card

Мэдээ

СИВИКУС олон улсын байгууллагаас гаргасан иргэний нийгмийн төлөв байдлын тайлан - 2023

СИВИКУС олон улсын байгууллагаас гаргасан иргэний нийгмийн төлөв байдлын тайлан - 2023

 Иргэд, иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх зорилго бүхий СИВИКУС олон улсын байгууллага сүүлийн 12 жилийн туршид дэлхий даяарх иргэний нийгмийн төлөв байдлыг тасралтгүй ажиглан, жил бүр үнэлгээний тайлан гаргаж байна. 2023 онд гаргасан “Тогтворгүй жилийн иргэний нийгмийн үйл ажиллагаа” тайландаа 2022 оны туршид дэлхийн 190 гаруй улсын иргэний нийгмийн орон зайд хийсэн ажиглалтын дүнг нэгтгэн, иргэний нийгмийн олсон амжилт, туулсан бэрхшээл, нээгдсэн боломж, анхааралдаа авах чиг хандлагыг тодорхойлж, нэн тулгамдсан арван асуудлаар зөвлөмж өгчээ.

Дэлгэрэнгүй

"Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, зохион байгуулалт" сэдэвт бодлогын шинжилгээний дүнг танилцууллаа

 Г.Давааням, Б.Тэлмэн нар  "Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, зохион байгуулалт" сэдэвт бодлогын шинжилгээ хийсэн бөгөөд, судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүллээ.

Дэлгэрэнгүй
Шинэ судалгаа танилцуулж байна

Шинэ судалгаа танилцуулж байна

Монгол Улсын төрийн гадаад өрийн судалгааг Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар "Сэргэлт Консалтинг Групп" ХХК-ийн судалгааны баг хийж гүйцэтгэн төрийн гадаад өрийн хэмжээ, түүний цаашдын төлөв байдлыг тооцоолж, өрийн тогтвортой байдалд хийсэн дүгнэлт, зөвлөмжөө өнөөдөр танилцуулж, хэлэлцүүллээ.

Дэлгэрэнгүй

"Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх ба хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хэлэлцүүлэгт судлаач М.Түвшинжаргал “Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн бүрэн эрх ба эрх мэдлийн хуваарилалт” сэдвээр, судлаач А.Бодьбилэг “Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн бүрэн эрх ба эрх мэдлийн хуваарилалт” сэдэвт илтгэл тус хэлэлцүүлснийг үзнэ үү. 

Дэлгэрэнгүй
Төсвийн зөвлөлөөс Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлтөд анхаарах асуудлыг хэлэлцлээ

Төсвийн зөвлөлөөс Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлтөд анхаарах асуудлыг хэлэлцлээ

Хэлэлцүүлгээс УИХ, Засгийн газарт хандан гаргасан санал, зөвлөмж гаргалаа.

Дэлгэрэнгүй

"Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл" хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүд

Сангийн яамнаас ирэх оны нэгдсэн төсвийн төслийг танилцууллаа

Дэлгэрэнгүй
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооноос дээрх санал шүүмжийг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжлахаас гадна тус хуулийн төсөлд мэргэжлийн дүгнэлт гарган танилцуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй
“Төсвийн гүйцэтгэл ба Тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдэвт судалгааны тайлан гарлаа

“Төсвийн гүйцэтгэл ба Тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдэвт судалгааны тайлан гарлаа

Энэхүү судалгаагаар тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 10 зорилтод нь хамааралтай 7 салбарын хувьд Монгол Улсын Засгийн газрын төсвийн зарлагын төлөвлөлт, гүйцэтгэлийн чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн байдлыг судаллаа. Монгол Улс хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчин, хүйсийн тэгш байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж зэрэг 6 салбарын хувьд тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхэд ихээхэн сорилттой тулгарч байна. Үүнд төсвийн төлөвлөлт ба гүйцэтгэлийн зөрүү нөлөөтэй байна. Энэ нь дээрх 7 салбарын төсвийн гүйцэтгэл нь төлөвлөгөөнөөс дутуу байгаагаас харагдана. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхгүй байх эрсдэл бүхий эдгээр 6 салбарын хувьд төсвийн гүйцэтгэлийг сайжруулах хэрэгтэй байна

Дэлгэрэнгүй
Тендерийн хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлаар хэлэлцлээ

Тендерийн хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлаар хэлэлцлээ

      Нээлттэй нийгэм форумаас энэ сарын 2-ны өдөр “Төрийн нууц ба тендер”  сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, төсвийн хөрөнгийн үр өгөөжтэй зарцуулалтын талаар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг судлаач, иргэний нийгмийн төлөөлөл болон сэтгүүлчдэд сонсгож, мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй
“Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нээлттэй Нийгэм Форум, Тунгаахуй өгөгдөл, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран уг өдрийг угтаж, “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн гүйцэтгэлийн судалгаа - EN

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн гүйцэтгэлийн судалгаа - EN

Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын гүйцэтгэл болон тус салбарын хувьд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн байдлыг авч үзлээ. Судалгаагаар эрүүл мэндийн салбарын төсвийн зарцуулалт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа нь харагдлаа. Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн 3 дахь зорилго буюу ”Эрүүл мэндийг дэмжих” зорилгын хэрэгжилтийг хангахад ихээхэн сорилт тулгарч байна. Иймд эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын гүйцэтгэл, удирдлагыг сайжруулах чиглэлээрх санал, зөвлөмжийг судлаачийн зүгээс гаргалаа. (Нийтлэлийн линк: https://internationalbudget.org/publications/examining-budget-credibility-in-mongolias-health-sector/)

Дэлгэрэнгүй