2026 оны бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт өндөрлөлөө

A- A A+
2026 оны бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт өндөрлөлөө

Нээлттэй Нийгэм Форум нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ.

Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангах зорилгоор эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын чиглэлээр, мөн сайн засаглалыг бэхжүүлэх болон шударга ёсны салбарын байгууллагуудын дотоод ардчилал, хариуцлагын тогтолцоог үнэлэх чиглэлээр бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 24-өөс 5 дугаар сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд нээлттэй зарласан билээ.

Тус сонгон шалгаруулалтад нийт 70 орчим судалгааны санал ирснээс салбар бүрийн хараат бус шинжээчдээс бүрдсэн үнэлгээний баг судалгааны төслүүдийг үнэлж, бодлогын судалгааны 24 төслийг шалгарууллаа.

Шийдвэр гаргах түвшинд хувь нэмэр оруулах бүтээлч санал, төсөл ирүүлсэн нийт судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага, ТББ-уудад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.