Хот дахин төлөвлөлтөд иргэдийн бодит оролцоог хэрхэн хангах вэ? Форум podcast №4

A- A A+
Хот дахин төлөвлөлтөд иргэдийн бодит оролцоог хэрхэн хангах вэ? Форум podcast №4

ННФ-аас бэлтгэн хүргэж буй подкастын өмнөх дугаараар “НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ”-ын хүрээнд судлаач нартай ярилцсан юм. Энэ удаад уг сэдвийг үргэлжлүүлэн "Хот дахин төлөвлөлтөд иргэдийн бодит оролцоог хэрхэн хангах тухай” асуудлаар Дахин төлөвлөлт, иргэний оролцоо эвслийн тэргүүн Б.Нямжавтай ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэгийн ярилцсан шинэ дугаарыг танд толилуулж байна.

Форум подкаст №4 Хот дахин төлөвлөлтөд иргэдийн бодит оролцоог хэрхэн хангах вэ?  - Текст (Чимэгэ ашиглав.)

Эхлэл: Хөгжим 

ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг: За сайн байцгаана уу? ННФ-аас бэлтгэн хүргэж байгаа ярилцлагынхаа өмнөх дугаараар бид “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх” асуудлаар,  ялангуяа эрх зүйн орчны хүрээнд ярилцсан билээ. Энэ удаагийнхаа дугаараар бид нар яг энэ сэдвээ үргэлжлүүлж, гэхдээ газар төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн бодитойгоор хангах асуудлаар гүнзгийрүүлэн ярилцах болно. Манай энэ удаагийн дугаарын зочноор Дахин төлөвлөлт иргэний оролцоо эвслийн тэргүүн Б.Нямжав хүрэлцэн ирсэн байна аа. Хот дахин төлөвлөлтийн явцад хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэхийн тулд хамгийн чухал нь иргэдийн оролцоог бүр эхнээс нь бодитоор хангах, ялангуяа яг тухайн газарт амьдарч байгаа иргэдийг оролцуулах нь чухал гэж бид өмнөх дугаараараа ярьсан. Тэгэхээр хэрвээ яг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөлт хийх ямар шийдэл боломж, жишиг байна? Манайд өнөөдөр яг иргэдийн оролцоог бодитоор хангаад явсан ийм жишиг байна уу? Миний харж байгаагаар дахин төлөвлөлт гээд гэр хорооллыг орон сууцжуулах өндөр өндөр байшингууд оронд нь барих, аль эсвэл төрөөс ямар нэгэн байдлаар дэд бүтцийг нь шийдэж өгөөд хашаандаа сайхан амьдрах гэсэн 2 хувилбар яригддаг. Тэгэхээр та бүхний хэрэгжүүлж байгаа иргэдийн оролцоотой төлөвлөлт төсөл хөтөлбөр нь эдгээрээс юугаараа ялгаатай байна. Энэ талаар бид нарт ярьж өгөхгүй юу?

