Өршөөлийн хуулиудад хийсэн дүн шинжилгээ
Өршөөлийн хуулиудад хийсэн дүн шинжилгээ
Өршөөлийн хууль тогтоомжийн үр нөлөөг судалснаар хууль тогтоогч, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийг судалгаанд суурилсан бодит мэдээлэл, түүнд тулгуурлан гаргасан оновчтой зөвлөмжөөр хангах, өршөөлийн хуулийн хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлох, хуулийн эерэг, сөрөг талыг харьцуулж сөрөг нөлөөллийг бууруулах арга, бодлогын хувилбарыг тодорхойлох ач холбогдолтой.
Өршөөлийн хуулийн төсөл, түүнийг хэлэлцэх ажиллагаа хаалттай явагддаг, харьцангуй богино хугацаанд батлагддаг нь олон нийт, судлаачид байр сууриа илэрхийлэх боломж хомс, батлагдсаны дараа элдэв хардлагыг дагуулж байдаг тул энэхүү хөндлөнгийн судалгаагаар өршөөлийн хуулийн эерэг, сөрөг талд хариулт өгөхүйц бодит мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх нь бодлого боловсруулагчид, судлаачид төдийгүй иргэний нийгмийн байгууллага, олон нийтэд чиглэсэн судалгааны ажил болно гэж үзэж байна.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл


