Хэлэлцүүлэгт урьж байна

A- A A+
Хэлэлцүүлэгт урьж байна

Нээлттэй Нийгэм Форумаас Бодлогын асуудал цувралынхаа ээлжит дугаарыг ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоо: ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, чанар, бүтээмжийн менежерийн томилгоо сэдвээр бэлтгэн нийтэллээ. 

ТӨК-ийн засаглалын нэг чухал шаардлага нь төрөөс хараат бусаар бизнесийн зарчмын дагуу бие даан ажиллах явдал билээ. Энэхүү хараат бус байдлыг хангахад ТӨК-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны томилгоо нэн чухал бөгөөд нэр дэвшигчдэд тавих шаардлага, томилгооны үйл явцыг нарийвчлан зохицуулж, ТУЗ-ийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах учиртай.

Энэхүү шинжилгээгээр улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-ыг сонгон авч, 2020-2024 онд хийгдсэн удирдах албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.  Энэ хугацаанд дээрх 3 компанид ТУЗ-ийн гишүүний томилгоо 10, гүйцэтгэх удирдлагын 7, Засгийн газрын БЭТ-ийн 1, чанар, бүтээмжийн менежерийн 9 томилгоо тус тус хийгдсэн байна. Ингэхдээ ТУЗ-ийн хараат бус гишүүдийн томилгоонд сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан бол бусад нь огт сонгон шалгаруулалтгүй явагджээ. 

Уг ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоонд хийсэн шинжилгээний тайланг судлаач Д.Тэгшбаяр 6 дугаар сарын 4-ний өдөр ННФ-ын хурлын танхимд танилцуулж, хэлэлцүүлнэ.