байна.

П.Баттулга: Индексийн шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа гэсэн хэсэг дээр нь захиргааны мэдээллийг түлхүү ашиглаж байгаа. Ер нь бол үндсэн хэмжигдэхүүний ихэнх хувь нь яг энэ мэдээлэлд үндэслэж гарч ирдэг. Жишээлбэл шүүхийн шийдвэрийн биелэлтийн асуудал гээд хүн болгон ярьдаг тийм ээ. За энийг бол бид нар нэг талаасаа иргэдээсээ асууж байна. Шүүхийн шийдвэрийг та хэр зэрэг биелэгдэж байна гэж үзэж байна вэ гээд. Мэргэжилтнүүдээс асууж байна. Дээр нь бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн тоон мэдээллийг аваад, биелэлтийг нь хэмжигдэхүүнээр үнэлж гаргадаг байх жишээтэй. За дараагийн нэг асуудал бол энэ шүүгчийн ажлын ачааллыг бас хэмжиж үзнэ. Одоо дэд хэмжигдэхүүнийг бид нар цэвэр захиргааны мэдээлэлд үндэслэж гаргаж байгаа. Энэ индексийн миний хамгийн дуртай хэсэг бол энэ шүүгчийн ажлын ачаалал юм. Тайлангийн хавсралт 4-өөс нь харахад маш олон төрлийн мэдээллийг ашиглаж энэ одоо үнэлгээг гаргадаг. Жишээлбэл 82 анхан шатын шүүхийн шүүгчийн мэдээлэлд үндэслэж, зөвхөн дээд хэмжигдэхүүнийг гаргаж байгаа гэсэн үг. Эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг, иргэний хэргийн анхан шатын шүүгчийн ажлын ачаалал хэр байгаа юм бэ гэдэг энэ тоон мэдээллийг гаргадаг. За энэ тоон мэдээллээс харахад бол Монгол Улсад шүүгчийн ажлын ачаалал нэлээн анхаарал татах зүйл болчхоод байна аа. Энэ маань эргээд нөгөө шүүхэд хандах асуудал юм. Хэрэг маргааныг хурдан шийдвэрлэх зүйлдээ нөлөөлөөд явчихдаг ийм асуудал байгаа. Яг аль шүүх дээр ямар ачаалалтай ажиллаж байна вэ гэдгийг одоо индексийн хавсралт 4-өөс хараад л шууд мэдэх боломжтой. Ялангуяа иргэний хэргийн анхан шатны шүүгч нар бол тэг оноотой буюу ачаалал нь аймаар, давж заалдах цаг нь онооны хязгаараас давсан, 209 хэрэг жишээлбэл иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдэхэд ачаалал хэвийн байна аа гэсэн судалгаа байна. Гэтэл энэ хүмүүс 500 хэрэг жилд шийдэж байна.  400 гаруй хэрэг шийдэж байна. Тэгэхээр энэ хүмүүс ачааллаасаа даваад, авч байгаа оноо нь ерөөсөө тэг оноо байх жишээтэй.За энэ ачаалал дээр бид нар бас нэг хэлэх ёстой зүйл бол Монгол улсад Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүх байдаг. Гэтэл энэ захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 19 шүүх нь ямар ч ачаалалгүй ажилласан байна. 100 оноо авсан байна гэсэн үг. Гэтэл 3 шүүх нь ачаалалтай ажилласан байна. Гэтэл одоо яг энүүгээрээ бид нар жишээлбэл 22 шүүхийн ажлын ачааллыг шууд 22-т хуваагаад дундаж оноог нь гаргадаггүй. Тэгэх юм бол Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн ажлын ачаалал ямар ч ачаалалгүй байна аа гэж харагдана. Гэтэл яг оноог аваад үзэх юм бол Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн ажлын ачаалал 38,21 оноотой харагдаж байгаа. Тэгээд яагаад 22 шүүхийн 19 нь ачаалалгүй байхад оноо ийм бага байна вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл бид нар энэ дээр юуг харгалзаж үздэг вэ гэхээр өнөөдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх гээд нэг л шүүх Монгол Улсын анхан шатны шүүхээр шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн 50 гаруй хувийг шийдвэрлэдэг шүүх байхгүй юу. Энэ хүчин зүйлийг бид нар бас харгалзан үзэж, гучин найм зууны хорин нэгхэн оноо гардаг гэсэн үг. Гэтэл бусад 21 аймгийн шүүх, анхан шатны шүүх нийлээд нийт хэргийн 40 гаруй хувийг шийдвэрлэдэг. Тэгэхээр энэ хүчин зүйлийг бид харгалзаж байж 38,21 гэдэг бодитой тоо гарч ирж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллыг хэвийн болговол энэ оноо маань өсөх зүйл харагдаж байна аа гэсэн үг.

