Хөрөнгө оруулалтын төслийн мэдээллийн самбарын стандарттай танилцана уу

A- A A+
Хөрөнгө оруулалтын төслийн мэдээллийн самбарын стандарттай танилцана уу

Нээлттэй Нийгэм Форум Сангийн яам болон Авлигатай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулах ажлын хүрээнд "Улс, орон нутаг, гадаадын зээл, тусламжийн санхүүжилттэй бүтээн байгуулалтын ажлын мэдээллийн самбарын үндэсний стандарт" (MNS 7023:2023)-ыг танилцуулж байна. Үндэсний 7023 2023 стандартаар улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих инженерийн барилга байгууламжийн барилгын ажил, гадна тохижилтын ажил бусад бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч этгээд тухайн төсөл, арга хэмжээний ерөнхий мэдээллийг иргэдэд таниулах зорилготой мэдээлэл бүхий зурган самбар байршуулах үүрэгтэй юм. Инфографикаас дэлгэрүүлнэ үү.