www.owc.org.mn
Төрийн Бус Байгууллагуудын Онлайн сүлжээг
ашиглах сургалтад урьж байна
Нээлттэй Нийгэм Форумаас Монголын Төрийн Бус Байгууллагуудын мэдээлэл түгээх, солилцох, үйл ажиллагааг хялбар бөгөөд шуурхай болгох зорилгоор www.owc.org.mn портал сайтыг шинэчилж ТББ-ууд мэдээ, санал, хэлэлцүүлэг, зарлал байрлуулах, холбогдох хууль дүрэм, судалгааны материалтай танилцах мөн тэдний вэб сайтыг нэг дор байрлуулсан ОНЛАЙН СҮЛЖЭЭ болгон өргөтгөөд байна. Өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аль ч ТББ уг сүлжээнд хамрагдах боломжтой.
Тэдгээр байгууллагууд www.owc.org.mn ОНЛАЙН СҮЛЖЭЭ–г бүрэн дүүрэн ашиглах, өөрийн вэб сайт, мэдээ мэдээллээ байрлуулах, шинэчлэхэд туслах цуврал сургалтыг Нээлттэй Нийгэм Форум 2006 оны 3 сараас эхлэн Монголын Хөгжлийн Гарц ТББ-ын “Гарц” сургалтын төвтэй хамтран явуулах тул сонирхсон ТББ-уудыг урьж байна.
Цуврал сургалт нь дараах 3 сэдвээр явагдана:
1. www.owc.org.mn порталыг ашиглах зааварчилга сургалт – 5 цаг
Нийт 160 ТББ оролцох боломжтой ба сургалтын төлбөрийг Нээлттэй Нийгэм Форум 100 хувь даана.
2. www.owc.org.mn портал дахь ТББ-ын Вэбийн санд байгаа Вэб сайтын агуулгыг шинэчилэхэд туслах сургалт – 20 цаг
Нийт 140 ТББ оролцох боломжтой ба сургалтын төлбөрийн 75 хувийг Нээлттэй Нийгэм Форум, 25 хувийг (ойролцоогоор 5000 төгрөг) сургалтад оролцогч ТББ төлнө.
3 Вэбсайт шинээр хийх сургалт – 48 цаг
Нийт 40 ТББ оролцох боломжтой ба сургалтын төлбөрийн 80 хувийг Нээлттэй Нийгэм Форум, 20 хувийг (ойролцоогоор 8500 төгрөг) сургалтад оролцогч ТББ төлнө.
Бүртгүүлсэн ТББ-уудтай ярилцан сургалтын хуваарийг гаргах нэг байгууллагаас зөвхөн нэг хүнийг тэтгэлэгт хамруулна. Хүн бүр өндөр хурдтай Интернэтийн сүлжээ бүхий компьютер ашиглан групп болж хичээллэнэ. Цуврал сургалтад хамрагдах хүсэлтэй ТББ 2006 оны 02 дугаар сарын 22 –ныг дуустал Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төвд саналаа ирүүлнэ үү.
Харилцах хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж- 5/1
Улаанбаатар -48, Монгол Улс
Teл: 976-11-313207 (Хөгжлийн Мэдээллийн Төв рүү холбогдох)
Фaкс: 976-11-324857
И-мэйл: [email protected]