Сонгуулийн маргаан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь
Абстракт
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийг Үндсэн хуулийн реализм хандлагаар шинжилж, анх батлагдах үеийн улс төрийн зөвшлийн үр дүнд бий болсон “програмчилагдсан зөрчил” хэрхэн төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт- тэнцлийн тогтолцоонд доголдол үүсгэж ирснийг энэ өгүүлэл тайлбарлана. Нэг талаас хуулийн төслийг бичсэн хүмүүс, нөгөө талаас хэлэлцэж баталсан хүмүүсийн улс төрийн ашиг сонирхол ямагт зөрчилддөг, тэдгээрийн зөвшлийг хууль тусгадаг, тиймээс бүх хууль ямагт програмчилагдсан зөрчилтэй байдаг. Тэдгээр зөрчлийг 1) хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, 2) шүүхээс тайлбарлах гэсэн хоёр замаар шийдвэрлэдэг. Судалгаанд парламентын болон ерөнхийлөгчийн засгийг дэмжсэн хүчнүүдийн буулт-зөвшлөөс шалтгаалсан институц хоорондын зөрчил, Засгийн газрын тогтворгүй байдалд нөлөөлсөн сонгуулийн мөчлөгийн уялдаа, “зөвшилцөх” хэмээх ойлголтын тайлбарын маргаан зэрэг бодит улс төрийн динамикийг түүхэн жишээ, эрх зүйн өөрчлөлтийн үр нөлөөтэй холбон авч үзэв. 2000, 2019, 2022, 2023 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь эдгээр програмчилагдсан зөрчлийг шат дараатайгаар засч, Ерөнхий сайдыг томилох журам, итгэл үзүүлэх/эс үзүүлэх механизм, сонгуулийн мөчлөгийн асинхрончлол зэргээр дамжуулан гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэснийг өгүүлэл нотолж байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ч програмчилагдсан зөрчлийг засах гол арга зам байдгийг харуулна. Эцэст нь, Монгол Улсын Үндсэн хууль нь нэмэлт, өөрчлөлт, шүүхийн тайлбар, улс төрийн жишиг-заншилтай уялдан “цогц Үндсэн хууль” шинжид алхам алхмаар дөхөж буйг харуулна.
Орлогын Ажиглагч Индекс: Ил тод байдал: Засгийн газрууд ба газрын тос, байгалийн хий, уул уурхайн үйлдвэрлэл
Шүүхэд хэрэг маргааныг хянан хэлэлцэх ажиллагаан дахь иргэдийн оролцоо
Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэн нь: Хөгжиж буй хөрш орнуудад яаж нөлөөлөх вэ?
ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх талаарх Монголын боловсролын салбарын бодлогын арга хэмжээ, бэлэн байдал
Хэвлэн нийтэлсэн: Jung Hae Gu, Kim Ho Ki
Он: 2008
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-193.pdf
Түлхүүр үг: development policy, democratization movement in South Korea, government policy in South Korea,