Хөтлөгч: Судалгааны явцад захиргааны мэдээллийг авч боловсруулах явцад хүндрэл бэрхшээл гарах уу?

П.Баттулга: Гол ашигладаг эх сурвалж маань Монгол улсын шүүхийн тайлан гээд жил бүр ШЕЗ-өөс гаргадаг тайлан байдаг. Энэ тайлан хугацаандаа гарахгүй, удсаны улмаас судалгаа хойшлоод байсан. Ер нь 3, 4 сард энэ тайлан эцэслэгдэж гарч байгаа байхгүй юу. Эрт гарах юм бол бид нарын индекс өмнө танилцуулагдах боломжтой байсан. Хүлээж авах хугацаа алдсан зүйл байгаа. Дээр нь бусад улсад ашиглагддаг захиргааны мэдээлэл индекс гаргахад ашиглагддаг шүүн таслах ажиллагааны тайлан мэдээлэл манай улсад бас гарахгүй байгаад байгаагийн улмаас захиргааны мэдээллээр индекс гаргах, илүү олон захиргааны мэдээлэл ашиглах, тийм мэдээлэл байхгүйн улмаас ингээд индексийг гаргаж чадахгүй байх, хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа хугацааг шууд хэрэг тус бүр дээр хэмжээд, тэрийг индексийн оноонд хөрвүүлдэг тийм бас ингээд индекс одоо өөр улсын индекс дээр байгаа байхгүй юу. Гэтэл захиргааны мэдээлэл хэдий чинээ хүртээмжтэй, тодорхой гарна төдий чинээ бид нар индекстээ тэрийг аваад ашиглах боломжтой гэсэн үг.

Хөтлөгч: Монгол Улсын шүүхийн энэ индексийн судалгааг ер нь салбарынхан нь яаж хүлээж авдаг вэ? Энэ өөрөө ямар одоо ач холбогдолтой ажил вэ?