Дахин төлөвлөлт - Иргэний оролцоо эвслийн тэргүүн Б.Нямжав: За баярлалаа. Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Өмнө нь та хэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслээд газар чөлөөлөхтэй холбоотой асуудлаар ярьсан юм байна. Өнөөдөр ч гэсэн энэ асуудал хурц хэвээрээ л байгаа. 2012 оноос хойш яг энэ эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн боловсруулж гаргаснаараа дахин төлөвлөлттэй холбоотой газар чөлөөлөх асуудлууд нэлээн эрчимтэй явсан түүхтэй. Тэгээд яах вэ? Яг иргэдтэй харьцдаг 3 янзын хэлбэр байна л даа. Иргэний өмчтэй харилцдаг 3 янзын хэлбэр байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд 1 дүгээр хэлбэр нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаад дахиад шинээр буюу нийтийн зориулалттай орон сууцны гаднах газрыг яах вэ, тэрийг нь яаж зөв зохион байгуулалттай болгож дахин тэр хүмүүсийг орон байраар хангах вэ гэдэг асуудал байна. Дараагийн нэг чухал юм бол өнөөдөр тулгамдаад байгаа орон сууцжуулах буюу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах гэсэн ийм 2 том ойлголт яваад байна. Хоёулаа тус тусдаа ерөнхийдөө бас нэг хуулийн зохицуулалттай яваад байна. За дараагийн нэг чухал асуудал нь та бас сая хэллээ шүү дээ тийм ээ? Дэд бүтцийг нь татаж өгөөд хашаандаа сайхан амьдарвал гэдэг ийм концепц хэрэгжиж байгаа. Хүмүүс хашаандаа сайхан амьдрах нь хамаагүй дээр хувилбар аа гэж хардаг. Тэр ойлголт нь сүүлийн үед бүр улам давлагаалаад хүчтэй болж байгаа. Тэгэхээр ер нь тухайн улс орны иргэн өөрөө ямар үүрэгтэй вэ гэдгээс л асуултын хариулт эхлэх байх гэж бодоод байна. Үндсэн хуульд төр засгаас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх нь иргэний үүрэг байдаг. Тэгэхээр бид хуулиас гадуур үйл ажиллагаа явуулах боломж байхгүй. Аан харин яаж оролцоогоо хангах вэ гэдэг бол аягүй том чухал асуудал. Тэгэхээр 10 жилийн хугацаанд яг энэ иргэдтэй тулж ажиллаад, дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлж байгаа эрх зүйн харилцаанд оролцож байгаа, гэрээ байгуулж байгаа энэ иргэдтэй тулж харилцахад хэд хэдэн шийдлүүд санаанд зурагддаг гэх юм уу, ингэчихвэл зүгээр юм даа гэсэн ийм санаа бодлууд бол байнга орж ирж байдаг. За бидний ярьж байгаа нэг чухал зүйл бол ерөөсөө энэ төлөвлөлтийг анхнаас нь хийхдээ иргэний оролцоог бүр зайлшгүй хангах ёстой юм аа. Хамгийн сүүлийн үеийн нэг жишээ ярья л даа. 7 буудал Сервис центр буюу Сэлбэ дэд төв дээр газар чөлөөлөх ажлууд дээр иргэд дуудаад ирээд уулзаач ээ, бид нарт ямар боломж байгаа вэ гээд асуудаг. Бидний хийдэг ажил бол төр засгийн гаргасан бодлогыг эсэргүүцдэггүй. Яагаад гэвэл агаарын бохирдлоос сэргийлэх нь зөв. Хөрсний бохирдлоос гаргах нь зөв. Тийм ээ, наад зах нь олон улсын гэрээ конвенцод нэгдсэнийхээ дагуу иргэдээ ая тухтай амьдрах анхан шатны стандартын нөхцөлд төр угаасаа амьдруулах үүрэгтэй. Тэгэхээр энэнийхээ төлөө хийж, гаргаж байгаа бодлого бол зөв. Гэхдээ хэрэгжүүлэх механизм нь, процесст нь яаж иргэний дуу хоолойг сонсож, иргэндээ чиглэсэн бодлого үйл ажиллагаагаа хөрсөн дээр нь буулгах вэ гэдэг чухал зүйл байгаад байгаа юм. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн нэг жишээ юу байна гэхээр иргэд ингэж ярьж байна л даа. Бид нар хашаандаа 8 нэрийн барааны дэлгүүр барьчихсан юм. Гэхдээ манайх яг стандартаараа нөгөө 8 нэрийн барааны дэлгүүрт зориулсан 100м2-тай бүрэн камержуулсан дулаанаа татчихсан, усаа татчихсан, 3 наяынхаа тогийг татчихсан бохирын системд холбогдчихсон. Хуулиараа болохоор 30 хувьдаа үлдээд, албадан чөлөөлөлтөд өртөх гээд байна аа. Одоо би яах вэ гэдэг ийм кэйс гарч ирж байгаа байхгүй юу. Танаас энэ төлөвлөлтийг хийхдээ танаас асуусан уу? Таны газар яг энэ зураг төсөл, энд баригдах хорооллын яг аль хэсэгт орж байгаа вэ? Таны энэ газар дээр юу баригдахаар төлөвлөсөн байгаа вэ? Та энэ тухайгаа мэдэж байгаа юу? гээд асуудаг. Ингээд асуухаар тухайн иргэнд ямар ч мэдээлэл байхгүй байгаа юм. Тэгэхээр энд юу дутаад байна гэхээр иргэдэд иргэний оролцоог төлөвлөлтөд хангахад миний ойлгож байгаагаар судалгааг уншаад үзэх юм бол эхлээд мэдээлэл хүргэх үе шат зайлшгүй байх ёстой юм байна. Үүний дараа иргэдэд гарсан тогтоол шийдвэрүүд болон гарах гэж байгаа тогтоол шийдвэрүүдийг танилцуулах маш чухал юм байна. Үүний дараа тухайн иргэнд яг энд юу хийх гэж байгаа вэ гэдэг төлөвлөлтүүдийг сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгээд энэ төлөвлөлтөд танд оролцох ямар боломжууд байгаа вэ гэдэг мэдээллээр хангах нь чухал. За үүнийхээ дараа за би танд төрөөс явуулж байгаа бүх бодлогоо танилцуулчихлаа. Одоо таны оролцоо чухал байна аа. Яагаад гэвэл хүний өмч байгаад байна тийм ээ? Тэр хүн бас тэндээ амьжиргааны эх үүсвэрээ цааш нь аваад явах хэрэгцээтэй болоод байна ч гэдэг юм уу тийм ээ? Тэгэхээр та энэ үйл ажиллагаанд саад болохгүйгээр иргэнийхээ үүргийг гүйцэтгэх, оролцох ийм ийм боломжууд байна аа гээд маш олон боломжууд буюу хувилбаруудыг санал болгох шаардлагатай байгаад байгаа юм. Тэгэхээр зөвшилцөх энэ орон зайг нь ерөөсөө бий болгож өгөхгүй байгаа нь оролцоог нь хангахгүй байгаа нэг жишээ. Дээрээс нь яг л нөгөө Захиргааны ерөнхий хууль ч бай Нийтийн сонсгол хийх тухай хууль ч бай, түүнийг дагаж гарсан журмуудад заасан шиг төр өөрөө эхлээд эрх зүйн актаа гаргахдаа яаж иргэдэд мэдээллээ хүргэж байж, төлөвлөлтөө хийхээсээ өмнө иргэдийн оролцоог хангах вэ гэж. Бид нарт бас нэг ийм кэйс байдаг л даа. БЗД-т нэг төлөвлөлт хийж үзсэн юм. Нийтдээ 32,5 га газар дээр оршин суугчдын оролцоотойгоор, 9,4 га дээр бас яг оршин суугчдын оролцоотойгоор төлөвлөлт хийж үзсэн байхгүй юу. Анх хийхдээ яасан юм гэхээр маш сайн суурь судалгаагаа авсан. Гэхдээ энэ бол анхнаас нь эрх зүйн акт гарахаас өмнө оролцоог нь хангачихсан бол биш. Угаасаа Монгол Улсад энэ эрх зүйн оролцоог, эрх зүйн актуудыг гарахаас өмнө төрийн ямар нэгэн шийдвэр гарахаас өмнө оролцоог хангаж байгаа тохиолдол цөөхөн. Бараг байхгүй гээд хэлэхэд нэг их буруудахгүй байх аа гэж бодож байна. Гарсан хойно нь яаж хэрэгжилтийг хангахад иргэний оролцоог хангах вэ гэдэг тохиолдлууд бол байна. За 9,4 га газар дээр нийтдээ 148 айлаас буюу хашааны өмчлөгчдөөс нэг бүрчлэн судалгаа авсан. Нийтдээ 36 асуулгатай судалгаа буюу социологийн судалгаа авч байгаа юм. Энэ хэсэг газрыг ингээд дахин төлөвлөх ИТХ-ын тогтоол, УИХ-ын тогтоол гарчихжээ. Одоо хэдүүлээ энэ дээр ая тухтай амьдрах орчноо яаж сайжруулах вэ? Та яг ямар орчинд, юунд амьдрахыг хүсээд байна вэ? Таны хашаанд хэдэн нохой байгаа вэ? Таны хашаанд хэдэн мод, бут байгаа вэ? Та хашаандаа өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа юу? Та дэд бүтцэд холбогдсон уу? Холбогдоогүй юу? гээд. Ингээд бүх нарийвчилсан судалгааг аваад, нэгтгээд за аль хэсэг газар нь дэд бүтэцтэй холбогдчихсон, барилга байгууламжтай хашаа байгаад байгаа юм. Аль хэсэг газар нь өрхийн үйлдвэрлэл эрхлээд байгаа бизнес эрхлэгч нар байгаа юм. Аль хэсэг газар нь хурдан шуурхай нүүгээд газраа чөлөөлөөд орон сууц буюу барилга барих боломжтой байгаа юм. Аль хэсэг газар нь чинээлэг хүмүүс байгаад байгаа юм. Жишээлбэл тэр хүмүүс газартаа хаустай, ядаж машинаа хаусныхаа доор оруулаад тавих тийм боломжтой гэх мэт. Ингээд маш нарийн судалгаануудыг аваад, үүн дээрээ үндэслээд за нийтдээ тухайн төслийн талбар дээр 18 айл хаус хороололд амьдрах сонирхолтой байна. Бид нар ингээд өөрсдөө байшингаа барихад хувь хөрөнгөө оруулж чадах юм аа гээд өрхийн орлогоо тодорхойлуулж байх жишээтэй. Тэгэнгүүт тэр айлуудад нь зориулсан хаусыг нь төлөвлөөд, өндөр барилгын нар тусах нарны эргэлтээр сүүдэр нь хаана тусах вэ гэдгийг тооцоолоод, тэр айлуудад орж гарах гарц нь тодорхой, нар тусах боломжтой тийм газрууд дээр нь хаус хэсгийг нь төлөвлөх юм байна аа гээд нэг ёсондоо тэр газрыг хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн хэсэгчилсэн төлөвлөгөөгөө боловсруулахдаа иргэнийхээ оролцоог хангаж эхэлж байна гэсэн үг. Тэгээд иргэдээсээ бас орлогынх нь тодорхойлолтыг авч байгаа юм. Мэдээж зарим хүмүүс нийгмийн даатгалаа төлөөд, орлогоос гадна давхар бас бизнесийн жижиг жижиг орлогууд байгаагаа тодорхойлоод ийм ийм юм хийдэг юм аа гэдгийг нь ярингуут нэг айлын дунджаар авах квадрат метрийн босго хэмжээ гэдэг юм бас гарч ирдэг юм билээ. Яг үүн дээр манай барилгын компаниуд буюу өнөөдрийг хүртэл дахин төлөлт дээр явж байгаа гол жишээнүүд юу байна гэхээр ерөөсөө нэг өрөө байр бол 28 метр ч юм уу, 27м2, тэгээд л тэрнээс дээшээ бол 17678-аас хэтрүүлэхгүй ч гэдэг юм уу. Тэгэх юм бол зах зээл дээр хурдан борлогдоно гэдэг утгаар нь хардаг. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ иргэнээ ингээд эхнээс нь оролцуулаад эхлэхээр юу гардаг юм гэхээр арай өөр хувилбарууд гардаг. За дээрээс нь нөгөө ам бүл хэдтэй вэ гэдэг судалгаа нь гараад ирдэг байхгүй юу. Тэгэнгүүт 1 хүний ая тухтай амьдрах ашигтай М квадрат нь 13,5м2 гэсэн стандартыг барих юм бол нэг өрөө байр хэзээ ч 27м2 байж болохгүй. Яагаад гэвэл бүх юмаа оруулаад л  27- 28м2 ч гэдэг юм уу болгочихдог бол тэр чинь зөвхөн яг амьдрах хэсэг, унтлагын хэсэг гээд...

 Д.Эрдэнэчимэг: 1-2 хүүхэдтэй айл байх юм бол 28м2-д ая тухтай амьдрах ямар ч боломжгүй л байгаа шүү дээ тэ?

Б.Нямжав: Тийм боломжгүй болж байна. Аанхан тэр чинь нөгөө нэг агаарын орон зай. стрессгүй байх, тав тухтай байх, бие биеийнхээ орон зайд халдахгүй байх гээд л яг хүний эрхтэй нь ингээд холбоод тайлбарлах юм бол энэ чинь маш олон асуудлууд хөндөгдөж байгаа байхгүй юу. Яг ингээд бодоод үзэхээр хамгийн бага метр квадрат бол 31м2-аас дээшээ гарах юм байна аа гэдэг тооцоо гарч байна гэсэн үг шүү дээ.Тэгээд л за 31-тэй байх юм бол ямар ч байсан 2 ам бүл залуу гэр бол аягүй эвтэйхэн амьдарчих юм байна.

 Д.Эрдэнэчимэг: За ингээд та бүхэн маань өөрсдөө иргэд өөрсдийнхөө оролцоотойгоор энэ бүх төлөвлөлтийг хийгээд зураг төсөл магадгүй гарсан байх тийм ээ? Ингээд санаачлаад хэрэгжүүлэх гээд үзсэн байна. За энэ төсөл маань амжилттай хэрэгжиж чадсан уу?

 Б.Нямжав: За яах вэ одоогийн байдлаар бас яг амжилттай гэхэд хэцүү. Төлөвлөлтөө бид нар зураг төсөл болгоод төрөөр батлуулж чадсан. Тухайн үедээ энэ төлөвлөлт бид нарын, газар өмчлөгч эздийн хүсэж мөрөөдөж байсан шиг болоогүй. Үүнээс ганцхан үлдсэн юм нь юу байна гэхээр биеийн тамирын талбай, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг барих 2 га газар гэдэг юмаа л өнөөдрийг хүртэл хамгаалж байгаа. Хамгаалсныхаа төлөө маш их дарамт шахалтуудад өртөж байгаа тохиолдлууд бол байна. Төрийн ч дарамт шахалтууд байна. Хууль хяналтын байгууллагын дарамт шахалтууд ч байна. Зохион байгуулалттайгаар иргэдийн дарамт шахалтууд байна. Компанийн дарамт шахалтууд байна. Нөгөө 32 га газар дээрх төсөл бол батлагдаагүй. Тэр нь хаана байсан бэ гэхээр бас л БЗД-т. Тэгээд тэр төлөвлөлт дээр юу оруулж өгсөн юм гэхээр сая ярьсанчлан тэнд арай өөр хүмүүс байдаг. Хашаа нь хотын зах руугаа гараад ирэхээр айлуудын хашааны газрууд нь том болоод эхэлдэг. Тэгэнгүүт тэр айлууд юу хүсэж хийдэг юм гэхээр ихэнхдээ амьдрахдаа ногоо тарьдаг. Хүлэмжтэй. Тэгээд бүр жимсний мод бут, бараг ойтой шахам хашаанууд олон байгаад байсан. Тэгээд тэр хэсэг газрыг нь бид нийлүүлж байгаад за энийг яаж цэцэрлэгт хүрээлэн болгож зохион байгуулах вэ гээд. Ийм гэрийн буйр шиг дугуй болгоод, нөгөө айлаа үлдээгээд нөгөө айл нь эндээ бас аягүй хөөрхөн байшинтай, тэгээд дэлгүүртэй байхгүй юу. Их л аж ахуйч мундаг айл байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт Монгол Улсын хууль тогтоомжид юу байна гэхээр тэр айлуудын оруулсан хөрөнгө, тэр мод бутыг ерөөсөө нөхөн олговрын тухай хуулиар бол үнэлчихсэн шүү дээ. Тэгээд л цаашаа байхгүй шууд ингээд түрээд л хог хаягдал болгоод л, тэгээд л дээр нь иргэдээсээ асуухгүйгээр төлөвлөсөн барилгуудаа бариад явна аа л гэдэг. Ийм төлөвлөгөөтэй иргэний оролцоонд тулгуурлаж хийх юм бол тэрийгээ тойруулаад ийм дугуй хэлбэртэй үйлчилгээтэй цэцэрлэгт хүрээлэнтэй, дахиад цаашаагаа алслагдсан барилгууд нь нар тусах, нөгөө ургамал ногоо маань ургах ёстой шүү дээ тийм ээ? Тэгэнгүүт нар руу харсан хэсгүүдээсээ барилга нь ингэж өндөр болдог гээд урд талаасаа 3 давхраас авхуулаад бид 10, 16 давхар болтол нь төлөвлөөд, ийм дугариг ингээд шаталсан барилгууд төлөвлөх ч юм уу тийм ээ? Ингээд барилгын хийц дизайн дээрээс нь яг тэр бодит, өнөөдөр бүтээчихсэн хөрөнгийг яаж үнэ цэнтэйгээр авч хадгалах вэ гэдэг юмыг зурж, зохион байгуулж% төлөвлөгөөнд тусгаж болох юм байна аа гэдгийг олж харсан. Тэгэхээр 1 талаасаа иргэд өөрсдөө оршин суугаа газраа яаж зохион байгуулах вэ гэдэг дээр яг бодитоор оролцох бололцоотой. Ингэж оролцох юм бол аль аль талдаа ээлтэй. Тэгээд Улаанбаатар хотын утааг бууруулах ч гэдэг юм уу хөрсний бохирдлоос сэргийлэх, тэр бүх зайлшгүй гээд байгаа нийгмийн хэрэгцээг хангасан нэг талдаа, нөгөө талаар болохоор тэнд оршин сууж байгаа иргэдэд өөрсдөд нь ээлтэй төлөвлөлт хийж болох нь ээ.

 Д.Эрдэнэчимэг: Гэтэл бодит байдал ямар байна вэ гэхээр зэрэг төлөвлөлтийг төр өөрөө дангаараа хийгээд байна. Аль хэдийн одоо шийдэл зураг төслөө гаргачихаад гаргасан зураг төслөө танилцуулах хэмжээнд иргэдийн оролцоог хангаад байна аа гэс гэж ойлгож болох уу?

 Б.Нямжав: Тийм. Ер нь бол нөгөө шахсан зураг төслүүдийг шууд энэ ийм юм барих гэж байна. Одоо та нар энд зориулаад газраа чөлөөлөх үү, үгүй юү? Ийм барилга барихыг зөвшөөрөх үү, үгүй юү гээд зөвхөн нөгөө нэг Yes, No гэдэг асуулт тавьж, төр тийм л хариулт авах оролцоогоор л бид иргэдээсээ асуучихсан шүү дээ, оролцоог нь хангачихсан шүү дээ гэдэг.

 Д.Эрдэнэчимэг: Та бүхэн БЗД-т иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор өөрсдөө судалгаагаа хийгээд, өөрсдөө төлөвлөлтөө санал болгоод, тэр нь эргээд хотын нөгөө нэг хэсэгчилсэн төлөвлөгөөтэй яг уялдсан байдлаар зохион байгуулаад ингээд амьдрах орчноо дахин зохион байгуулах гээд үзсэн байна. Гэвч энэ маань төдийлөн амжилттай буюу бүрэн хэрэгжиж  чадаагүй өдий болтол ингээд явж байна тийм ээ? Яг энэнд тулгараад байгаа гол бэрхшээл нь хууль эрх зүйн орчин талаасаа эсвэл одоо төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт байдаг юм уу? Энэ талаасаа тулгамдаад байгаа тэр гол бэрхшээл нь юу байна?

 Б.Нямжав: Бидэнд тулгамдаж байгаа хамгийн гол бэрхшээл юу байна гэхээр төр ерөөсөө иргэний оролцоо гэдгийг ойлгодоггүй 1-д. 2-т гэвэл хүний эрх яг юу байх ёстой юм ерөөсөө мэддэггүй. Тэнд ажиллаж байгаа хүмүүс нь ч тэр шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь ч тэр. 3 дахь том бэрхшээл нь юу байна гэхээр авлига байдаг байж магадгүй. Надад ямар ашигтай вэ гэдэг нүдээр хараад байна шүү дээ. Тэгээд мэдээж иргэний оролцоонд тулгуурласан төсөл бол ашигтай байна, төрд ашигтай байна гэж бол байхгүй. Гэхдээ ашигтай байлгах хувилбар бол бас байгаа байхгүй юу. Манай төслийнхөн анх маш олон хувилбаруудыг гаргаж ярьж байсан. Жишээлбэл манайх ингээд 9 га газар байлаа гэж бодоход яг айл болгоны өмчлөлийн газар нь гэвэл 1, 6,8 га орчим ч гэдэг юм уу. Тэгвэл цаана нь бүхэл бүтэн 3,2 га газар илүү байж байх жишээтэй. Тэгвэл тэр 3,2 га газар ингээд гудамж хоорондын бүх зай нийлээд тэр төрийн өмчийн газрыг яаж одоо төр өөрөө өөртөө ашигтайгаар, менежменттэйгээр захиран зарцуулаад, 3 талт хэлцлийн нэг талын хэлцэл нь өөрөө хариуцлагаа ч хүлээдэг, дээрээс нь авах ёстой юмаа ч авдаг, ажлаа ч хийдэг болох вэ гэдэг энэ зохицуулалтыг хийж өгөх юм бол бас явах боломжтой юм аа. Тэгээд энэ тухайгаа бас хэд хэдэн Засаг дарга нарт, албан бичгээр, яаманд хүргүүлж л байсан түүх бол бий. Гэхдээ энд огт хариу ирж байгаагүй. Энэ талаар ярилцахыг хүссэн тохиолдол бол байхгүй л дээ. Бас нэг чухал зүйл юу байна гэхээр нөгөө УИХ-аас гаргасан том өндөр орон сууцын хорооллын хэсгүүдээс гадна одоо энэ хотын захын хэсгүүд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хашаандаа сайхан амьдаръя гээд та түрүүн хэлж байсан. Тэгэхээр би болохоороо хашаандаа сайхан амьдаръя гэдэг. Би энэ зүйлийг бол нэг их тийм таашаадаггүй юм. Яагаад гэвэл нөгөө хотжилт гэдэг чинь өөрөө яаж байна вэ гэхээр хамтын оролцоотой байж байж, тэгж байж нөгөө улам цаашаа хөгжих ёстой гэж боддог л доо. Яагаад гэвэл тэнд иргэд амьдарна, тэнд амьдрал буцална. Янз бүрийн асуудлууд байна, хүүхдүүд байна, хөгшид байна, энэ хөгжлийн тусгай хэрэгцээтэй иргэд байна. Ингээд Соёлын үйлчилгээгээ авах ёстой, төрийн үйлчилгээгээ авах ёстой гээд л байна.

 Д.Эрдэнэчимэг: Тэгвэл тэр газрыг яаж бид төрөөсөө буцаагаад үйлчилгээгээ авах юмаа нэхэх оролцоогоо хангах вэ?

 Б.Нямжав: Тэгж авахын тулд бид яах ёстой вэ гэхээр нөгөө хашаа хашаандаа зарим айл чинь 300м2-тай, зарим нь 500, зарим нь 700 гээд л янз бүр байна шүү дээ. Тэгвэл яаж энийг зөв зохион байгуулалттай болгох вэ? Төр тэртээ тэргүй гадна шугам сүлжээ ч гэдэг юм уу, хуулиар татаж өгөх үүрэгтэй яваад байгаа. Тэгэхээр тэрийг бид яаж ашиглах ёстой юм? Одоо өөрсдийнхөө амьдрах орчныг сайжруулахын тулд яаж ашиглах ёстой вэ гээд тэр оролцоог нь бид идэвхжүүлж өгөх ёстой байхгүй юу? Мотивац өгөх юм бол иргэдэд за 400, 400м2 үлдээе. Үлдээгээд энэ дээр чинь бид яг нэг гоё загварын хэд хэдэн хувилбартай барилга санал болгож болно. За ингээд барилга санал болгоод, за одоо та нар энийгээ ингээд гадна шугам сүлжээ бүх юманд холбоход бэлэн болчихжээ гээд. Энэ дээр мэдээж хамгийн чухал зохицуулалт юу байна гэхээр төрөөс дэмжлэг үзүүлсэн эко зээлүүд, ногоон зээлүүдийг ашиглах банкны салбартайгаа уялдах гээд маш олон зохицуулалт, эдийн засгийн бусад хөшүүрэг, тэр боломжууд санхүүгийн дэмжлэгүүдийг нь гаргаж өгөх юм бол хашаандаа сайхан амьдаръя төслөөр бүх юмаа шийдээд, чадаад яваад байгаа хүмүүсийн хувьд бол энэ нь бүр барилгаа ч нэг их гоё сайжруулчихна, дэмжлэгтэйгээр сайжруулчихаас гадна хүүхдээ сургуульд явуулах газраа өөрсдөө дундаасаа хувиа нийлүүлээд гаргаад өгчихнө. Тэгээд амьдрах орчноо сайжруулж болж байгаа байхгүй юу.

 Д.Эрдэнэчимэг: Тэгэхээр төлөвлөлтийн үйл явцад бүр эхнээс нь иргэдийг оролцуулна гэхээр хууль эрх зүйн орчин байхгүйдээ болоод байна уу эсвэл байгаа мөртөө хэрэгжихгүй байна уу? ННФ-аас хийсэн судалгаагаар бол төлөвлөлтийн үйл явцыг хуулиар нарийн зохицуулчихсан байдаг. Ялангуяа Захиргааны ерөнхий хуульд заасан төлөвлөлт гээд бүр бүхэл бүтэн бүлэг байгаа тийм ээ?. Тэр бүлэгт гол агуулга нь бүр зураг төсөл хийхээс өмнө ийм шийдэл гаргачихлаа, үүнийг зөвшөөрч байна уу гэж асуух биш зураг төслөө иргэдтэйгээ хамтарч хийх ийм зохицуулалт байгаад байгаа юм. Яг энэ одоо хуулийн жинхэнэ байгууллагаар хэрэгжээд иргэдийн оролцоог хангаад явсан ийм туршлага ч гэдэг юм уу, жишиг Улаанбаатар хотод эсвэл Монгол Улсад байгаа болов уу?

 Б.Нямжав: Яг ийм жишиг Монгол Улсад байхгүй л гэж боддог юм. Яах вэ зүгээр оролдлого нь бол байна. Манайх хийх гэж үзээд тэгээд чадаагүй. Ер нь бол яг санасандаа хүрч чадаагүй. Гэхдээ 30% тай. Ямар ч байсан 30, 40%-тай гэж бол би боддог. Үүнийг улам сайн болгох арга замууд бол байна. Монгол хүмүүсийн хамгийн сайхан юм нь зөв мэдээлэл өгөөд, зөв чиглүүлэг өгөхөөр маш хурдан ойлгодог байхгүй юу. Маш хурдан ойлгоод тэгвэл ингэчихье гээд, жишээлбэл Улаанбаатар хотод яг энэ дахин төлөвлөлтийн жишиг дээр би яг тоолсон 30- 42 хоногийн дотор 60 айл нэг зэрэг газраа чөлөөлөөд, барилгажуулах төсөлд газраа өгсөн түүх бол би байхгүй л гэж боддог. Тэгэхээр энд юу байна гэхээр манай төслийн онцлог нь иргэд энд маш хурдацтай бүтээн байгуулалт явах ёстой гэдгийг ойлгож байна. Дэмжиж байна. Дээрээс нь миний ая тухтай амьдрах орчин үнэхээр сайхан болох гэж байгаа юм байга шүү. Би энэнд саад болохгүй байх ёстой гэдэг итгэл өөрсдөө оролцож байгаа болохоор илүү төрдөг. Тэгээд манайд одоо хэрэгжүүлж байгаа төслийн бас нэг чухал амин сүнс нь юу байдаг вэ гэхээр хашаандаа байгаа бусад айл өрхүүдийн асуудлыг давхар шийддэг. Одоо дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөх ажил дээр бол зөвхөн өмчийн эзэнтэй харилцаж байна шүү дээ хуулийн зохицуулалт нь. Тэгэхээр энэ юу байна гэхээр маш сайн ойлголцол маш сайн зөвшилцөл байхгүй юу. Энийг угаасаа аль ч шатад аль ч үйл ажиллагаанд ашиглаж чадах юм бол одоо нөгөө нүүхгүй байгаа шуналтай иргэн, аймаар их юм нэхдэг, гүрийчихсэн хүмүүс гэдэг ойлголт харьцангуй багасаад байхгүй болчихно гэж боддог.

 Д.Эрдэнэчимэг: Төлөвлөлтийн үйл явцтай холбоотой маш олон бусад хууль тогтоомжууд байгаа. Тэр хууль тогтоомжуудын хооронд зөрчил үүсгэх ч гэдэг юм уу, хийдэл гаргах ч гэдэг юм уу тийм асуудлууд байдаг байх тийм ээ?

 Б.Нямжав: Тийм. Ер нь бол байгаа. Мэдээж нөгөө Захиргааны ерөнхий хуульд нэлээн сайн тодорхойлсон байгаа. Тэгэхээр яг энэ хэрэгжүүлэх процесс дээр Захиргааны ерөнхий хуулийг авч хэрэглэж байгаа тохиолдол бараг алга байна. Яг энэ төлөвлөлтийн үе шат, тэр тусмаа яг энэ нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэж, газар чөлөөлөхтэй холбоотой, дээрээс нь бусад төрлийн газар чөлөөлөхтэй холбоотой. Бид нарын зүгээс яг юу гэж хараад байгаа юм гэхээр нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслээд газар чөлөөлөх энэ асуудал бол зайлшгүй Захиргааны ерөнхий хуулийг бол барих ёстой гэж боддог. Угаасаа тэнд бүүр нарийн зохицуулалтыг нь хийгээд өгчихсөн байна. Оролцоог нь яаж хангах юм, сонсголоо яаж хийх юм. Ингээд саналаа яаж авах юм гээд. Тэгэхээр амьдрал дээр бол яаж байна вэ гэхээр нөгөө хэрэгжилтийн процесс нь хийгдэхгүй байна. Эрх зүйн зохицуулалт Монголд байна уу гэвэл байна аа. Авч ашиглаж болж байна уу, болж байна аа. Гэтэл нөгөө төслийн бэлтгэл үе шатан дээр юу хийх ёстой вэ гэхээр төсөл хэрэгжүүлэгч буюу сонирхож байгаа ААНБ нь иргэдтэйгээ төлөвлөлтөө хамт хийгээд явна аа гэсэн боловч дараагийн шатад нь иргэний төлөөллийн байгууллагыг нь байгуулна аа гэдэг ийм заалтууд байгаад байна. Гэтэл шийдвэр гаргах үе шат, бэлтгэл үе шат 2-ын хоорондын зөрөөтэй зохицуулалтууд бас харагдаад байдаг л даа. Тэгэхээр хууль бол байна уу байна. Ашиглаж болохоор байна. Хамгийн гол нь бид энийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага, агентлагуудын ойлголт, хандлага, мэдрэмж, дээрээс нь иргэдэд хүний эрхэд ээлтэйгээр сонгох олон боломжууд, тэрийг ерөөсөө олгохгүй байгаад л асуудал байгаа юм. Өмнөх хууль бол бас харьцангуй гайгүй шүү дээ. Газрыг хэсэгчлэн худалдахаар ч гэдэг юм уу, эс үгүй бол талыг нь газраар, талыг нь орон сууцаар гээд энэ хувилбаруудыг хольж хэрэглэж болно ч гэдэг юм уу зохицуулалттай байсан бол одоо Орон сууцжуулах тухай хууль дээр бол тэр хувилбарууд нь бүрхэг. Тэгээд тэрийг хольж хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй. Бас өгч байгаа нь болохоороо үнэлгээг хүлээн зөвшөөрөх, үнэлгээнд таарсан хугацаа зааж өгсөн байх жишээтэй тийм ээ. Тэгэхээр яг энэ давхар хэрэглэгдэж байгаа хувилбарт хүний эрхийг хохироочих ч юм уу, тийм хандлагууд бол бас харагдаад байна.

 Д.Эрдэнэчимэг: Тэгэхээр яг тухайн газрын төлөвлөлтөд иргэдийг оролцуулахаас гадна бас түүнийг зохицуулж байгаа хууль эрх орчныг бий болгоход олон нийтийн өргөн дэлгэр хэлэлцүүлэгтэй байх нь зүйтэй юм байна гэж бас би таны сүүлийн ярианаас ойлголоо. Тэгээд сүүлийн үед Улаанбаатар хотод эрчимтэй өрнөж байгаа хот дахин төлөвлөлтийг иргэд, олон нийтэд ялангуяа тухайн газар амьдарч байгаа иргэд болон Улаанбаатар хотын нийт иргэдэд аль алинд нь ээлтэйгээр зохион байгуулах боломж байгаад байна аа. Ингэж зохион байгуулах бодит шийдлийг иргэдийн оролцоотойгоор шийдэж үзэх гээд оролдож байгаа шийдлийг та сая танилцууллаа. Үнэтэй туршлагаасаа бидэнд танилцуулсан, хуваалцсан танд маш их талархал илэрхийлье. Энэ дугаараар бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа.

Б.Нямжав: За баярлалаа.

 

Төгсгөл: Хөгжим