НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
2023-04-12
Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал, шүүмж – Хуулийн шүүмж №42
2023-04-12
Уг судалгаагаар хос хэлний боловсролын онол, хөтөлбөрийн хувилбаруудыг хэтийн буюу нийгэмд гарах үр дүнтэй
Сангийн яамнаас боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН-ийн судалгааны баг судалж, шинээр нэмсэн болон өөрчилсөн зохицуулалтыг хуулийн үйлчлэлд хамаарах эрх зүйн этгээд, мэдээлэх мэдээллийн агуулга, хүрээ, мэдээлэл хүргэх зарчим, давтамж, шилэн дансны нийтлэг стандарт, хяналт, хариуцлага, бусад хууль тогтоомжид төсөв, санхүүгийн мэдээллийг нийтэд мэдээлэхэд хамаарах зохицуулалт гэж хүрээг тодорхойлон хуулийн төсөлд санал, шүүмж бэлтгэлээ.
Хэвлэн нийтэлсэнННФ
Он2023
ТөрөлХуулийн шүүмж
Файл/uploads/users/3093/files/0_OSF_Law%20review_42-%D0%A8%D0%94%D0%A2%D0%A5-Final-Web.pdf
Түлхүүр үгТөсвийн ил тод байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-10-13
Иргэд улсын төсвийг хянах гарын авлага: Улсын төсвийн төлөвлөлтийн шатанд иргэд хэрхэн оролцож, хяналт тавих вэ?
2022-10-13
Улсын төсвийн төлөвлөлтийн шатанд иргэд хэрхэн оролцож, хяналт тавих вэ? Энэ асуултад хариулт өгөх зорилгоор энэхүү гарын авлагыг бэлтгэлээ. Энэ гарын авлагад иргэд хэзээ, хаанаас төсвийн мэдээлэл авч болох, яаж, ямар шалгуураар төсвийг шинжлэх, төсвийн төлөвлөлтийн шатанд хэрхэн оролцож, хяналт тавих аргачлалыг багтаав. Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсөв юунаас бүрддэг, яагаад төсөвт олон нийтийн хяналт чухал талаарх ойлголтыг тусгасан болно.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлГарын авлага
Файл/uploads/users/3093/files/Budget_guide_Plan-All-2022-FINAL.pdf
Түлхүүр үгУлсын төсөв, төсвийн хяналт, төсвийн төлөвлөлт, иргэдийн оролцоо
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-06-26
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖТОЙ НИЙЦЭХ БАЙДАЛ
2022-06-26
Манай улсын хувьд олон улсын сайн туршлагад тулгуурлан үндэсний баялгийн
сангийн бүрэлдэхүүн болох Хөгжлийн сангийн хөрөнгийн удирдлагын хэлбэрийг компанийн
нэгдлийн загварчлалаар хэрэгжүүлэхийг зорьж, “Хөгжлийн сангийн тухай” хуулийн төсөлд санал өгч байна.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлХуулийн шүүмж
Файл/uploads/users/3092/files/Law%20review_39.pdf
Түлхүүр үгҮндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл (Бусад хууль тогтоомжтой нийцэх байдал)- Хуулийн шүүмж №39
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс тус хуулийн
төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн доорх санал, шүүмжийг боловсруулан хүргүүлж
байна.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлХуулийн шүүмж
Файл/uploads/users/3092/files/Law%20review_38.pdf
Түлхүүр үгҮндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл - Хуулийн төсөл №38
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Судлаачийн зүгээс манай улсад тулгарч буй асуудлыг хэрхэн оношилж, шийдвэрлэх оновчтой хувилбар дэвшүүлсэн эсэхэд төвлөрч олон улсын практиктай харьцуулан санал, дүгнэлт гаргасан болно.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлСудалгааны тайлан
Файл/uploads/users/3092/files/New%20Economic%20recovery%20policy_Final-Web.pdf
Түлхүүр үг“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ТОЙМ ДҮГНЭЛТ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-06-25
“Бүс ба зам” санаачилгын төслүүд дэх Монгол Улсын оролцоо, нөлөөллийн шинжилгээ
2022-06-25