П.Бадамрагчаа: Яг энэ шүүхийн индексийг гаргаж ирэх бол бас урт хугацааны процесс байлаа. ННФ-ын хувьд 2008 оноос хойш яг энэ шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлууд, нөлөөллийн ажлууд хийж эхлээд, яг одоо энэ шүүхийн салбарт болж байгаа олон шинэтгэлийн процесст оролцогчийн хувьд, судалгаа шинжилгээгээр хангаад, нийлүүлээд явж байгаа нэг тоглогчийн хувьд бол бас тодорхой байр суурь эзэлсэн. Бид нарын хийдэг судалгаануудыг бас их олж авч ашигладаг,  салбарынхан маань үүнд бас талархаж явдаг. Яг энэ индексийн судалгаа маань өнгөрсөн хугацаанд энэ салбарт олон зүйл хийгдэж байна аа, хууль тогтоомж өөрчлөгдөж байна зөндөө зүйл болж байна, тэгвэл бид нар  урагшаа алхаад байгаа юм уу, хойшоо алхаад байгаа юм уу, яг яг юу болоод байна гэдгийг хэмжих ийм хэрэгцээ шаардлага байсаар ирсэн асуудлыг бид нар 2018 оноос хойш ярьсаар байгаад, 2019, 2021 оны үед хэрэгжүүлэх байтал ковидын асуудал гарлаа. Дээрээс нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оронгуут шүүхийн салбарт олон боломжууд гарч ирсэн. Эрх зүйн хувьд арай өөр түвшинд гарах, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн араас Шүүхийн тухай хууль бүрэн утгаараа шинэчлэгдээд 2021 оны сүүлээр шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэх зэрэг гол гол салбарын институцүүд маань шинэ бүрэлдэхүүнтэй, шинэ тогтолцоотой болоод ажиллаж эхэлсэн нь бид нарын хувьд индексээр энэхүү хууль тогтоомжийн үр нөлөөг үнэлэх бас нэг чухал хэрэгсэл болгож, хөгжүүлэхэд цаг хугацааны хувьд сайхан тохирсон гэж харж болно. 2021 онд бол энийг үнэлэх хэрэгсэл болгоод хуулийн хэрэгжилтийн өмнөх үеийн нөхцөл байдлыг эхний судалгаагаараа гаргасан бол одоо бид нар хуулийн хэрэгжилт эхлээд 1, 2 жилийн хугацаанд ямар дүр зурагтай болов, зөвхөн хуулийн хэрэгжилт гэхээс гадна нийгэм улс төрийн хувьд шүүхийн талаар олон нийтийн төсөөлөл, санаа бодол ямар байдлаар эргэж байна, энд юу болж өнгөрсөн бэ гэдгийг ч уншигчид маань бас давхар бодож, тунгааж, энэ оноонуудыг бодох хэрэгтэй. Ил тод байдал яагаад нэмэгдсэн байна, яаж ил тод боллоо? Бид нар шүүхийн талаар мэдээллийг хаагуур, хаагуур яаж авч байлаа? Нээрээ нэг шүүх хурал хэвлэлээр яваад байл уу? Телевизээр гараад байл уу? Шүүхийн тухай олон нийтийн итгэл, үг шүүхийн талаарх олны анхаарал татсан хэргүүдийг ингээд хэвлэл мэдээллээр маш их явж байгаа нь олон нийтийн анхааралд илүү өртөх, хүмүүс энэ талаарх үзэл баримтлал нь субьектив дүгнэлт хийх нөхцөл нь бүрдсэн ч юм шиг, тийм ээ? Тэгэхээр олон талтай, олон хүчин зүйл  харж болж байгаа юм. Тэгэхээр яах вэ? Бид нарын зүгээс ямар ч байсан нөхцөл байдлыг бодитойгоор хэмжээд гаргаад өгч байгаа учраас хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд, дээрээс нь дахиад нэмэлтээр хууль тогтоомж, дүрэм журмаа боловсронгуй болгох гэж байгаа хүмүүс илүү хараасай гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд бас бид нар чамлахааргүй амжилтуудтай байлаа. Шүүх эрх мэдлийн хүрээнд том том бодлогын баримт бичгүүд, хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Цахим шилжилтийн асуудлууд, баримт бичгүүд, хууль тогтоомжууд, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн шинэчлэлүүд хийгдэж байна. Эдгээр бүх зүйлд манай судалгааны үр дүнг бас эш татаж, оруулж ирсэн танилцуулга үзэл баримтлалдаа дурдсан гэх зэрэг амжилтууд байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд энэ салбарын хувьд эшлэгддэг, хүлээн зөвшөөрөгдсөн ийм судалгаа болсон болов уу гэж найдаж байна. Цаашдаа ч гэсэн бид нар энийгээ хадгалж явахын төлөө, энэ арга зүйгээ илүү бодитой, түрүүнд Баттулгын хэлсэнчлэн захиргааны илүү бодит мэдээллээр баяжуулсан, салбарын мэргэжилтнүүдийнхээ төлөөллийг нэмэгдүүлэх, олон нийтийнхээ түүврийг хангалттай түвшинд нь бариад аваад явах гэх зэрэг цаашдаа илүү боловсронгуй болгоод, бэхжүүлээд явах зүйл их байгаа. Урт удаан хугацаандаа дахин дахин хийгдээд явах тусмаа илүү үнэ цэнтэй, яг энэ салбарын хувьд түүхэн ач холбогдолтой баримт бичиг, судалгааны архив болоод үлдэх болов уу гэж бодож байна.

Хөтлөгч: За баярлалаа. Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсанд. Удахгүй шинэ дугаараар дахин уулзацгаая.

Төгсгөл: Хөгжим