Хууль тогтоомжийн төслийн ил тод байдал ба олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт
2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай хуулиар олон нийтийн хэлэлцүүлгийг хуульчилж, хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд баримтлах зарчим, заавал хэрэгжих албан ёсны үе шат болгон баталгаажуулсан. Харин сүүлийн жилүүдэд энэхүү зарчим зөрчигдөх явдал газар авч, улмаар хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн хууль тогтоомжууд батлагдан гарах болсон нь шүүмжлэл дагуулах болов. Судалгааны дүнгээс харахад хуулийн төслийн нээлттэй байдалд тавих нарийвчилсан шалгуур байхгүйгээс хууль санаачлагч тус бүр өөр өөрийн цахим хуудсанд харилцан адилгүй байдлаар нийтэлж байна. Гэхдээ цахим орчинд байршуулсан хуулийн төсөл нь дийлэнх тохиолдолд татан авч нарийвчлан шинжлэх боломжгүй, бүрдэл дутуу буюу үзэл баримтлал, холбогдох тооцоо, судалгаа, дагалдах хуулийн төслийг ил тод болгохгүй байх дутагдал нийтлэг байна. Тэрчлэн олон нийтийн хэлэлцүүлгийг зөвхөн цахим хэлэлцүүлгээр хязгаарлан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудыг оновчтой тодорхойлж, тухайлсан хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагыг тэр бүр хэрэгжүүлдэггүй зэрэг асуудлыг энэхүү судалгаагаар илрүүлжээ. |
МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН 2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН, ҮР АШИГ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ДҮНГЭЭС
"Ашгийн төлөө бус салбарын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал" Харьцуулсан судалгааны тойм
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж №20
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж №20
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж буй байдалд хийсэн дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2018
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2018/PoliticalFinanceinMongolia_Eng.pdf
Түлхүүр үг: Political Finance in Mongolia Assessment and recommendations Catalina Uribe Burcher and Fernando Casal Bértoa Political