Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан 2005-2006
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас хэрэгжүүлж буй Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл, Өрсөлдөх Чадвар төсөл 2004 оны сүүлээс Дэлхийн Эдийн Засгийн Форумтай (ДЭЗФ) хамтран ажиллаж Монголын бизнесийн манлайлагчдын дунд судалгаа явуулсаны үр дүнд Монгол Улс анх удаа ДЭЗФ-ын Өсөлтийн Өрсөлдөх Чадварын индексийн 2005-2006 оны жагсаалтад багтсаж Индекст орсон нийт 117 орноос 96 дугаар байранд жагссан байна. Энэхүү судалгааны Монголын талаарх үр дүнг ЭЗБШӨЧ, Нээлттэй Нийгэм Форум болон ДЭЗФ хамтран 2005 оны 10 дугаар сард олон нийтэд танилцуулсан бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадварыг ижил төстэй улс орнуудтай харьцуулах боломж олгохын зэрэгцээ нэлээд хэдэн жилийн судалгааны үндсэн дээр тухайн улсын өрсөлдөх чадварын өсөлт, бууралт, тогтмол байдлын талаарх мэдээллийг бий болгох юм. Түүнчлэн энэхүү жагсаалт нь Монголын хувьд өрсөлдөх чадвараа тодорхойлох, улмаар сайжруулахын тулд хийх өөрчлөлтийг хэрэгжүүлэх эхлэлийн цэг болон ашиглагдах учиртай.
МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН 2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН, ҮР АШИГ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ДҮНГЭЭС
"Ашгийн төлөө бус салбарын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал" Харьцуулсан судалгааны тойм
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж буй байдалд хийсэн дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2018
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2018/PoliticalFinanceinMongolia_Eng.pdf
Түлхүүр үг: Political Finance in Mongolia Assessment and recommendations Catalina Uribe Burcher and Fernando Casal Bértoa Political