Энэ удаагийн дугаараар "Шүүхийн индекс" судалгааны үр дүнг хэлэлцлээ. Ярилцлагад ННФ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, социологич, судлаач Д.Аюуш, "Оюуны инноваци" төвийн Гүйцэтгэх захирал П.Баттулга нар оролцов.
Тэд шүүхийн индексийн тоон үзүүлэлтийн ач холбогдол, олон нийтийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлс болон шүүхийн захиргааны статистик мэдээлэлд суурилсан үнэлгээний онцлогийг тайлбарласан юм. Мөн индексийн онооноос анхаарал татсан үзүүлэлтүүд, шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, иргэдийн итгэлийг үнэлэх аргачлалыг хөндөхийн зэрэгцээ цаашид судалгааны оролцоог өргөжүүлэх болон 2027 оны шүүхийн индексийн судалгаанд анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