БНХАУ-ын санаачилгаар “Бүс ба Зам” санаачилга хэрэгжин, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ) байгуулагдаж, бүс нутгийн олон оронд томоохон төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Монгол Улс энэ санаачилгад нэгдэн зарим төслийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээр байгуулан санхүүжилт авах ажлууд хийгдэж байгаа талаар зарим төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгддэг боловч энэ хүрээнд манай улсад санхүүжүүлэх төслүүд болон зээл, тусламжийн мэдээллийн нээлттэй байдал сул байна. Иймд “Бүс ба Зам” санаачилга, АДБХОБ-ны санхүүжилтээр бүс нутагт хэрэгжиж буй болон хэрэгжихээр төлөвлөгдсөн Монгол Улсад хамаарал бүхий төслүүд, тэдгээрийн манай улсад үзүүлэх нөлөөллийн судалгааг доктор Д.Төмөрпүрэвээр ахлуулсан баг хийж гүйцэтгэснийг ТАНД хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлСудалгаа
Файл/uploads/users/3092/files/Belt%20Road_Report-2022-FINAL-Web%20Version.pdf
Түлхүүр үг“БҮС БА ЗАМ” САНААЧИЛГЫН ТӨСЛҮҮД ДЭХ МОНГОЛ УЛСЫН ОРОЛЦОО, НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
"Шинэ сэргэлтийн бодлого" хөтөлбөрийн агуулгын хүрээнд баримталж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ нь тулгарч буй асуудлыг хэрхэн оношилж шийдвэрлэх оновчтой хувилбар дэвшүүлсэн эсэхэд төвлөрч олон улсын практиктай харьцуулан санал, дүгнэлт өгөх үүднээс энэхүү хөндлөнгийн тойм судалгааг хийж гүйцэтгэв.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлСудалгааны тойм
Файл/uploads/users/3092/files/Sud_Toim%2022%20Shine%20sergeltiin%20bodlogo-Final-Web.pdf
Түлхүүр үгЗасгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн тойм дүгнэлт - Судалгааны тойм
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-06-08
Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа 2021: Монгол Улсын үнэлгээний тойм
2022-06-08
Засгийн газрын төсвийн талаарх шийдвэрүүд тухайлбал, ямар татвар ногдуулах, төрийн ямар үйлчилгээ үзүүлэх, өрийн хэмжээ хэд байх зэрэг нь нийгэм дэх бүх хүнд чухал үр дагавартай. Засгийн газар эдгээр шийдвэр гаргалтад шаардагдах мэдээллийг олон нийтэд түгээж, тэдгээрийн зүгээс оролцох боломжийг хангах бодит сувгуудыг бүрдүүлснээр нийтийн мөнгийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулж буйг баталгаажуулах илүү боломжтой болно.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлСудалгаа
Файл/uploads/users/3093/files/1_OBS%202021-MONGOLIA-Country%20Summary-Mon-2022-FINAL%20(1).pdf
Түлхүүр үгТөсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа 2021: Монгол Улсын үнэлгээний тойм
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-06-02
"Төсвийн нээлттэй байдал 2021" олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг танилцуулж байна - Хэвлэлийн мэдээ
2022-06-02
Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллагаас хоёр
жил тутамд эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны
2021 оны дүнг 2022 оны 5 дугаар сарын 31-нд дэлхий даяар танилцуулав.
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлСудалгаа
Файл/uploads/users/3093/files/2_2021%20OBI%20Press%20Release-202206-Final%20(1).pdf
Түлхүүр үг
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-05-27
Төсвийн шинжилгээ #3: Монгол Улс дахь инфляцын нөхцөл байдал болон дефолтын эрсдэл
2022-05-27
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл
(цаашид Төсвийн зөвлөл гэх) нь улсын санхүү, төсвийн
асуудлаар тогтмол хуралдаж, хэлэлцүүлгийн дүнг
бодлогын шинжилгээ болгон эрхлэн гаргаж байна.
Төсвийн зөвлөл нь ээлжит хэлэлцүүлгээ “Монгол Улс
дахь инфляцын нөхцөл байдал болон дефолтын эрсдэл”
сэдвээр 2022 оны 4 дүгээр сард хийлээ
Хэвлэн нийтэлсэнНээлттэй Нийгэм Форум
Он2022
ТөрөлТөсвийн шинжилгээ
Файл/uploads/users/3093/files/OSF_Tusviin%20shinjilgee%203-2022-Final%20(1).pdf
Түлхүүр үгТөсвийн шинжилгээ #3: Монгол Улс дахь инфляцын нөхцөл байдал болон дефолтын эрсдэл
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах