Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал - Форум podcast 6

A- A A+
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал - Форум podcast 6

Нээлттэй Нийгэм Форумаас бэлтгэн хүргэдэг подкастын энэ удаагийн дугаараар эрдэс баялгийн салбарт голлох шийдвэрүүдийг гаргадаг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдлын асуудлаар ярилцлаа. Зочноор Уул уурхайн эрх зүй судлалын сан ТББ-ын судлаач М.Дагва, Г.Сурахбаяр нар уригдсан юм. Энэхүү сан нь оны өмнөхөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдалд дүн шинжилгээ хийж https://forum.mn/product/434853, үр дүнгээ танилцуулан хэлэлцүүлсэн юм. 

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал Podcast 6 - Текст (Чимэгэ ашиглав.)

Эхлэл: Хөгжим

ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг: За сайн байцгаана уу? ННФ-аас бэлтгэн хүргэдэг энэ удаагийнхаа ярилцлагаар бид эрдэс баялгийн салбарт хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдлын талаар ярилцах гэж байна. Студид маань зочноор Уул уурхайн эрх зүй судлалын сангийн судлаач, доктор М.Дагва, судлаач, Уул уурхайн бас эрх зүй судлалын сангийн судлаач Г.Сурахбаяр нар хүрэлцэн ирээд байна аа. Энэ байгууллага нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдалтай холбоотой бодлогын дүн шинжилгээ хийж, өнөөдөр талуудаар хэлэлцүүлж, танилцуулаад байна. Би эхнийхээ асуултыг Дагвад тавья гэж бодож байна. Үүний өмнө эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг би яагаад хамгийн чухал институтийн нэг гэж бодож байгаа вэ гэхээр хэрвээ барилгаар бол нэг барилгын суурь, зураг төслийг баталдаг шиг хамгийн чухал шийдвэрүүдийг баталдаг. Магадгүй тусгай зөвшөөрөл олгосны дараа уурхайн салбарт тухайн төслийн хамгийн суурь шийдвэрүүд болох хайгуулын үр дүнгийн тайланг нь батлаад улсын нөөцөд бүртгэж авах уу үгүй юү гэдгээ шийдчихэж байна. За ТЭЗҮ бол хамгийн чухал  барилгын суурь гэдэг шиг чухал бичиг баримт байна. Өөрөөр хэлэх юм бол ТЭЗҮ зөв сайн төсөл батлагдаж байж тухайн төсөл амжилттай хэрэгжих үү, эдийн засгийн үр өгөөжтэй байх уу, нөгөө талаар байгаль, нийгмийн хувьд тэр сөрөг нөлөөгөө хамгийн бага түвшинд барьж чадах уу гэдэг ийм асуудал шийдэх гээд байна. Тэгэхээр эхний асуулт маань Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд юу доголдоод байдаг юм бэ? Яагаад энд ил тод байдал чухал байдаг юм бэ? Яг практик дээр ямар асуудлууд гараад, тэр нь өөрөө энэ уул уурхайн салбарын хөгжил ч гэдэг юм уу юунд саад болдог вэ?

Уул уурхайн эрх зүй судлалын сан ТББ-ын судлаач, ШУТИС-ийн ахлах багш М.Дагва: Эцсийн үр дүнгээр нь л хэмжих байх л даа. Монголын бүх уурхайн төсөл их тийм сайн хэрэгжиж байна уу ч гэдэг юм уу, уурхай дагаад болж байгаа сайн зүйлийн дэргэд дагаж явдаг саар зүйлүүд байна ч гэдэг юм уу. Тэгээд тэд нартай нь холбогдоод хүмүүс ингээд одоо голын адагт нэг булингартай байгаа бол дээшээ нь хөөж яваад хаана булингар үүсээд байгааг хайх гээд байна шүү дээ тийм ээ. Яг тэгээд явах юм бол мэдээж хүүе ээ эдний энэ ТЭЗҮ байгаль орчны үнэлгээ ч гэдэг юм уу янз бүрийн юмнууд нөөцийн тайлан энэ тэр нь яагаад хийгдчихсэн юм, ер нь үүн дотор нь ямар асуудал байсан юм, энэ асуудлуудаа тэндээ тусгасан юм уу, тусгаагүй юм уу гэдэг рүү л очих байх л даа. Тэр утгаараа мэдээж эцсийн үр дүнгээр нь энэ Эрдэс баялгийн зөвлөлөөс гарч байгаа бичиг баримтууд ер нь сайн шүүгдэж гардаг юм уу, энэ чинь шүүдэг байгууллага нь байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр шүүлтэд нь одоо ганц хүн суугаад шүүж болохооргүй. Уурхай гэдэг чинь өөрөө их олон юмыг хамардаг тийм ээ. Газар доор байгаа нөөцийн асуудал гаргаж ирэх технологийн асуудал, гаргаж ирээд боловсруулах асуудал тэрэнтэй холбоотой дэд бүтцийн асуудал ч гэдэг юм уу маш олон юм ордог учраас олон мэргэжлийн хүмүүс тал талаас нь харах ёстой байдаг учраас зөвлөж шийддэг олон хүн оролцож шийддэг ийм механизм бол байгаад байна. Тэгээд энэ механизм одоо доголддог бололтой юм байна тийм үү? Тэгээд тэр доголдол нь хаана байгаад байгааг нь хардаг. Одоо ард түмэн мэдэх эрхийнхээ түвшинд харах боломж байна уу, байхгүй юу гэдэг асуудал л ер нь явж явж өнөөдрийн бид нар ярих гол сэдэв болчхоод байна л даа. Тэгээд мэдээж аягүй олон юмыг ярина. Тэгээд хэдүүлээ хуваагаад л ярья.

Д.Эрдэнэчимэг: За дараагийнхаа асуултыг яг судалгаа руугаа нь чиглүүлээд Г.Сурахбаяр судлаачаас асууя гэж бодож байна. Тэгэхээр танай судалгаагаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдлыг хангахтай холбоотой эрх зүйн орчин хангалттай биш байна аа гээд гарчихлаа. Нөгөө талаар практик дээр бас яг ил тод байдлыг хангаж байгаа байдал нь олон улсын стандарт болон ер нь нийтлэг жишиг хандлагад нийцэхгүй байна шүү, дутуу байна шүү, хаалттай байна шүү гээд дүгнэлт гаргачихлаа. Тэгэхээр эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг яг мэргэжлийн зөвлөлийнхөө ил тод байдал руу буулгаад харах юм бол олон улсын жишгийг та нар бас харсан шүү дээ тийм ээ? Судалгаан дээрээ яг юугаараа олон улсын жишигтэй нийцэхгүй, юугаараа сул талтай байна гэж дүгнэсэн бэ? Ер нь өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт оролцсон улсуудын байр суурь илэрхийлж байгаа тэр дуу хоолойг сонсоход Эрдэс баялгийн зөвлөл маань өөрөө үйл ажиллагаагаа хэр оновчтой хөтөлж чиглүүлж явж байна вэ?

Эрдэс баялгийн эрх зүй судлаач, МУИС-ийн ХЗС-ийн докторант Г.Сурахбаяр: Сая өөрөөр хэлбэл нөгөө Дагва судлаачийн хэлдгээр ер нь үр дүнтэй нь холбосон ийм өнцгөөс ярьж байна л даа. Тэгээд тэрийг эргүүлээд бодоод ингээд сууж байхад өөрөөр хэлбэл бид нарын судалгааны сэдэв буюу ер нь ил тод байдал нь бол хангалтгүй байна аа. Сая таны яриад, асуугаад байгаагаар бүр хууль тогтоомж нь тодорхой хэмжээгээр зохицуулсан ч бай эс зохицуулсан ч бай ер нь энэ Эрдэс баялгийн зөвлөл гэдэг байгууллагын ил тод байдал үнэхээр маш хангалтгүй байна шүү гэдэг ийм нэг өнцөг зөвхөн одоо бидний судалгаагаар тодорхой байдлаар судлагдсанаас гадна ер нь манай нийгэм өөрөө энийг тодорхой байдлаар ажигласан юм болов уу. Ажиглагдсан ийм нөхцөл байдал асуудал болсон юм болов уу гэдэг ийм нэг бодол бол төрж байна. Асуудлыг илүү гүн гүнзгий сайн ойлгоё гэвэл бид ер нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл юу вэ гэдгээс эхлээд асуудлыг хөөх шаардлага бол байгаа. Тэгэхээр энэ чинь өөрөө шинжээчдийн асуудлыг оролцуулж байгаа юм. Тэгэхээр шинжээч гэдэг нь хэн байна вэ? Хаанаас томилогддог юм, ямар ур чадвартай хүн бэ? Нөгөө талд нь бүтэц бүрэлдэхүүн тийм ээ? За ингээд маш олон асуудал хөвөрч энэ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэдэг байгууллагын хүрээнд үйл ажиллагааг нь сайжруулъя аа, ил тод байдлыг нь хангая аа гэвэл ингээд олон асуудал яригдах ёстой юм байна. Өөрөөр хэлбэл ер нь голын эх бол өөрөө Үндсэн хууль. Тэр үндсэн хуулийн тэр 6.1, 6.2 гээд хүмүүс байнга эш татдаг нөгөө талаар улиг болчихсон юм шиг заалт боловч энэ заалтуудад эрдэс баялгийн салбарын суурь зарчмууд тусгагдчихаад байгаа юм аа. Энэ их нарийн асуудал юм аа. Энийг голын эхнээс нь хөөж ойлгоод тэгээд тухайлах юм бол одоо энэ салбарын институц байгууллагуудын нэг болох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээр авчраад давхарлаад буулгавал ер нь ямар ач холбогдолтой, ямар чиг үүрэгтэй, ямар процесс, процедураар үйл ажиллагаа нь дамжиж явах ёстой, цаашлаад бид нарын яриад байгаа энэ ил тод байдал гэдэг нь хэрхэн яаж хангагдах ёстой вэ гэдэг нэг ийм асуудал. За нөгөө талд нь эрдэс баялгийн салбар улам бүүр төгөлдөржиж, цаашид тууштай хөгжихийн тулд ерөөсөө баримтлах суурь 4, 5 зарчмуудынх нь нэг нүүр энэ ил тод байдал. Бид үүнийг ингээд их өнгөцхөн гэдэг юм уу практик талдаа аягүй олон улсын юм учраас бидэнд заавал байх ёстой юу үгүй юу гэдэг ийм өнцгөөр ингээд өнгөцхөн хандаж ирсэн манай ийм практик байна. Тэгэхээр, үгүй ээ, энэ бол ерөөсөө үндсэн хуулийн шаардлага, ард иргэдийн одоо хүсэл эрмэлзэл энэ ил тод байдлыг байнга өдөр тутам тогтвортой байдлаар хангах нь энэ салбарын хийгээд зөвхөн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа улам бүр төгөлдөршихөд их хувь нэмэртэй болох юм аа гэдэг ийм санааг бас тодруулаад хэлчихье гэж бодож байна. За олон улстай харьцуулаад харахад мэдээж хөгжсөн хийгээд хөгжөөгүй орнуудын ялгаа байна. Ер нь бол хөгжил өөрөө хаана сайн туршлага байна? Хаана одоо шинэлэг инновацлаг механизм хэрэгжиж байна? Бид нар тэр голынхоо эхийг л дагаж явдаг нь олон улсын зүй тогтол. Тэгэхээр хөгжчихсөн орнуудын ижил төстэй байгууллагуудын ил тод байдлыг хангаж байгаа 2, 3 асуудал юу байна вэ гэхээр 1 дүгээрт хууль эрх зүйн орчин тодорхой байгаа. Ийм одоо судалгааны өнцөг харагдаж байна. За 2 дугаарт хууль эрх зүйн орчин дээр тулгуурласан засаглалын буюу институц бүтэц бас тодорхой байдлаар нэлээн ажиллаад байна. За 3 дугаарт 1 том юмыг одоо том гэж тодруулж хэлээд үлдээх асуудал юу байна вэ гэхээр ер нь ёс зүйн асуудал байна шүү. Хэдийгээр хууль эрх зүйн орчин бүрэн гүйцэд сайтар зохицуулагдаагүй хэдий ч засаглалын түвшин тодорхой байдлаар төгс төгөлдөр өөрийгөө жолоодоод явдаг орчин үеийн автомашин болоогүй хэдий ч энэний цаана энэ этик, ёс зүйтэй холбоотой асуудал байна аа. Тэгэхээр цаашид бид манай төрийнхөн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож байгаа түүний ил тодлол байдлыг хангахад оролцож байгаа хүмүүс маань энэ ёс зүйн асуудлыг ер нь өөрийнхөө кармаанд хийгээд яваад байх биш ажлынхаа ширээн дээр гаргаж хэрэгжүүлэх, хэрэглэх ийм одоо хэрэгсэл болжээ л гэж л бодогдож байна.

Д.Эрдэнэчимэг: За баярлалаа. Ёс зүйн асуудал ярьсантай холбоотойгоор миний дараагийн нэг асуулт үнэхээр чухал шийдвэр гаргадаг ийм төрийн нэг бүтэц юм бол энд одоо байгаа гишүүд болон бусад шинжээч нарын хараат бус байдал, мэргэшсэн байдал чухлаар яригдах байх. Тэгэхээр хараат бус мэргэшсэн байдлыг хангах хамгийн гол, одоо өвчнөөр бол эм гэж ярих юм бол ил тод байдал. Тэрний талаар бидний ярьж буй 2 дахь нэг механизм нь хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгүүд гаргадаг. Тэгээд ер нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, шинжээч нар, ХОМ болон ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргадаг юм уу, гаргах шаардлагатай юу? Гаргадаг бол тэр нь ил тод байдаггүй. Өөр одоо ямар механизм байх вэ?

М.Дагва: За бид хэдийн жишээ маань бол энэ ашигт малтмалын салбарт хэрэглэж байгаа зөвлөлийн асуудал яригдаад байгаа юм тийм ээ? За энэ салбарын энэ зөвлөл яаж бүрддэг вэ гэхээр ЗГ-ын яг энэ эрдэс баялгийн салбар хариуцсан яам одоо тухайн үедээ УУХЯ ч гэдэг юм уу Эрдэс баялгийн яам. Одоо энэ 2024-өөс 2028 оны сонгуулийн цикл дээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, за үүний дэргэд байгуулагдаж байгаа салбар юм. Тэгээд эндээс бол энэ салбарыг бүрдүүлэхдээ төрийн албан хаагчдыг оруулж байна. Яамны мэргэжилтнүүд, яамны харьяанд ажиллаж байгаа агентлагийн мэргэжилтнүүд ч гэдэг юм уу тэ орж байна. Албан тушаалаараа орж байна. Нөгөө талд нь энэ салбарт одоо усны асуудал, одоо нүүрсний асуудал, хүдрийн асуудал ч гэдэг юм уу тэ баяжуулах үйлдвэрийн асуудал гээд их олон асуудал байгаа учраас тухай тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоодоос ч юм уу тэр салбарт ажиллаж байгаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдээс төлөөлөл орж бүрдэж байна. Тийм учраас энэ маань өөрөө ийм холимог бүрэлдэхүүнтэй. За энэ дотроо бол мэдээж төрийн албан хаагчид бол одоо төрийн албаны шугамаар хөрөнгө оруулгын мэдүүлэг гараад явж байгаа байх гэж бодож байна. Нөгөө бусад хүмүүс нь бол тийм юм гаргадаггүй байх гэж би бодож байна. Зүгээр ашиг сонирхлын зөрчлийн асуудал байгаа. Тэгэхээр жишээлэхэд ямар нэгэн ордын асуудал, ямар нэгэн компанийн хэрэгжүүлэх гэж байгаа уур уурхайн төслийн асуудал ороод ирэхэд за тэр төсөлтэй одоо ашиг сонирхлын зөрчил байгаа юу, байхгүй юу гэдгээ АТГ-аас боловсруулсан маягтын дагуу бөглөөд за би бол ашиг сонирхлын зөрчилтэй юм байна аа, би энэ асуудалд чинь орохгүй ээ, энэ дээр бол надад ашиг сонирхлын зөрчил байхгүй ээ гэдэг энэ механизмыг хэрэглэж байгаа гэж би ингэж ойлгож явдаг. Тэгэхээр энд бол одоо тэр механизм хангалттай юу хангалтгүй юу л гэх асуудал яригдах ёстой. Ил тод байна уу үгүй юү, зөрчлийн мэдүүлэг нь ил тод байвал тэр мэдүүлгүүдийг ил тод тавьж байгаа юу гэвэл үгүй тийм ээ. Тэрийг тавьчихвал бас сүүлд нь олон нийт хараад Өө энэ хуучин компанид ажиллаж байсан хүн дараа нь тэр компанийнхаа асуудал хэлэлцэгдэхэд ороод, илт одоо сонирхлын зөрчилтэй санал хэлж байсан юм байна. Дүгнэлт хэлж байсан юм байна ч гэдэг юм уу шүүх боломж олгож байгаа юу гэвэл одоогоор бас яг тийм практик бас байхгүй байж магадгүй тийм ээ? Зүгээр нэг юм нь энэ болгоныг Аан онлайн систем болгоод явж байгаа ажил бол УУЯ-н дээр явагдаж байгаа тэр системээр ороод бас харах нөхцөлийг нь бол шалгаж үзэх ёстой л гэж бодож байна.

Д.Эрдэнэчимэг: За сүүлийнхээ асуултыг би 2 зочиндоо хоёуланд нь тавья гэж бодож байна. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2020 оноос хойш одоо хүртэл үргэлжлээд явж байна тийм ээ? Төдийлөн бас урагштай явж чадахгүй л байна. Гэхдээ магадгүй шинэ парламент байгуулагдсаны дараа ирэх оны эхний улиралд бол нэлээн эрчимтэй явах байх гэж харж байгаа. Тэгээд 2020 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд гурван ч янзын хуулийн төслийг яамнаас танилцуулчихсан. Тэр болгон дээр нь судлаач нар хараад л санал шүүмж өгч байсан байх. Яг өнөөдрийн бид нарын хэлэлцүүлэгтэй холбоотой Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хараат бус байдал, үйл ажиллагааны үр дүн ил тод байдлыг хангах ч гэдэг юм уу ил тод байдлаас гадна үйл ажиллагааны бас нэлээн олон тогтолцооны өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа гээд өнөөдрийн хэлэлцүүлгээр хүмүүс ярилаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлүүд энэ хуулийн төслүүдэд тусгагдаж чадсан болов уу? Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм бас өөрчлөгдөх гээд ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа гэсэн. Энэ бүхэнтэй танилцаж амжив уу? За өөрөөр хэлбэл 2006 оноос хойш бараг одоо хориод жил ч байна уу тийм ээ? Энэ салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн асуудал яригдаад 3, 4 жил бол болж байна.

Г.Сурахбаяр: Яах вэ анзаарагдаж байгаа хийгээд анзаарах ёстой хэд хэдэн асуудал бодогддог юм. Ер нь 1 дүгээрт төр засаг зоригтойгоор шинэлэг инновацлаг байдлаар энэ салбарын хууль эрх зүйн орчныг хийж чадах уу гэдэг асуулт байна. Тэгэхээр би ер нь манай төр засагт өөрт нь хүсэл зориг хэр байгаа бол гэдэг дээр жаахан эргэлзэж байгаа. Нэг ийм байр суурь гэх үү бодол байна. За 2 дугаарт хэд хэдэн асуудлуудын дундаас ер нь нэг асуудал дээр ер нь тойрч ярилцаад тодорхой хэмжээний ойлголтыг бий болгоод энэ шинэчлэлд тусгах юу байна вэ гэхээр ер нь өөрөө Үндсэн хуульд тусгагдсан суурь зарчмуудыг бид нар энэ салбарын хууль эрх зүйн орчинд хэрхэн яаж тусгаж чадах вэ гэдэг дээр үнэхээр одоо нэн ялангуяа хууль тогтоох байгууллага болбол маш том хэмжээний анхаарал хандуулах цаг нь бол болсон. Яах вэ зүгээр хувь судлаачдын, байгууллагуудын өнцөг өнцгүүд байдаг. Үндсэн хуульд нийцсэн хууль нийцээгүй хууль. Тэгэхээр сайн муу нийлж сав дүүрнэ гэдэг шиг яагаад нийцээгүй байж болох тухай өмнөх үеийнхэн, өнөө үеийнхэн үүнийг яриад байсан юм бэ гэдэг нь одоо хууль тогтоогчдын заавал зайлшгүй анхаарах ёстой нэг ийм судалгааны сэдэв юм болов уу гэдгийг би нэг өнгөцхөн бас хэлэх нь зүйтэй юм болов уу гэж бодож байгаа юм. Нөгөө талаар аливаа хуулийг хийхэд янз янзын өнцгөөс л одоо улс төрчид гэдэг юм уу салбарынхны шүүмжлэлд өртөж байгаа юмнууд байна л даа. Тэгэхээр яах вэ? Нэг анхаарах ёстой асуудал нь салбарын институц байдлыг бид яаж бэхжүүлж, энэ хуулийн шинэчлэл дор хийх вэ гэдгийг анхаарах ёстой юм болов уу. Түүний нэг өнцөг нь өөрөөр энэ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэдэг байгууллага болоод байна. Тэгэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэдэг үнэхээр одоо бид нарын ойлгож байгаагаар хэн нэгнийг сундлаад гол гаргадаг биш хэн нэгнийг суулгаад гар гол гаргадаг ийм чухал чиг үүрэгтэй байгууллага гэж үзэж байгаа бол энэ хуулийн шинэчлэл, салбарын институт тогтолцоо нь хаана аваачиж хийх юм. Яамны дэргэд байх юм уу агентлагийн дэргэд байх уу. За одоо бусад талуудын оролцоог хэрхэн яаж хангах вэ гээд. Ингээд нэлээн одоо тал талаас нь дүгнэх асуудал бий. За ерөнхийд нь яах вэ зүгээр одоо дүгнээд гэх үү энэ хууль тогтоогч нар, салбарын оролцогч талуудад хэлэхэд энэ эрх зүйн шинэчлэлийг бид хийхдээ өнгөрсөн 30 жилд бий болсон алдааг засах гэж хийх үү, ирээдүйн  30 жилийн уурхай, түүнээс цааш хөгжих энэ салбарын хөгжлийг дэмжих гэж хийх үү гэдгийн дэнсийг олох шаардлага бол байна аа. Үндсэндээ бол 2006 оноос хойш өдий хүртэл хийгдсэн нэмэлт өөрчлөлтүүд бол дандаа болохгүйг засах гэж хийж ирсний үр дүнд өнөөдөр одоо яг хууль эрх зүйн орчин маань хэр өрсөлдөх чадвартай байна, хэр хэрэгжих боломжтой байна, салбарын харилцааг зохицуулж чадаж байна вэ гэдэг дээр судлаач нарын дунд нийгмийн зүгээс шүүмжлэлтэй байдаг тийм ээ? Тэгэхээр өнөөдөр бол тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байгаа нь Лицензийн хууль гэдэг нэрээсээ бид татгалзаж чадахгүй, нөгөө талд нь бид нарын ярьдаг энэ Уул уурхайн тухай хууль буюу энэ салбарын онцлог, мөчлөгтэй холбоотой техникийн зохицуулалтуудыг энэ дээр яаж хийх вэ гэдэг нэг ийм том бүлгийн асуудал байна. За нөгөө талд нь түрүүн би дурдаад өнгөрлөө. Ер нь энэ улс төрийн эр зориг мохчихсон энэ цаг үед бол яагаад ингэж байна вэ гэхээр нийгэм эдийн засгийн холбоотой энэ уул уурхайн салбар, эрдэс баялгийн салбараас бий болох энэ өгөөжийн асуудал байна аа. Тэгэхээр энэ нийгмийн асуудлуудыг хэрхэн яаж зохицуулах юм. Цаашлаад энэ Үндсэн хуульд сүүлд 2019 онд тусгагдсан зарим нэг зарчмын асуудал буюу үр өгөөжийг хэрхэн яаж тусгах вэ гэдэг дээр ер нь цогцоор нь харж байж хийх ёстой. Гэхдээ сүүлийн 3, 4 жил алдсан шиг энэ цаг хугацааг бид дахиад 4 жил бол хиймээргүй байна аа. Энэ хооронд улс эх орны хөгжил, дэлхий нийтийн хөгжил, за одоо салбарт бизнес эрхлэгчид хийгээд салбарын мэргэжилтнүүд бидний аж амьдралд нөлөөлж байгаа эерэг хийгээд сөрөг асуудлууд байна. Тэгэхээр энийг хууль тогтоогч нар соргогоор анхаарч, анзаарч л энэ хуулийн шинэчлэлийг хийгээсэй л гэсэн ийм л ерөнхий байр суурийг илэрхийлж болохоор байна даа.

М.Дагва: Би илүү деталь руу нь ярья. Мэргэжлийн зөвлөлийн хувьд нэг ийм яамны дэргэдэх зөвлөл гээд байгаад байдаг. За тэгээд миний түрүүний хэлдгээр төрөөс төлөөлөлтэй, мэргэжлийн холбоодоос төлөөлөлтэй энэ бүтэц нь өөрөө яг анх яаж аль өнцгөөс харж бодож олсон бүтэц юм бэ? За хэрвээ энэ ингээд одоо яам ажлаа нугалахын тулд, агентлаг ажлаа нугалахын тулд Сангийн яамны хардаг өнцөг ЗГ-ын хардаг өнцөг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хардаг өнцгүүдийг л бариад тэр шүүлтүүдийг хийдэг ийм зөвлөл байх юм уу, эсвэл Монгол Улсад энэ уул уурхайн салбар хариуцлагатай хөгжөөд олон нийтэд нээлттэй, энэ салбарын шийдвэрүүд гардаг, олон нийтийн эрх ашгийг давхар тэнд хараад сууж байдаг ийм зөвлөл байх юм уу гээд. Ингээд харвал энэ зөвлөлийн статус бүрэлдэхүүн, энийг томилдог процедур, энэнд хүмүүсийг сонгож оруулдаг процедур зэргийг өөрөөр харж болно. Тэгэхдээ тэрний яг тэр зарчим нь хаа нэг газар хуульд суух тухай асуудал. Тийм ээ тийм зарчмыг нь хуульд суулгачих юм бол тэрний дараа энийг яаж ажиллуулах вэ институцийнх нь хувьд энийг яаж ажиллуулах вэ гэдэг, яаж ашиг сонирхлоос ангид байлгах вэ тийм үү? Ашиг сонирхол гэдэг нь бизнесийн янз бүрийн ашиг сонирхлын тухай 1 дүгээр асуудал, 2 дугаарт тухайн үеийн улс төрийн, одоо нам тухайн үеийн эрх бие даасан байлгах вэ гэдэг асуудал ярих юм бол бүүр энэний томилгооны асуудал нь өөрөө их өөр болно тийм биз? Одоо ШЕЗ ч гэдэг юм уу ингээд нэг улс төрийн мөчлөг сөрж байгуулдаг зөвлөлийн хэмжээний статус яригддаг шүү дээ. Түүн шиг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэдэг нь бүр өөр статустай, сонгуулийн мөчлөгт автахааргүй хэмжээний зөвлөл байх хэрэгтэй юу хэрэггүй юу гэж яривал энэ бол маш том концепцын хэмжээний хэлэлцүүлэг болно. Ийм хэлэлцүүлэг хийчхээд тэндээс гарсан консенсусыг бариад Ашигт малтмалын хууль руу орвол энэ том реформ болно. За ийм реформ хийх эсэх нь бол одоогийн Их хурлын гишүүдийн ч юм уу одоо манай одоо эрх барьж байгаа хүмүүсийн хэмжээнд асуудал яаж хөндөгдөхөөс хамаарна. За тэгэхгүй гэж бодвол зүгээр процессын түвшинд энийг эрүүлжүүлье гэвэл 2 асуудал байна. Нэг дэх нь энэ шинжээч томилдог асуудал. Тэр зөвлөл нь бүрддэг асуудал. Дээр нь процесс, процедурын түвшинд илүү шударга болгох, хүнээс хамааралгүй явдаг болох, илүү онлайн болгох асуудал нэг талдаа байна. Нөгөө талд нь ер нь нарийндаа ярих юм бол энэ бол маш нарийн мэргэжлийн асуудал. Хэлэлцдэг зөвлөл их нарийн нарийн асуудал яригдана. Тэр нь бол мэргэжлийн түвшний одоо 10, 15 жил тэр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хоорондох ном хаялцааны тухай асуудал байгаа байхгүй юу. Энэ чинь маш нарийн асуудал. Энийг ард түмний мэдэх эрхтэй яаж нийцүүлэх юм гэвэл тэр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл маш нарийн энэ мэргэжлийн асуудлуудаа хэлэлцчихээд тэрийгээ хураангуйлаад нэг ийм ЭБМЗ-өөс гаргаж байгаа шийдвэр гээд одоо ийм зүйл дүгнэлт гэж байгаа юм. Дүгнэлтийг одоо агентлаг, яам, бусад газрууд руу гаргаж өгдөг л бүтэц шүү дээ. Зөвхөн ийм нэг дээшээ чиглэсэн бүтцээс гадна ард түмэн рүү чиглэсэн арай хялбаршуулсан, арай ойлгомжтой ийм юмнуудыг гаргадаг байх дээр нь одоо ард түмний эрх ашгийн төлөө үйлчилж байдаг оаудит ч байна уу бусад байгууллагууд үүн дээр бас тодорхой хэмжээнд анхаарлаа хандуулаад процессын хувьд зөв явж байна уу шийдвэрүүд нь алдаагүй гарч байна уу гэдгийг 2 жил тутам 3 жил тутам ч юм уу ард түмэнд тайлагнадаг байх ч юм уу иймэрхүү механизмуудыг оруулах асуудал бол арай илүү косметик сайжруулалтын асуудал. За ийм 2 түвшинд бол асуудал хөндөгдөхөөр байна гэж би ингэж харлаа.

Д.Эрдэнэчимэг: За баярлалаа. Энэ удаагийнхаа ярилцлагаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдлын талаар ярилцлаа. Судалгааны дүгнэлтийг базаад хэлэх юм бол энэ чухал зөвлөлийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчин хангалттай биш байна. Үүнийг дагаад практик дээр мэдээллийн хүртээмж ил тод байдал төдийлөн хангалттай биш байна аа. Үүнийг цаашаа сайжруулах нь зүйтэй гэдэг ийм дүгнэлтэд бол хүрчихсэн байгаа. Одоо эд өрнөж байгаа эрдэс баялгийн салбарт явж байгаа эрх зүйн энэ шинэчлэл энэ байдлыг засахад их чухал момент бид нарт юм байна. За тэгээд 2 судлаачийн маань сүүлд дүгнэж хэлсэн саналууд хуулийн төсөлд тусаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн засаглал ил тод байдлыг сайжруулах юм бол ямар өөрчлөлтүүд орох шаардлагатай вэ гэдэг дээр мэргэжлийн хүмүүсийн, судлаач бид нарын одоо байр суурь гэж ойлгож байна. За ингээд манай ярилцлагад орсон 2 судлаачдаа талархал илэрхийлье. Дараагийн дугаараар уулзталаа баяртай. Баярлалаа.

Судлаачид: Баярлалаа, баярлалаа.

Төгсгөл: Хөгжим